Jump to content

Астат

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Астат, 85At
Астат
Дуудлага/asˈa/
Гадаад байдалүл мэдэгдэх, магадгүй металл
Жингийн тоо[210]
Үелэх систем дэх Астат
Устөрөгч Гели
Лити Берилли Бор (химийн элемент) Нүүрстөрөгч Азот Хүчилтөрөгч Фтор Неон
Натри Магни Хөнгөн цагаан Цахиур Фосфор Хүхэр Хлор Аргон
Кали Кальци Сканди Титан Ванади Хром Манган Төмөр (химийн элемент) Кобальт Никель Зэс Цайр Галли Германи Хүнцэл Селени Бром Криптон
Рубиди Стронци Иттри Циркони Ниоби Молибден Технеци Рутени Роди Паллади Мөнгө (химийн элемент) Кадми Инди Цагаан тугалга Сурьма Теллур Иод Ксенон
Цези Бари Лантан Цери Празеодим Неодим Промети Самари Европи Гадолини Терби Диспрози Гольми Эрби Тули Иттерби Лютеци Гафни Тантал Вольфрам Рени Осми Ириди Цагаан алт Алт Мөнгөн ус Талли Хар тугалга Висмут Полони Астат Радон
Франци Ради Актини Тори Протактини Уран Нептуни Плутони Америци Кюри Беркли Калифорни (химийн элемент) Эйнштейни Ферми Менделеви Нобели Лоуренси Резерфорди Дубни Сиборги Бори Хасси Мейтнери Дармштадти Рентгени Коперници Нихони Флерови Москови Ливермори Теннессин Оганесон
 I 

At

Ts
полониастатрадон
Атомын дугаар (Z)85
Бүлэг17-р бүлэг (галоген)
Үе6-р үе
Блок  p-блок
Электрон байгуулалт[Xe] 4f14 5d10 6s2 6p5
Давхарга бүрт2, 8, 18, 32, 18, 7
Физик шинж чанарууд
Төлөвхатуу (таамагласан)
Нягт (т.т.)8.91–8.95 г/см3 (тооцоолсон)[1]
Молийн эзлэхүүн23.6 см3/моль (тооцоолсон)[1]
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэгнийтлэг: −1, +1
+3,[2] +5,[2] +7[2]
Ионжилтын энерги
  • 1-р: 899.003 кЖ/моль[3]
Бусад шинж чанарууд
Байгалийн тархацялзралаас
Талст бүтэцтал-төвтэй куб (ттк)
Face-centered cubic crystal structure for астат

(тооцоолсон)[4]
CAS дугаар7440-68-8
Түүх
Нэрийн үүсэлЭртний Грек ástatos (ἄστατος) 'тогтворгүй'
НээсэнДэйл Корсон, Кеннет Росс Маккензи, Эмилио Сегре (1940)
Хамгийн тогвортой изотопууд
Гол изотопууд[5] Задрал
дэлбэг байдал хагас задрал (t1/2) хэлбэр бүтээгдэхүүн
207At хиймэл 1.81 ц β+90% 207Po
α10% 203Bi
208At хиймэл 1.63 ц β+99.5% 208Po
α0.55% 204Bi
209At хиймэл 5.41 ц β+96.1% 209Po
α3.9% 205Bi
210At хиймэл 8.1 ц β+99.8% 210Po
α0.175% 206Bi
211At хиймэл 7.214 ц ε58.2% 211Po
α41.8% 207Bi
 Ангилал: Астат
үзэх · хэлэлцэх · засах | эх сурвалж

Астат нь цацраг идэвхит химийн элемент, атомын дугаар нь 85, химийн тэмдэглэгээ нь At. Уг элемент нь галогены бүлгийн хамгийн хүнд элемет юм.

Өндөр цацраг идэвхит шинжтэй уг элементийг масс спектрометрээр тодорхойлсон байна. Хими шинжийн хувьд бусад галогенуудтай ойролцоо ба иодтой илүү төстэй[6]. Гэхдээ иодыг бодвол илүү металл шинжтэй гэж үздэг. Астат нь маш ховор, хагас задралын хугацаа нь богино тул судалгаа харьцангуй муу хийгдсэн байна. Астатын изотопиудын хамгийн урт хагас задралын хугацаа нь 8.3 цаг байдаг. Астатын задралын эцсийн бүтээгдэхүүн нь хар тугалга байна. Галогений бүлгийн элементүүдийн өнгө атом массаас хамааран бараан болдог тул астатыг хар өнгөтэй гэж таамагладаг. Астатыг халаахад хар хий (иодоос илүү бараан) ялгарна. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, химийн нэгдэл үүсгэж болох ба уг нэгдэл усанд уусна. Астат нь галогений бүлгээс хамгийн бага химийн идэвхитэй элемент юм.

Астатыг (Грек хэл: αστατος астатос буюу "тогтворгүй") Мендлеев анх таамагласан ба 1940 онд Д.Р.Корсон, К.П.МакКензи, Эмилио Серге нар Беркле дахь Калифорнийн Их Сургуульд синтезлэн гаргаж авчээ..Уг элементийг эхний үед alabamine (Ab) гэж нэрлэж байв[7].

Байгаль дээр астатын 3 изотопи тааралдана. Гэвч хагас задралын хугацаа маш богино тул ховор. Астат-218 (218At) нь ураны хагас задралын бүтээгдэхүүний нэг юм. 216At нь торийн, 215At нь актинигийн хагас задралын бүтээгдэхүүн болно[8]. Эдгээр байгаль дээр тааралддаг 3 изотопийн хамгийн урт хагас задралын хугацаатай (56 секунд) нь 219At.

Дэлхийн царцдас дахь нийт астатын хэмжээг 28 грамм гэж тооцсон байдаг. Генниссийн номонд хамгийн ховор элемент гэдгээрээ багтжээ.

Висмутыг альфа туяагаар бөмбөгдөж, харьцангуй урт хагас задралын хугацаатай 209At - 211At изотопиудыг гарган авч болно.

Астатыг бага хэмжээгээр синтезлэн гаргаж, задрахаас нь өмнө богино хугацаанд судлаж байна. Судалгааны ерөнхий чиглэл онолынх боловч эмчилгээнд ашиглаж болно гэж үзэж байна[9]. Астатыг металлуудтай (жишээ нь натритай) ионы холбоо үүсгэнэ гэж үздэг. Гэхдээ астат бусад галогений хөнгөн элементүүдээр амархан халагдана. Мөн астат нь устөрөгчтэй нэгдэн, астатгидроген үүсгэж болно. Уг нэгдэл усанд уусч, гидроастатийн хүчил үүсгэнэ.

Астатийн 33 цацраг идэвхит изотопи тогтоогдоод байна. Атом масс нь 191 - 223 байна. Эдгээрээс гадна 23 метастабл изотопи байж болно. Хамгийн тогтвортой изотопи нь 210At ба хагас задралын хугацаа нь 8.1 цаг, хамгийн богино нь 213At (125 наносекунд).

Хагас задралын хугацаа маш богино тул одоогоор практик хэрэглээ байхгүй болно. Гэхдээ хүнд изотопийг нь эмнэлэгт хэрэглэх боломжийг судлаж байна.

 Commons: Astatine – Викимедиа дуу дүрсний сан
  1. 1.0 1.1 Арбластер, ЖВ, ed. (2018). Элементүүдийн кристаллографийн шинж чанарын сонгосон утгууд. Материалын Парк, Охайо: ASM International. х. 604. ISBN 978-1-62708-154-2.
  2. 2.0 2.1 2.2 Гринвуд, Норман Н.; Эрншоу, Алан (1997). Элементүүдийн хими (2-р хэвлэл). Butterworth-Heinemann. х. 28. doi:10.1016/C2009-0-30414-6. ISBN 978-0-08-037941-8.
  3. Роте, С.; Андреев, А. Н.; Антал, С.; Борщевский, А.; Каппони, Л.; Коколио, Т. Е.; Де Витте, Х.; Элиав, Е.; et al. (2013). "Measurement of the First Ionization Potential of Astatine by Laser Ionization Spectroscopy". Nature Communications. 4: 1–6. Bibcode:2013NatCo...4.1835R. doi:10.1038/ncomms2819. PMC 3674244. PMID 23673620.
  4. Херманн, А.; Хоффман, Р.; Ашкрофт, Н. У. (2013). "Condensed Astatine: Monatomic and Metallic". Physical Review Letters. 111 (11): 116404-1 – 116404-5. Bibcode:2013PhRvL.111k6404H. doi:10.1103/PhysRevLett.111.116404. PMID 24074111.
  5. Кондев, Ф. Г.; Ван, М.; Хуан, В. Ж.; Наими, С.; Ауди, Г. (2021). "The NUBASE2020 evaluation of nuclear properties" (PDF). Chinese Physics C. 45 (3): 030001. doi:10.1088/1674-1137/abddae.
  6. "Astatine". Эх хувилбараас архивласан: 2011-01-12. Татаж авсан: 2008-06-30.
  7. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2011-01-30. Татаж авсан: 2008-06-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  8. "astatine (At)". Encyclopedia Britannica online url = http://www.britannica.com/eb/article-9009963/astatine. {{cite web}}: |access-date= requires |url= (help); External link in |publisher= (help); Missing or empty |url= (help); Missing pipe in: |publisher= (help)
  9. "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2008-11-23. Татаж авсан: 2008-06-30.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)