Эрдэс

Зарим эрдсүүд

Эрдэс нь дэлхийн царцдаст, төрөл бүрийн геологийн процессийн үр дүнд үүсдэг, тодорхой химийн найрлагатай, тодорхой эрэмбэлэгдсэн оронт торны бүтэцтэй, байгалийн биетийг хэлнэ. Эрдэсийг судалдаг шинжлэх ухааны салбарыг Эрдэс судлал (Минералоги) гэнэ. Одоогийн байдлаар 4,000 гаруй эрдэс нээгдээд байгаа бөгөөд эдгээрийн 150 нь өргөн, 50 нь харьцангуй өргөн тархалттай, бусад нь ховор болон маш ховор тохиолдоно.

Эрдсийн тодорхойлолт ба ангилал[засварлах | кодоор засварлах]

"Жинхэнэ" эрдэс гэдэг нь хатуу, оронт торны бүтэцтэй нэгдлийг хэлэх ба уламжлалт тодорхойлолтоор бол "органик гаралтай" материалыг эрдэст хамруулдаггүй байсан байна. 1995 оны Олон Улсын Эрдэс судлалын холбоо:

Эрдэс гэдэг нь жирийн тохиолдолд талст бүтэцтэй, геологийн процессоор үүссэн, химийн нэгдэл эсвэл элементийг хэлнэ[1] гэж тодорхойлжээ.

Орчин үеийн эрдсийн ангилал нь органик бүлгийн эрдэсийг өөртөө багтаадаг байна[2][3].

Эрдэс болон чулуулаг (чулуу), тэдгээрийн ялгаа[засварлах | кодоор засварлах]

Эрдэс нь байгальд орших, тодорхой химийн найрлагатай, оронт торны бүтэцтэй, органик бус, хатуу биет юм. Харин нэг юм уу, хэд хэдэн эрдсийн агрегат нийлж чулуулаг (чулуу) үүсгэнэ. Дэлхийн өнгөн хэсгийн хатуу бүрхүүл болох царцдас нь кварц, хээрийн жонш, гялтгануур, хлорит, каолин, кальцит, эпидот, оливин, авгит, эвэрхуурмаг, магнетит, гематит, лимонит зэрэг эрдсээс бүрдэнэ.

Эрдэсийн физик шинж[засварлах | кодоор засварлах]

Taльк
Алмааз
  1. Taнар Mg3Si4O10(OH)2
  2. Гөлтгөнө CaSO4·2H2O
  3. Кальцит CaCO3
  4. Хайлуур жонш CaF2
  5. Апатит Ca5(PO4)3(OH,Cl,F)
  6. Хээрийн жонш KAlSi3O8
  7. Кварц SiO2
  8. Молор Al2SiO4(OH,F)2
  9. Бадмаараг Al2O3
  10. Алмааз C (цэвэр нүүрстөрөгч)
  • Гялга:
  • Өнгө нь ойсон эсвэл нэвтэрсэн гэрэл дэх эрдсийн үзэгдэх байдлаар тодорхойлогдоно.
  • Зураасны өнгө нь эрдсийг тусгай бэлдсэн "шаазан" дээр зурахад үлдэх өнгөөр тодорхойлогдоно (Эрдсийн нунтаг байдал дахь өнгө). Энэ өнгө эрдсийн өөрийнх нь өнгөтэй тохирохгүй тохиолдол байна.
  • Хуваагдал нь эрдсийн оронт торны бүтэц гадны хүчний нөлөөгөөр хэрхэн эвдэрч буйгаар тодорхойлно.
  • Хувийн жин (нягт) нь тухайн эрдсийн массыг түүнтэй ижил масстай усны эзэлхүүнтэй харьцуулж тодорхойлсныг хэлнэ. Ихэнхи чулуулаг үүсгэгч эрдсүүдийн хувийн жин 2.5 - 3.5 байх ба цөөн тооны эрдэс үүнээс илүү эсвэл бага байна.
  • Бусад шинжүүдэд: Флуоресценц (хэт ягаан туяанд үзэгдэх шинж), магнетизм, цацраг идэвхит шинж, пьезоцахилгаан шинж зэрэг багтана.

Эдгээр шинж чанар дээр тулгуурлан эрдсийг хээрийн нөхцөлд хялбарханаар тодорхойлж болно.

Эрдсийн химийн найрлага[засварлах | кодоор засварлах]

Эрдсийг химийн найрлага дээр нь тулгуурлан тодорхойлно. Доор үзүүлсэн ангилал нь Жеймс Данагийн ангилал бөгөөд эрдсийн бүлгийн дараалалыг дэлхийн царцдас дахь тархалтаар нь жагсаасан болно[4].

Силикатын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Кварц

800 гаруй эрдсийг багтаасан хамгийн том бүлэг. Литосферын 90%-г энэ бүлгийн эрдсүүд бүрдүүлдэг. Силикатуудыг бүрдүүлэгч үндсэн химийн элементүүдэд Si, O, Al, Fe2+, Fe3+, Mg, Mn, Ca, Na, K зэрэг багтана. Силикатын бүлгийн эдсүүд нь чулуулаг үүсгэгч эрдсүүд бөгөөд, уулын чулуулагийн дийлэнхийг бүрдүүлэгч хээрийн жоншууд, кварцууд, оливинууд, пироксенууд, амфиболууд, гранатууд энэ бүлэгт багтдаг.

Карбонатын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Карбонат эрдсүүд нь (CO3)2- анион агуулсан кальцит, арагонит (кальцийн карбонатууд), доломит (магни/кальцийн карбонат) эрдсүүд юм. Карбонатууд нь органик болон органик бус гаралтай ба хар бараан өнгөтэй байж болно.

Сульфатын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Сульфат нь SO42- буюу сульфатын анион агуулах ба ихэнхидээ өндөр давсжилттай ус уурших явцад галитын бүлгийн эрдсүүдтэй хамт ус ба чулуулгийн харилцан үйлчлэлийн үр дүнд үүснэ. Мөн гидротермаль судлын ордуудад сульфидын хүдрийн эрдсүүдтэй хамт үүснэ. Үүнээс гадна сульфидын эрдсүүдийн хоёрдогч өөрчлөлтөөр (исэлдэлт) үүсэж болно. Энэ бүлгийн түгээмэл эрдсүүд нь ангидрит, (кальцийн сульфат), целестин (стронцийн сульфат), барит (барийн сульфат), гипс зэрэг болно.

Галидын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Галит

Галидын бүлгийн эрдсүүд нь галогенуудыг (фтор, хлор, иод, бром) нэгдэлдээ агуулдаг. Эдгээр эрдсүүд нь ихэвчлэн зөөлөн, бутрамхай, усанд уусдаг. Энэ бүлэгт флюорит, галит зэрэг багтана. Галит нь сульфаттай адил халуун, хуурай нөхцөлд үүсэх ба орчин үеийн жишээ нь Сөнөсөн тэнгис ба Давст нуур болно.

Ислийн бүлэг[засварлах | кодоор засварлах]

Ислүүд нь эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд ашигт малтмалын хүдэр үүсгэнэ. Мөн эдгээр эрдсүүдээр Дэлхийн соронзон орны өөрчлөлтийг тодорхойлно. Эдгээр эрдсүүд нь Дэлхийн газрын гадаргууд ойр, өгөршлийн бүсэд, бусад эрдсийн исэлдлийн үр дүнд үүсдэг. Гол ислийн бүлгийн эрдсүүдэд гематит (төмрийн исэл), магнетит (төмрийн исэл), хромит (төмөр, хромын исэл), шпинель (магни, хөнгөнцагааны исэл - мантийн гол бүрэлдэхүүн), ильменит (төмөр, титаны исэл), рутиль (титаны хоёрч исэл), мөс зэрэг болно.

Сульфидын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Сульфидууд нь мөн эдийн засгийн ач холбогдолтой эрдсүүд юм. Гол сульфидуудад пирит (төмрийн сульфид), халькопирит (зэс, төмрийн сульфид), пентландит (никель, төмрийн сульфид), галенит (хар тугалганы сульфид) зэрэг багтана. Ямарваа нэгэн метал хүхэртэй нэгдсэн нэгдлийг сульфид гэнэ.

Фосфатын бүлэг[засварлах | кодоор засварлах]

Фосфатын бүлэг нь "A"O4 гэсэн тетраэдр нэгжийг агуулна. "A"-д фосфор, сурьма, хүнцэл, ванади зэрэг элемент байж болно. Энэ бүлгийн гол эрдэс нь апатит юм. Апатит нь биологийн эрдэс бөгөөд амьтны яс ба шүдэнд агуулагдана.

Дан элемент[засварлах | кодоор засварлах]

Энэ бүлэгт алт, мөнгө, зэс сурьма, бал чулуу, хүхэр зэрэг байгаль дээр дангаараа тохиолддог эрдсүүд багтана. Мөн байгалийн хальшууд бас багтана. Жишээлбэл, алт ба мөнгөний байгалийн хайлш болох электрум юм.

Органикийн бүлэг[засварлах | кодоор засварлах]

Энэ бүлэгт биологийн гаралтай, геологийн процессоор үүссэн эрдсүүд[1] болох оксалат, миллит, нүүрсустөрөгч зэрэг байна[2]. Энэ бүлгийн зарим эрдсүүд нь вевеллит, меллит зэрэг юм.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Эрдэс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Эрдэс – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 http://www.minsocam.org/msa/ima/ima98(04).pdf Ernest H. Nickel, 1995, The definition of a mineral, The Canadian Mineralogist, vol. 33, pp. 689 - 690
  2. 2.0 2.1 http://www.mindat.org/dana.php?a=50 Dana Classification 8th edition - ORGANIC COMPOUNDS
  3. http://www.mindat.org/strunz.php?a=9 Strunz Classification - Organic Compounds
  4. http://www.minerals.net/mineral/sort-met.hod/dana/dana.htm Dana classification - Minerals.net