Зүүн Карибын доллар
Eastern Caribbean dollar (Англи) | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
ISO 4217 | |||||
Код | XCD (тоон: 951) | ||||
Бутархай нэгж | 0.01 | ||||
Нэгж | |||||
Тэмдэг | EC$ | ||||
Мөнгөн тэмдэгт | |||||
Дэд нэгж | |||||
1⁄100 | цент | ||||
Мөнгөн дэвсгэрт | EC$2, EC$5, EC$10, EC$20, EC$50, EC$100 | ||||
Зоос | 5, 10, 25 цент, EC$1 | ||||
Хэрэглээ | |||||
Хэрэглэгч(ид) | |||||
Гаргалт | |||||
Төв банк | Зүүн Карибын Төв Банк | ||||
Вэб сайт | www | ||||
Үнэлгээ | |||||
Уягдсан валют | Ам.доллар = XCD 2.70 |
Зүүн Карибын доллар (EC$, East Caribbean Dollar) нь 1965 оноос хойш Зүүн Карибын мөнгөн тэмдэгтийн холбооны буюу өөрөөр хэлбэл Зүүн Карибын улсуудын байгууллагын (Британийн Виржинийн Арлууд үүнд орохгүй) мөнгөн тэмдэгт бөгөөд тусгаар тогтносон 6 улс болон Их Британийн далайн чанад дахь Карибын 2 арлын хамтын мөнгөн тэмдэгт болно.
Эдгээр улсууд нь Их Британийн колони ба хараат нутаг дэвсгэр байсан нэгэн ижил түүхтэйгээс гадна Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлийн гишүүд бөгөөд Доминикагаас бусдынх нь төрийн тэргүүн нь Британийн хатан хаан байсан юм.
Зүүн Карибын доллар нь 100 центэд задрах ба 1976 оноос хойш 1 USD = 2,70 XCD тогтмолоор америк долларт уягдсанаас гадна америк долларыг ихэнх нутаг дэвсгэрт хоёрдогч мөнгөн тэмдэгтээр ашиглахыг зөвшөөрсөн байдаг.