Коморос
Коморосын Холбооны Улс | |
---|---|
Төрийн дуулал: Udzima wa ya Masiwa (Comorian) Их Арлуудын Эв Нэгдэл | |
Нийслэл ба томоохон хот | Морони 11°41′S 43°16′E / 11.69°S 43.26°E |
Албан ёсны хэл | |
Угсаатны бүлгүүд (2000)[1] | |
Шашин | 98% Суннит Ислам (албан ёсны) 2% Христ |
Ард түмний нэршил | Коморчууд |
Төр засаг | Холбооны ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс |
Азали Ассумани | |
Мустадроин Абду | |
Хууль тогтоох байгууллага | Холбооны Хурал |
Үүсгэн байгуулалт | |
• Португалийн судлаачдын нээлт | 1503 |
1886 | |
• Коморосын протекторат | 9 сарын 6, 1887 |
4 сарын 9, 1908 | |
10 сарын 27, 1946 | |
• Коморос улс | 12 сарын 22, 1961 |
• Францаас тусгаар тогтнов | 7 сарын 6, 1975 |
• Исламын Холбооны Бүгд Найрамдах Коморос Улс | 10 сарын 1, 1978[3] |
• Коморосын Холбооны Улс | 12 сарын 23, 2001 |
5 сарын 17, 2009 | |
Газар нутаг | |
• Нийт | 1,861 км2 (170) |
• Усны эзлэх талбай (%) | бага |
Хүн ам | |
• 2019 тооцоо | 850,886 (160) |
• Нягтаршил | 457/км2 (27) |
ДНБ (ХАЧП) | 2019 тооцоо |
• Нийт | $2.446 тэрбум[4] (178) |
• Нэг хүнд ноогдох | $2,799[4] (177) |
ДНБ (нэрлэсэн) | 2019 тооцоо |
• Нийт | $1.179 тэрбум[4] (182) |
• Нэг хүнд ноогдох | $1,349[4] (165) |
ОТББИ (2013) | 45.0[5] дундаж · 141 |
ХХИ (2021) | ▼ 0.558[6] дундаж · 156 |
Мөнгөний нэгж | Коморос франк (KMF) |
Цагийн бүс | UTC+3 (ЗАЦ) |
Жолооны тал | баруун |
Утасны томьёо | +269 |
Домэйн нэр | .km |
Коморос Улс (Араб: جزر القمر Чузур аль-Катар, комороор قمر Комори, Франц: Comores [kɔˈmɔːʀ]; 2001 оноос хойш албан ёсоор Коморосын Холбооны Улс) нь Энэтхэгийн далай дахь Мозамбикийн хоолойн хойд гарцан дээр Мозамбик ба Мадагаскар хоёр улсын дунд орших арлын холбооны улс юм. Коморос нь Коморын Арлууд дахь үндсэн дөрвөн арлын гурваас бүрддэг. Эдгээрт Их Комор (Нгазиджа), Анжуан (Ндзуани), Мохели (Мвали) болон бусад хэд хэдэн жижиг арлууд ордог. Дөрөв дэх гол арал болох Майот нь Францын далайн чанад дахь департамент боловч холбооны улс бас манайх хэмээн маргадаг байна.
Коморос нь 1975 онд Францаас салан тусгаар тогтносон. Тус улсын ойролцоогоор 795.000 хүн амын дийлэнх нь дорнод африк болон арабаас гаралтай бөгөөд ихэнх нь муслим. Улсын нэр нь арабаар Чузур аль-Катар (Араб: جزر القمر) бөгөөд энэ нь „Сарны Арлууд“ гэсэн утгатай аж.
Tүүх
[засварлах | кодоор засварлах]Эртний түүх
[засварлах | кодоор засварлах]Эдгээр арлууд дээр хэзээ бас хаанаас анхны иргэд ирж суурьшсан нь тодорхой биш юм. Археологичид Анжуан арлаас 6-р зууны үеийн суурингийн туурь олсон байдаг. Нийтийн тооллын нэгдүгээр зуунд Индонезээс далайгаар австронезийн цагаач нар Мадагаскарт газардсан байх магадлалтай хэмээн үздэг бөгөөд тэднээс зарим нь коморт суурьшсан байх талтай юм. Үүнээс гадна дорнод африкаас банту ард түмэн иржээ.
Исламд орсон үе
[засварлах | кодоор засварлах]Aрабчууд ба персүүд ч 15-р зуунаас зочлон ирж, үндсэн дөрвөн арал дээр олноор суурьших болсноос гадна исламын шашныг нэвтрүүлэв. Тэд ихэвчлэн эргийн орчмоор суурьшин, султант улсаа байгуулан, харин уугуул иргэдийг нь арлын гол хэсэг рүү шахан түрэх болжээ. 16-р зуунд Коморос нь бүс нутгийн худалдааны төв болон будаа, халуун ногоо, амбра мөн түүнчлэн боолуудыг зүүн африкийн ба ойрх дорнодын боомтууд руу экспортолдог байв.
Арабын султант улсуудын ноёрхол
[засварлах | кодоор засварлах]Европын анхны зочид нь португалчууд байсан ба тэд 1505 онд Их Комор арал дээр газарджээ. 1527 онд Коморос анх удаа Португалын газрын зурагт тэмдэглэгдэв. 19-р зууны дунд үеийг хүртэл арабын исламын нөлөө давамгайлж байв. 1865 онд нийт хүн амын 40 орчим хувийг боолууд бүрдүүлж байлаа. 18-р зууны сүүлээс Мадагаскараас сакалава үндэстэн Комор арал дээрх боолуудын анд гарч, Майотыг бараг л эзэнгүй арал болгожээ. Сакалавын Хант Улсыг Мерина эзэлсний дараа л энэхүү дайрлага зогссон байна.
Францын нөлөөнд байсан үе
[засварлах | кодоор засварлах]19-р зууны эхний хагаст Энэтхэгийн далайн баруун талд орших арлуудын төлөөх Франц, Их Британийн тэмцэл эхлэв. 1841 онд Майот арлыг эзэмшилдээ авснаар францчууд Коморос орчмын бүс нутгийг эрхшээлдээ оруулж чаджээ. 1886 онд үлдсэн гурван арлыг мэдэлдээ оруулан, хамгаалалт тогтоов. 1912 онд сүүлчийн султан хаан ширээнээс буун, Коморос нь Майот арал дээрx Дзаудзи хотод төвтэй колони болж орхив. Колони байх үедээ боолчлолыг халав.
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Wiktionary: Коморос – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Comoros - People | Britannica". www.britannica.com (англи хэлээр). Архивласан огноо 19 December 2020. Татаж авсан: 2022-09-25.
- ↑ Ottenheimer, Martin; Ottenheimer, Harriet (1994). Historical Dictionary of the Comoro Islands. Scarecrow. p. 73. ISBN 978-0-8108-2819-3.
- ↑ "Comoros Constitution of October 1, 1978". Digithèque MJP. 2012. Архивласан огноо 27 October 2020. Татаж авсан: 24 October 2020. (Франц хэлээр)
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 "Comoros". International Monetary Fund. Архивласан огноо 6 February 2020. Татаж авсан: 17 April 2012.
- ↑ "GINI index". World Bank. Архивласан огноо 30 April 2014. Татаж авсан: 26 July 2013.
- ↑ Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Архивласан (PDF) огноо 2022-10-09. Татаж авсан: 16 December 2020.
Координат: 12° Ө, 44° З