Jump to content

Гадил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Гадил
Гадил жимс ургаж байгаа нь.
Гадил жимс ургаж байгаа нь.
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
Division: Цэцэгт ургамал
Анги: Liliopsida
Баг: Zingiberales
Овог: Гадилынхан
Төрөл: Musa

Гадил нь гадилын ургамалд ургах жимс бөгөөд Зүүн Өмнөд Азийн дулаан бүсээс гаралтай. Гадил нь 100 орчим төрөл байдаг байна. Анх хүнсний чиглэлээр тарьж ургуулсан нь Папуа Шинэ Гвинейд байж болох талтай. Өдгөө гадилыг дэлхийн эргэн тойронд дулаан бүсүүдэд өргөнөөр тарьж ургуулж байна. Ихэнх нь хүнсний зориулалтай боловч зарим нь чимэглэлийн болон утас мяндас үйлдвэрлэлтийн чиглэлээр юм. Азид тариалангийн аж ахуйнуудад гадилын ургамалтай олонтаа таарах ба энэ нь кофе, какао, хар перец болон задь зэрэг ургамлыг сүүдэрлэж хамгаалах зорилготой ажээ.

Гадилын ургамал ба жимс

[засварлах | кодоор засварлах]

Гадилын ургамал нь 2-8м өндөр ургах тул мод хэмээн андуурагддаг. Гэвч мод биш өвсөрхөг ургамал юм. Навч нь 3.5м хүртэл урт ургана. Гадил жимс нь унжсан хонгорцог болж ургана. Нэг хонгорцог нь 30-50кг жинтэй болдог. Гадил жимс нь түүхий байхдаа ногоон байх ба боловсорч гүйцэхээрээ шар эсвэл улаан гэх мэт өнгөтэй болно. Нэг ширхэг гадил жимс нь дунджаар 125гр бөгөөд 3/4 нь ус юм. Гадил жимсний гадуурх хальс нь ч мөн идэж болох бөгөөд Азийн зарим оронд хальстай нь хоол хийж иддэг байна. Гадил нь В6 витамин, С витамин болон калигаар баялаг юм.

Гадил жимсийг тариалалт болон экспортоор тэргүүлэгч орнууд
Улс оронтонн
(сая)
Дэлхийд
эзлэх
хувь
Хүснэгт 1: Тариалалт (2012)
 Энэтхэг24.918%
 Хятад10.68%
 Уганда9.87%
 Филиппин9.27%
 Эквадор7.65%
 Бразил6.95%
 Индонез6.24%
 Колумби5.34%
 Камерун4.93%
 Гана3.63%
Бусад50.236%
Нийт139.2100%
Хүснэгт 2: Экспорт (2011)
 Эквадор5.229%
 Коста-Рика1.810%
 Колумби1.810%
 Филиппин1.69%
 Гватемал1.58%
Бусад6.034%
Нийт17.9100%
 Commons: Гадил – Викимедиа дуу дүрсний сан