Jump to content

Морони

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Морони
موروني
Муруни
Морони, Коморос
Морони
Морони
Морони хотын Их Комор арал дээрх байршил
Солбицол: 11°41′56″S 43°15′22″E / 11.699°S 43.256°E / -11.699; 43.256Солбицол: 11°41′56″S 43°15′22″E / 11.699°S 43.256°E / -11.699; 43.256
Улс Коморос
АралИх Комор
Газар нутаг
 • Нийт
30 км2 (10 бээр2)
Өндөр
29 м (95 фут)
Хүн ам
 (2016)
 • Нийт111,326
 • Нягтрал3,700/км2 (9,600/бээр2)
Цагийн бүсUTC+03:00 (Зүүн Африкийн Цаг)
 • Зун (ЗЦ)(Байхгүй)
Бүсийн дугаар269

Морони (Ар. موروني Mūrūnī) нь Коморын арлуудын хамгийн том хот бөгөөд 1962 оноос нийслэлийн үүргийг гүйцэтгэж буй хот юм. Комор хэлээр Морони гэдэг нь "Галын зүрхэнд" гэсэн утгатай бөгөөд Картала уултай ойр оршдгоос ийн нэрлэгдсэн байж магадгүй.[1] 2003 оны байдлаар ойролцоогоор 60,200 оршин суугчтай байв.[2][3]

Далайн эргийн булан, хотын төв мечет

Морониг Арабын шилжин суурьшигчид 10-р зууны үед байгуулжээ.[1]

Тус хот 11°45′S 43°12′E / 11.750°S 43.200°E / -11.750; 43.200Солбицол: 11°45′S 43°12′E / 11.750°S 43.200°E / -11.750; 43.200 солбицолд, Гранде Коморе (Нгазиджа) арлын баруун эрэгт оршино. Морони хотод Хунтайж Саид Ибрахим олон улсын нисэх буудал (ОУАТХ-ны нисэх буудлын код: HAH). Түүнчлэн Африкийн эх газар болон Комор олтригийн бусад арлууд, мөн Мадагаскар зэрэг Энэтхэгийн далайн арлуудтай холбох тогтмол усан тээврийн боомт бий.

Морони хот ванилин, какао, кофе экспортолдог.

Морони хотод үзэсгэлэнтэй наран шарлагын газрууд олон бий. Мөн Ancienne Mosquée du Vendredi (Хуучин Баасан гарагийн мечет) нь жуулчдын очих дуртай газар юм.

Морони хот халуун орны чийглэг уур амьсгалтай бөгөөд жилийн турш их хур тунадас буудаг - олон жилийн дунджаас үзвэл зөвхөн аравдугаар сард л 100 мм-ээс бага хур ордог. Уг бүст орших бусад хотуудын адилаар, Моронийн жилийн дундаж температур харьцангуй тогтмол байдаг. Халуун боловч бороо хур элбэгтэй тул тийм ч тэсвэрлэхүйеэ бэрх биш байна.

Цаг уурын мэдээлэл: Морони, Комор
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 34
(93)
34
(93)
35
(95)
34
(93)
33
(91)
32
(90)
31
(88)
31
(88)
31
(88)
33
(91)
34
(93)
36
(97)
36
(97)
Дундаж дээд °C (°F) 30.4
(86.7)
30.4
(86.7)
30.8
(87.4)
30.4
(86.7)
29.5
(85.1)
28.4
(83.1)
27.7
(81.9)
27.7
(81.9)
28.1
(82.6)
29.1
(84.4)
30.3
(86.5)
30.8
(87.4)
29.5
(85.1)
Дундаж доод °C (°F) 23.4
(74.1)
23.3
(73.9)
23.0
(73.4)
22.6
(72.7)
21.2
(70.2)
19.6
(67.3)
18.8
(65.8)
18.4
(65.1)
19.0
(66.2)
20.3
(68.5)
21.6
(70.9)
22.6
(72.7)
21.2
(70.2)
Мин. температур °C (°F) 20
(68)
20
(68)
20
(68)
20
(68)
17
(63)
14
(57)
14
(57)
14
(57)
15
(59)
16
(61)
18
(64)
19
(66)
14
(57)
Тунадас мм (инч) 364
(14.3)
293
(11.5)
279
(11.0)
316
(12.4)
256
(10.1)
266
(10.5)
244
(9.6)
150
(5.9)
108
(4.3)
97
(3.8)
108
(4.3)
219
(8.6)
2,700
(106.3)
Бороотой өдөр 18 16 18 18 12 12 12 10 11 12 12 16 167
Дундаж харьцангуй чийгшил (%) 79 77 76 74 69 66 65 65 70 73 69 72 71
Сарын дундаж нартай цаг 187 177 225 192 232 231 236 232 221 237 230 212 2,612
Эх сурвалж 1: Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага[4]
Эх сурвалж 2: BBC weather,[5] Данийн Цаг Уурын Хүрээлэн (нар ба харьцангуй чийгшил, 1931–1960)[6]
 Commons: Морони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Морони – Энэ үгийг тайлбар толиос харна уу
  1. 1 2 "Lonelyplanet.com". Lonelyplanet.com. Татаж авсан: 2010-07-03.
  2. ↑ "USA Today Travel Guides". Эх хувилбараас архивласан: 2007-09-27. Татаж авсан: 2012-05-27.
  3. ↑ Encyclopædia Britannica (2008-04-24). "Encyclopædia Britannica". Britannica.com. Татаж авсан: 2010-07-03.
  4. ↑ "World Weather Information Service – Moroni". Дэлхийн Цаг Уур Судлалын Байгууллага. Татаж авсан: 2026-05-29.
  5. ↑ "Average Conditions - Moroni". BBC. Татаж авсан: 2026-05-29.
  6. ↑ Каппелен, Жон; Йенсен, Йенс. "Comorerne - Ile Moroni" (PDF). Climate Data for Selected Stations (1931–1960) (Дани хэлээр). Данийн Цаг Уурын Хүрээлэн. х. 70. Эх хувилбараас (PDF) архивласан: April 27, 2013. Татаж авсан: 2026-05-29.