Ысык нуур
| Ысык нуур | |
|---|---|
| Төмөрт нуур | |
Сансраас харагдах Ысык нуур, 1992 оны 9 сар | |
| Солбицол | 42°25′N 77°15′E / 42.417°N 77.250°EСолбицол: 42°25′N 77°15′E / 42.417°N 77.250°E |
| Нуурын төрөл | Эртний нуур, хаагдмал Уулын нуур Мономик, давстай |
| Цутгал | Мөсөн голууд |
| Гарах урсгал | Ууршилт |
| Ус цуглуулах талбай | 15,844 км2 (6,117 миль2) |
| Ай савд багтдаг улс | Киргиз |
| Урт | 178 км (111 бээр)[1] |
| Өргөн | 60.1 км (37.3 бээр)[1] |
| Талбай | 6,236 км2 (2,408 миль2)[1] |
| Дундаж гүн | 278.4 м (913 фут)[1] |
| Хамгийн гүн цэг | 668 м (2,192 фут)[1][2] |
| Усны хэмжээ | 1,736 км3 (6.13×1013 фут3)[3][2] |
| Хадгалагдах хугацаа | ~330 жил[2] |
| Давсшил | 6г/Л[1][2] |
| Эргийн урт1 | 669 км (416 бээр)[1] |
| Хөвөөний түвшин | 1,607 м (5,272 фут)[1] |
| Суурин | Балыкч, Чолпон-Ата, Харгол |
| Албан нэр | Ысык нууртай хамт Ысыккөл улсын байгалийн нөөц газар |
| Бүртгэгдсэн | 2002 оны 11 сарын 12 |
| Эшлэл ду. | 1231[4] |
| 1 Эргийн урт нь нарийн хэмжүүр биш. | |

Ысык нуур (Англи: Yssyk-Kul, Орос: Иссы́к-Ку́ль, кир. Ысык-Көл-«халуун нуур» гэж орчуулна, монгол. Дулаан нуур[баримт хэрэгтэй]) — Киргиз улсын нутаг дахь хамгийн том нуур болно. Дэлхийд усны эзлэхүүний хэмжээгээр эхний 10-т, талбайн хэмжээгээр эхний 25-т, гүний хэмжээгээр 6-д ордог бол Каспийн тэнгисийн дараа 2-рт ордог давстай нуур юм. Далайн түвшинээс 1609 м өргөгдсөн. Ойролцоогоор 80 орчим бага хэмжээний гол горхи цутгадаг. Томоохон цутгал нь дорно зүгээс нийлэх Тюп болон Жаргалан голууд. Нуураас гадагш урсгал байхгүй боловч зарим судлаачид газрын гүнээр дамжин ойролцоох Чу голруу нэвчдэг гэж үздэг. Давстай устай (эрдэстэй-5,90 ‰).
Усны багтаамж 1738 км³, гадаргын талбай — 6236 км², эргийн шугамын урт — 688 км, дундаж гүн — 278 м, хамгийн гүн цэг нь 702 м. Дорноос өрнө зүгт 182 км урт сунасан, өмнөөс умард зүг — 58 км өргөн.
Өвөл хөлдөдгүй энэ нуур 2023 оны 1-р сард цаг агаарын хэм -30 С хүрч ойрын 20 жилд болоогүй хүйтэрсэн гэж нутгийн хүмүүс ярьдаг. Нуур давстай тул хөлддөггүй.


Нэрний тухай
[засварлах | кодоор засварлах]Тэнгэр уулын бүс нутаг нь эртнээс Хүннү, Хар Хятан, Их Монгол улс, Цагаадайн хант улс, Моголистан, Зүүнгар зэрэг Монголын төрт улсуудын эзэмшил нутаг байсан бөгөөд түүхэн Монгол нэр нь Төмөртэй нуур юм.[баримт хэрэгтэй] "Томортуй нур" нэрээр оросын сурвалж бичгүүдэд олонтой дурдагдсан байдаг.[баримт хэрэгтэй] Одоо зүүн өмнө зүгт нь суурьшдаг Сарт-хальмаг буюу калмак Монголчууд болон эргэн тойрны газар ус, худаг булаг, хот суурингуудын Монгол нэрээр уугуул Монгол нутаг гэдэг нь илэрхий байдаг билээ. Жишээ нь Харгол, Өртөө-тохой, Улаанбулаг зэрэг суурин газар, Харгол, Жаргалан гол зэрэг болно. Киргиз хэлээрх нэр нь түрэг хэлний "ысык көл" буюу халуун нуур[баримт хэрэгтэй] гэсэн утгатай. Учир нь энэ нуур мөнх цастай сүрлэг уулсаар хүрээлэгдсэн боловч өвлийн улиралд хөлддөггүй байна. Учир нь тогтуун дулаан цаг агаар, эргэн тойрноос цутгах халуун рашаанууд, давс ихтэй уснаасаа болоод хөлддөггүй ажээ.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Нуур орчмын нутаг нь Зүүнгарын хаант улсын Цоросын нутаг бөгөөд энэ орчим тод бичиг болон, төвөд үсгээр бичсэн хадны бичиг дурсгалууд түгээмэл буй.
МЭӨ 2-р зууны сүүл үеийн Хятадын түүх сударт Ыссык нуурын тухай анх дурдсан байдаг бөгөөд түүнийг Же-Хай гэж нэрлэдэг бөгөөд энэ нь "дулаан тэнгис" гэсэн утгатай байжээ. Харин 19-р зуунд Оросын эрдэмтэд, тэр дундаа Николай Пржевальский энэ нуурыг шинжлэх ухааны үндэслэлтэй судалж эхэлсэн гэж үздэг. Түүнийг өөрийн гэрээслэл үлдээсний дагуу уг нуурын эрэг дээр оршуулжээ.
Аялал жуулчлал
[засварлах | кодоор засварлах]Далайн болон уулын уур амьсгалын ховор хослол нь олон тооны жуулчдын анхаарлыг татдаг. Нуурын эрэг дагуу олон тооны сувилал, амралтын газар байдаг. Киргизийн аялал жуулчлалын орлогын гол эх үүсвэр бол Иссык нуур болдог юм. Гэсэн хэдий ч Иссык нуурын эрэг дээр олон хөгжөөгүй газрууд байсаар байгаа бөгөөд тэдгээр газар аажмаар шинэ амралт зугаалгын газрууд гарч ирж байна.
Нуурын эргийн шарлагын аялал жуулчлал нь гол төлөв Тамчы тосгоноос хойд эргийн Корумду тосгон хүртэл төвлөрдөг. Энэ улирал 6-р сарын дундаас 8-р сарын сүүл хүртэл үргэлжилдэг байна.
Үлгэр домгууд
[засварлах | кодоор засварлах]Доголон Төмөр хаантай холбоотой
[засварлах | кодоор засварлах]Сарт халимагууд
[засварлах | кодоор засварлах]Хотон халимаг буюу Сарт халимагууд.
Харгол хот
[засварлах | кодоор засварлах]Сарт халимагуудын нутаг Каракол буюу Харгол
Эргэн тойрны Монгол нэртэй газар ус
[засварлах | кодоор засварлах]Түүхийн хуудаснаа
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 1.2 1.3 1.4 1.5 1.6 1.7 Savvaitova, K.; Petr, T. (December 1992), "Lake Issyk-Kul, Kirgizia", International Journal of Salt Lake Research, 1 (2): 21–46, doi:10.1007/BF02904361
- ↑ 2.0 2.1 2.2 2.3 Хофер, Маркус; Питерс, Франк; Эшбах-Хертиг, Вернер; Бренвальд, Матиас; Холочер, Йоханнес; Ливингстон, Дэвид М.; Романовский, Владимир; Кипфер, Рольф (11 July 2002), "Rapid deep-water renewal in Lake Issyk-Kul (Kyrgyzstan) indicated by transient tracers", Limnology and Oceanography, 4 (47): 1210–1216, doi:10.4319/lo.2002.47.4.1210
- ↑ Kodayev, G.V. (1973), "Морфометрия озера Иссык-Куль" [Morphometry of Lake Issyk-Kul], News of the All-Union Geographic Society (Izvestiya VGO) (Орос хэлээр)
- ↑ "Ысык нууртай хамт Ысыккөл улсын байгалийн нөөц газар". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-25.