Химийн тэмдэг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Химийн элементийн үелэх систем
Алхимичдийн химийн тэмдэгүүд
1 = Цагаан тугалга, 2 = хар тугалга, 3 = алт, 4 = хүхэр, 5 = мөнгөн ус, 6 = мөнгө, 7 = төмөр

Химийн тэмдэг (мөн химийн элементүүдийн тэмдэг ч гэнэ) нь химийн элементүүдийн дан атомд зориулан нэг эсвэл хоёр үсгээр тэмдэглэн хэрэглэдэг тэмдэглэгээ юм. Энэхүү химийн тэмдэгүүд нь олон улсын тэмдэглэгээ учир латинаас өөр үсгүүд хэрэглэдэг (жишээ нь грек, кирил, араб гэх мэт) улсуудад ч бас ашигладаг.

Орчин үеийн хэлбэр[засварлах | edit source]

Химийн тэмдэг нь латин эсвэл грекийн нэрнээс гаралтай байдаг бол сүүлд нээгдсэн элементүүдэд англи нэрнүүдээс ч гаралтай тэмдэгүүд байдаг. Хэрвээ химийн элементийн тэмдэг нь хоёр үсэгнээс бүрдсэн байвал эхний үсгийг томоор хоёр дахь үсгийг жижгээр бичнэ. Шинээр нээгдэн тогтсон нэртэй болоогүй байгаа элементүүдэд элементийн атомын дугаарын тоог латин эсвэл грекийн тооны үгээр нь бичиж тэмдэглэнэ. Жишээлбэл 119 гэсэн атомын дугаартай элементийг Унуненни гэж нэрлээд химийн тэмдэглэгээ Uue байна. Химийн тэмдэг нь химийн томьёонд тухайн элементийн зөвхөн төрлийг илэрхийлэх биш, харин хэдий хэрийн тоо хэмжээтэй буюу зөвхөн нэг атом юм уу эсвэл хэд хэдэн атомын (6,022·1023 атомууд, Авогадрогийн тоог үзэх) тоотой байгааг заах ба энэ нь тухайн элементийн атом массын (урьд нь атом жин) тоог граммаар илэрхийлсэн утга юм.

Хөгжил[засварлах | edit source]

Гүн ухаантангууд мянгаас илүү жил дэлхийг ердөө л дөрвөн элемент дээр тогтдог хэмээн номлодог байсан ба үүнд хуурай бөгөөд халуун гал, халуун бөгөөд чийглэг агаар, чийглэг бөгөөд хүйтэн ус, хүйтэн бөгөөд хуурай газар (илүүг дөрвөн элементийн онолоос үзэх) ордог байсан аж. Үүгээр тэдний хувьд энэхүү дөрвөн элементийн тойрог нь битүүрдэг байлаа. Тэд нэгэн ижил зүйлийн тухайгаа ярьж байгаагаа найдвартай болгох үүднээс дээрx элементүүдээ тэмдэгээр тэмдэглэсэн байна. Үүнээс хойш олон зуун жил тэдний энэ төсөөллийн тухай ямар ч хэлэлцэн яриа, эсэргүүцэл байсангүй.

Ингээд дундад зууны эхэн үед л алхимичид үнэт бус металлаас алт гаргаж авахаар оролдох үедээ зөвхөн тэд л уншиж ойлгох нууц хэл, нууц бичээсийг хөгжүүлэн бий болгожээ. Алхимичид туршилтын үр дүнгээ тэмдэглэхийн тулд цэвэр бодист зориулсан богинохон тэмдэглэл хөтлөхөөр тэмдэг хэрэглэж эхлэв. Гэвч бүх алхимичид өөр өөрийн гэсэн томьёоны хэлийг хөгжүүлсэн учраас нийтээр хүчинтэй нэг ч тэмдэг байсангүй. Тиймээс тэдний бүтээлд химийн тэмдгүүдээ тайлбарласан нэг хуудас үргэлж байдаг байжээ.

1787 онд Жак Анри Хассенфратц, Пьер-Огюст Адегийн хамтаар химийн тэмдэгтийн хэлний системийг боловсруулсан[1] ба үүгээр бодисын төлөв байдлыг тодорхой болгосон давуу талтай. Тэд тэмдэгтийн системдээ , , , зэргийн тэмдэгт эсвэл латин хэлний том үсгүүдийг , байдлаар хэрэглэжээ. Сүүлийн үсэгтэй хувилбар нь нөгөө талаар Йёнс Якоб Берцелиусийн зохиосон химийн тэмдгийн суурийг тавьсан аж.

19-р зууны эхээр Жон Дальтон атомын гипотезийн хөгжүүлэлтийн хүрээнд дээрх системийг хялбарчилсан ба ингэхдээ анх удаа химийн элемент, химийн нэгдэл хоёрыг хооронд нь ялгасан байна. Тухайн үед мэдэгдэж байсан бүх элементэд тэр тодорхой дүрс бүхий тойрог тэмдгээр тэмдэглээд, нэгдлүүдийг тухайн элементийн цагираг дүрсүүдийг дараалуулан цугт нь бичиж тодорхойлов.

1814 онд Йёнс Якоб Берцелиус өнөөгийн хэрэглэж байгаа тэмдгийг нэвтрүүллээ. Тэрбээр Дальтоны тодорхойлсон тэмдгүүдийг элементийн латин нэрний эхний үсгүүдээр солив. Тухайн үед мэдэгдэж байсан зарим элементүүд ижилхэн эхний үсгүүдтэй байв. Үүнийг ялгахын тулд „товчлол“ ашиглан хоёр үсгээр тэмдэглэв.[2] Цаашлаад Дальтон молекул дахь атом бүрийг нэг нэг тэмдэгтээр тэмдэглэж байсныг хялбарчлан индекс хэрэглэв. Үүний жишээнд COO гэж бичдэг байсан бичиглэлийг өнөөгийн бидний мэдэх CO2 болгон бичсэн явдал юм.

Жишээ[засварлах | edit source]

Mөн үзэх[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

Wiktionary
Wiktionary: Химийн тэмдэг – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Химийн тэмдэг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | edit source]

  1. Jean-Henri Hassenfratz, Pierre-Auguste Adet: Abhandlung ueber die neue in der Chemie anzuwendende Zeichen. Paris 1787, S. 313–361 (Digitalisat  Германы дижитал номын санд).
  2. Franz Neufingerl: Chemie, Bd. 1: Allgemeine und anorganische Chemie, Jugend & Volk, Wien 2006, ISBN 978-3-7100-1184-9, S. 6.