Шингэн

Шингэн төлөвт байгаа ус

Шингэн эсвэл шингэн төлөв — нь бодисын физикийн гурван төлөвийн нэг юм. Шингэн нь, шүргэх (хүрэх) механик үйлчлэлийн нөлөөгөөр, хэлбэрээ ямар ч хязгаарлалтгүйгээр өөрчилдөг ба энэ үед эзлэхүүн бараг тогтмол байдаг. Энэ нь шингэн төлөвийн бусад төлөвөөс ялгагдах үндсэн шинж чанар нь юм. Шингэн төлөвийг хий ба хатуу төлөвүүдийн хоорондох төлөв гэж үздэг.

  • Эзэлхүүн ба нягттай, бараг шахагдахгүй /хатуу бодистой төстэй/
  • Хэлбэр дүрсгүй /хийтэй төстэй/
  • Урсамтгай /хийтэй төстэй/
  • Зарим нь хоорондоо холилдоно, зарим нь үл холилдоно
  • Шингэн амьд бие оршин тогтнох гол тулгуур