Jump to content

Алхими

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алхими гэдэг нь хүн аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан юм. Энэ нь солилцооны үндсэн дээр явагддаг. 

Алхимийн үндсэн гарван үе шат байдаг.

  1. Ойлгох
  2. Устгах
  3. Бүтээх

Эхлээд энэ ертөнцийн бүх зүйлийн бүрэлдэхүүн, бүтэц зохион байгуулалтыг ойлгох. Тэгээд эд зүйлсийг устгах буюу задлах. дараа нь дахин бүтээх юм

Иймд алхими ашиглан ямар нэгэн зүйл бүтээхийн тулд тийм хэмжээний зүйл устгах \задлах\ буюу золиослож байдаг. Үүнийг тэнцвэржилтийн солилцооны онол гэж нэрлэдэг. Ерөнхийдөө бол алхими ашиглан аливаа зүйлийг хувиргаж байна гэсэн үг.

Алхимиэр төмөрлөгийг алт болгож, усыг хөлдөөн ууршуулж, гайхалтай зүйлсийг хийж болох ч хэн ч хий хоосон зүйлээс юм бүтээж чадахгүй. Гэвч алхимид бас хориотой зүйлс байдаг бөгөөд энэ нь үхсэн хүнийг амилуулах буюу хүн хувиргах юм. Роберт Э.Корниш 1930 оноос эхлэн амьтдыг амилуулах туршилтуудыг хийж байсан боловч амилуулсан амьтад нь хэвийн бус болж байсан бөгөөд цаг орчмын дотор бүгд үхэж байсан.

Алхими нь шинжлэх ухааны хөгжил дорой үед оршин байсан. Одоогийн ШУ алхимийн алдаа дутагдлуудыг тайлбарлаж чадна.

Алхими дахь үнэт бус металлыг үнэт металл болгох, төмрийг алт болгох тухай авч үзье.

Одоогийн ШУ-аар энэ нь боломжтой зүйл юм. Энгийнээр хэлвэл тодорхой харьцаагаар төмрийг аваад түүний молекулуудыг нь задалж протон нейтрон электрон-ууд болгоод тэднийг нь тодорхой харьцаагаар нэгтгэж алтны молекулууд гарган авбал асуудалгүй төмрөөс алт гарган авч болно.

Энд төмрийн молекулыг задлах, алтны молекул болгон нэгтгэхэд маш их энерги зарцуулагдана. Алхимийн үндсэн дээр тодорхой нэг зүйлээс түүнтэй ижил үнэ цэнэ бүхий 2 дахь зүйлийг гарган аваад, ижил үнэ цэнэтэй учир буцаагаад 2 дахь зүйлээс анхны зүйлийг гарган авъя. Энэ үйлдлийг төгсгөлгүй үргэлжлүүлж болно.

Энэ жишээнээс алхими энергийн зарцуулалтыг тооцдоггүй, эсвэл оргүй хоосноос, хувиргаж буй материасаа энерги гарган авдаг болж байна.

Энергийн зарцуулалтыг тооцохгүй, эсвэл оргүй хоосноос энерги гарган авна гэвэл термодинамикийн хууль зөрчигдөнө.

Хувиргаж буй материасаа энерги гарган авдаг буюу матери золислож энерги гарган авах, энерги зарцуулж матери гарган авах боломжтой гэж үзвэл Ямар ч энергигүй болсон дан матери бүхий хорвоо ертөнц, эсвэл ямар ч матери үлдээгүй их хэмжээний энерги бүхий ертөнцийг бүтээж болно гээд тийм ертөнцийг төсөөлөх гээд үз л дээ. Гэвч квантийн физикт энергийг хязгааргүй гэх бөгөөд хүн тархи,бодлыг ашиглан алхимитай адил зүйл хийж болдог хэмээн үздэг. Гол нь хүн энергиэс матери үүсгэхэд төсөөлөл болон бодол хэрэгтэй байдаг. Тэгээд ч алхимид энэ талаар ч бас онолын үүднээс тайлбарласан байдаг.