Бүгд Найрамдах Дахомей Улс

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
République du Dahomé
Бүгд Найрамдах Дахомей Улс
rand
Төрийн далбаа (1958–1975 он)
rand Францын Баруун АфрикБүгд Найрамдах Бенин Ард Улс rand
Албан хэл Франц
Нийслэл Порто Ново
Төрийн хэлбэр Ардчилсан Бүгд Найрамдах
Төрийн тэргүүн Кутуку Юбер Мага
Оршин тогтносон хугацаа 1958 оны 12 сарын 111975 он
Дахомей Улсын байршил дэлхийн бөмбөрцөг дээр

Бүгд Найрамдах Дахомей Улс эсвэл Дахоме Улс (фр. 'République du Dahomé') нь Бениний өмнөх улс байсан юм. Тус улс нь 1958 оны есдүгээр сарын 11-нд өөртөө засах бүгд найрамдах улс болон байгуулагдсан. Өөртөө засах улс болохоосоо өмнө Францын Холбооны Улсын бүрэлдэхүүнд Францын Дахомей Улс гэх нэртэй колони улс байсан ба түүнээс өмнө 1900 оныг хүртэл Дахомей Вант Улс гэх улс байв. 1960 оны наймдугаар сарын 1-нд Дахомей Францаас бүрмөсөн тусгаар тогтнолоо олж авсан байна.[1]

Түүх[засварлах | edit source]

Тусгаар тогтносон Дахомей Улсын анхны ерөнхийлөгч Кутуку Юбер Мага байв. Тэрбээр ардчилсан төрт улсыг өөрийн эрх ашигт нийцүүлэн алгуур нэг намын системтэй буюу Дахомейн Ардчиллын Цуглуулга Намын дарангуйллын засаглалд шилжив.

1963 оны оны сүүлээр хурандаа К. Соглогийн удирдлагатай зэвсэгт хүчин нь анхны төрийн эргэлт хийх оролдлого явагджээ. Үүний дараа шинэ үндсэн хуультай болсон ба олон намын системийг дахин сэргээв. Суру-Миган Апитийг шинэ ерөнхийлөгчөөр сонгоод, социалист замаар явахаар шийдвэрт хүрсэн байна.

Хоёр жилийн дараа 1965 онд хоёр дахь удаагаа цэргийн төрийн эргэлт болсон бөгөөд энэ удаа өндөр цол хэргэм бүхий офицеруудын бүлэг удирдан зохион байгуулжээ. 1968 онд Эмиль Зинсу ерөнхийлөгчөөр сонгогдоод, өрнөдийн улс төрийн бодлогыг баримтлахаар боллоо. 1969 онд гурав дахь удаагаа зэвсэгт хүчнээс төрийн эргэлт хийгдсэн ба үүний үр дүнд төрийн эрхийг Мага ба Апити буцаан авчээ.

1972 оны аравдугаар сарын 26-нд зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч Матью Кереку тухайн үед ерөнхийлөгч асан Жюстен Ахомадегбе-Тометины эсрэг цэргийн эргэлт хийжээ. Ахомадегбе-Тометин болон ерөнхийлөгчийн тамгын газрын хоёр ажилтан, Мага мөн ерөнхийлөгч асан Суру-Миган Апити нарыг баривчлан 1981 он хүртэл хорьсон аж. Кереку өөрийгөө ерөнхийлөгчөөр томилон, улсаа марксист-ленинистийн чигийг баримтлан удирдсан байна.[2]

Эшлэл[засварлах | edit source]