Jump to content

Радон

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Радон, 86Rn
Радон
Дуудлага/raˈtɔn/
Гадаад байдалөнгөгүй хий
Жингийн тоо[222]
Үелэх систем дэх Радон
Устөрөгч Гели
Лити Берилли Бор (химийн элемент) Нүүрстөрөгч Азот Хүчилтөрөгч Фтор Неон
Натри Магни Хөнгөн цагаан Цахиур Фосфор Хүхэр Хлор Аргон
Кали Кальци Сканди Титан Ванади Хром Манган Төмөр (химийн элемент) Кобальт Никель Зэс Цайр Галли Германи Хүнцэл Селени Бром Криптон
Рубиди Стронци Иттри Циркони Ниоби Молибден Технеци Рутени Роди Паллади Мөнгө (химийн элемент) Кадми Инди Цагаан тугалга Сурьма Теллур Иод Ксенон
Цези Бари Лантан Цери Празеодим Неодим Промети Самари Европи Гадолини Терби Диспрози Гольми Эрби Тули Иттерби Лютеци Гафни Тантал Вольфрам Рени Осми Ириди Цагаан алт Алт Мөнгөн ус Талли Хар тугалга Висмут Полони Астат Радон
Франци Ради Актини Тори Протактини Уран Нептуни Плутони Америци Кюри Беркли Калифорни (химийн элемент) Эйнштейни Ферми Менделеви Нобели Лоуренси Резерфорди Дубни Сиборги Бори Хасси Мейтнери Дармштадти Рентгени Коперници Нихони Флерови Москови Ливермори Теннессин Оганесон
Xe

Rn

Og
астатрадонфранци
Атомын дугаар (Z)86
Бүлэг18-р бүлэг (инерт хий)
Үе6-р үе
Блок  p-блок
Электрон байгуулалт[Xe] 4f14 5d10 6s2 6p6
Давхарга бүрт2, 8, 18, 32, 18, 8
Физик шинж чанарууд
Төлөвхий
Хайлах температур202 K ​(−71 °C, ​−96 °F)
Буцлах температур211.5 K ​(−61.7 °C, ​−79.1 °F)
Нягт (СТД-д)9.73 г/Л
шингэн үед (б.т.)4.4 г/см3
Критик цэг377 K, 6.28 МПа[1]
Хайлах энтальп3.247 кЖ/моль
Уурших энтальп18.10 кЖ/моль
Хувийн дулаан шингээлт5R/2 = 20.786 Ж/(моль·K)
Уурын даралт
P (Па) 1 10 100 1 к 10 к 100 к
T (K) 110 121 134 152 176 211
Атомын шинж чанар
Исэлдэлтийн зэрэгнийтлэг: (байхгүй)
+2,[2] +6[2]
Цахилгаан сөрөг чанарПолингийн шаталбар: 2.2
Ионжилтын энерги
  • 1-р: 1037 кЖ/моль
Ковалент радиус150 пм
Ван дер Ваальсийн радиус220 пм
Спектрийн хүрээ дэх өнгөт шугамууд
Спектрийн хүрээ дэх өнгөт шугамууд
радон элементийн спектрийн шугам
Бусад шинж чанарууд
Байгалийн тархацялзралаас
Талст бүтэцтал-төвтэй куб (ттк)
Face-centered cubic crystal structure for радон

(таамагласан)
Дулаан дамжуулалт3.61X10-3  Вт/(м⋅K)
Соронзон чанарсоронзон бус
CAS дугаар10043-92-2
Түүх
Нэрийн үүсэлРадийн задралаар ялгардаг учраас "радийн ялгаралт"-ийг богиноссон
НээсэнЭрнест Резерфорд, Роберт Оуэнс (1899)
Анх ялгасанУильям Рамзай and Роберт Уайтлоу-Грей (1910)
Хамгийн тогвортой изотопууд
Гол изотопууд[3] Задрал
дэлбэг байдал хагас задрал (t1/2) хэлбэр бүтээгдэхүүн
210Rn хиймэл 2.4 ц α96% 206Po
β+4% 210At
211Rn хиймэл 14.6 ц β+72.6% 211At
α27.4% 207Po
220Rn мөр 55.6 с α 216Po
222Rn мөр 3.8215 ө α 218Po
 Ангилал: Радон
үзэх · хэлэлцэх · засах | эх сурвалж

Радон [ˈʁaːdɔn, мөн: ʁaˈdoːn] (радитай адил латинаар радиус „цацраг“, түүний цацраг идэвхт шинж чанараас шалтгаалан) нь цацраг идэвхт химийн элемент юм. Дэс дугаар 86, элементийн тэмдэглэгээ Rn. Үелэх системийн 8-р үндсэн бүлэг буюу 18-р IUPAC-бүлэгт байрлах ба инертийн хийнд орно.

Радоны бүх изотопууд нь цацраг идэвхтэй. Хамгийн тогтвортой изотоп нь 222Rn бөгөөд хагас задралын хугацаа нь 3,8 хоног байдаг. Радид хагас задрал явагдсаны үр дүнд радон үүснэ. Радоны 219Rn und 220Rn гэсэн хоёр байгалийн изотопууд байдаг ба заримдаа түүнийг нэрлэж ирсэн түүхэн хоёр, гурав дахь нэрээр нь актинон (An) эсвэл торон (Tn) хэмээн нэрлэх нь бий. Үүнээс гадна ахиад хоёр байгалийн изотопууд байдаг ба эдгээр нь төрөл бүрийн шалтгаанаар дэлхийн гадарга дээр байдаггүй байна. Энэхүү харьцангуй элбэг тохиолдог гурван изотоп нь задгай орчинтой харьцуулахад агааржуулалт муутай өрөөнд ихээр хуримтлагддаг учраас эрүүл мэндэд аюул учруулах боломжтойгоос гадна радоны хүнд муугаар нөлөөлөх нөлөөлөл нь нэлээд өндөр юм. Радоны аюулын үндсэн эх сурвалж нь радон өөрөө биш харин түүний задралын бүтээгдэхүүнүүд бөгөөд үүн дотроос альфа задралаар үүсэх полонийн изотоп нь хамгийн их хортой нөлөөтэй. Радон нь дэлхийн гадаргуу дээрх нийт цацраг идэвхт цацрагийн ихэнх хувийг эзэлдэг (жишээ нь германд нэг хүнд оногдох дундаж эффектив тунгийн хэмжээ 1,1 мЗв) бол түүний дараа хөрсний ялгарах цацраг ба агаар мандлын цацраг орно. Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд байгалиасаа байх цацраг идэвxт бодисын хэмжээ нь жилд 0,1 мЗв орчим байна.

Радоныг 1900 онд Фрийдрих Эрнст Дорн анх нээжээ.[4] Дорн шинэ элементээ Ради-Эманаци (эманаци „цацралт“; „Радигаас цацрагч“) хэмээн нэрлэв. 1908 онд Уильям Рамзай, Роберт Вайтлоу Грэй нар тус хийн нягтыг тогтоохын тулд их хэмжээгээр ялган, тусгаарлан гаргаж авчээ. Шөнөөр гэрэлтэж байсан учраас тэд энэ элементээ латин хэлний nitens „гэрэлтэгч“ гэх нэрийг сонгон Нитон гэж нэрлэжээ. 1923 онд Ради-Эманаци болон Нитон гэх нэрнүүдийг Радоноор сольсон аж.

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Радон – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Радон – Викимедиа дуу дүрсний сан
  1. Загвар:RubberBible92nd
  2. 2.0 2.1 Rn(II) and Rn(VI) are known in RnF2 and RnO3, respectively; see Sykes, A. G. (1998). "Recent Advances in Noble-Gas Chemistry". Advances in Inorganic Chemistry. Vol. 46. Academic Press. х. 91–93. ISBN 978-0120236466. Татаж авсан: 2012-11-02.
  3. Кондев, Ф. Г.; Ван, М.; Хуан, В. Ж.; Наими, С.; Ауди, Г. (2021). "The NUBASE2020 evaluation of nuclear properties" (PDF). Chinese Physics C. 45 (3): 030001. doi:10.1088/1674-1137/abddae.
  4. Ernst Dorn: Über die von radioaktiven Substanzen ausgesandte Emanation. In: Abhandlungen der Naturforschenden Gesellschaft zu Halle. Band 23, 1901, S. 1–15 urn:nbn:de:hebis:30-1090447.