Стронци

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Металл стронци цагаан өнгөтэй, хувийн жин нь 2.63 г/см3, хайлах температур нь 7700С, буцлах температур нь 13800С ба нилээд зөөлхөн. Шинж байдал нь кальци, магни, баритай төсөөтэй. Агаарт амархан исэлддэг ба устай хялбар урвалд ордог, мөн олон элементүүдтэй нэгдэл үүсгэдэг. Стронцийг пиротехник, дохио, гэрэлтүүлэгийн багаж төхөөрөмж, залуурт пуужин, сум, бусад зэвсэг, кинотехник, янз бүрийн, тухайлбал эмнэлэг болон оптикийн шилний үйлдвэр, телевизийн экран, шилэн мяндас, керамикийн үйлдвэр, паалангийн үйлдвэр, цахилгаан техник, электронник, радиотехник, лак – будгийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг.