Оливин

Оливин нь (Mg,Fe)2[SiO4] химийн томьёотой магнийн төмрийн силикат юм. Энэ эрдэнийн чулууны төрөл нь хризолит буюу перидот.


Оливин хэмээх нэр олив (жимсний модны нэр) гэсэн үгнээс, тодруулж хэлбэл, ногоон өнгөний гандмал туяанаас үүссэн ажээ. ‘Хризолит’ гэдэг нэр «хризос» (алт), «литос» (чулуу) гэсэн Грек үгнээс үүсэлтэй. Энэ чулууны сайхан шинж нь түүний тунасан тааламжтай алтлаг ногоон өнгө юм.

Химийн найрлагын хувьд оливин нь төмөр, магнийн царцууц бөгөөд ромбон системд талсждаг. Бусад эрдэнийн чулуутай харьцуулахад нэлээд зөөлөн учир гоёлын зүйл хийхэд тэр бүр тохирдоггүй. Манай зууны эхээр «ногоон мод» ид өрнөж байх үед оливин хүмүүсийн хамгийн дуртай эрдэнийн чулууны нэг болж байв.

Гоёл чимэглэлийн зориулалттай том хэмжээний оливинууд Улаан тэнгист, Египетийн эргийн ойролцоо оршдог Зебергет хэмээх галт уулын жижиг арлаас гаралтай. Өнөө үеийг хүртэл олдвороос хамгийн том нь 346,6 карат жинтэй хризолит юм.

Химийн томьё : (Mg,Fe)2[SiO4]
Оливины бүлэг

Богемын арлууд дээрх Козаков хэмээх уулын дүүрэгт оршдог орд Зебергет арлын дараа хоёдугаарт ордог. Оливин энд жижиг мөхлөгүүдээс тогтсон бөмбөлөг хэлбэртэй том ялгарлуудыг үүсгэдэг бөгөөд энэ нь чулуулагт шигдэж байрласан байдаг.Богемын оливин нүдэнд илүү дулаан, алтлаг туяагаараа Египетийн оливинээс ялгагддаг.


[1]

  1. А. Бауэр, Я. Бауэр (1988). Ховор ба эрдэнийн чулуу.