Хайлах температур

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Хайлах температур гэдэг нь бодисын хайлах температурыг нэрлэх бөгөөд энэ нь хатуу төлөв байдлаас шингэн төлөв байдал руу шилжих шилжилт юм. Хайлах температур нь буцлах температурыг бодоход тухайн бодисоос хамааралтай болохоос даралтаас (хайлах даралт) маш бага хамааралтай юм. Хайлах температур болон даралт нь нийлээд хайлалтын цэг гэж нэрлэгдэх ба энэ төлөв байдал нь зөвхөн цэвэр бодисын хайлалтын цэгийг л тодорхойлохоос гадна тухайн бодисын фазын диаграм дээрх зөвхөн хайлах муруйн хэсэг юм. Зарим бодис нь хайлдаггүй бөгөөд учир нь түрүүлээд химийн задралд орсон байдаг бол зарим нь хэвийн нөхцөлд зөвхөн сублимацид орно.

Цэвэр химийн элементүүдийн хувьд хайлах температур нь хөлдөх температуртай адилхан бөгөөд нийт хайлалтын процессийн туршид тогтмол байдаг. Бохирдсон буюу холимогийн хайлах температур нь ихэнх тохиолдолд буурахаас гадна (хайлалтын цэгийн бууралт) температур нь хайлах процессийн үед өсөх ба энэ өсөлт нь хайлалтын шалтгаан болдог байна. Хайлалтын цэгийн бууралтын нэг шалтгаан түүнд уусах бодис бөгөөд мөсийг давсаар хайлуулж болдогийн жишээ нь энэ юм.