Хатуу

Хатуу инсулиний талст төлөв

Хатуу төлөв нь бодисын дөрвөн төрлийн нэг юм. Хатуу төлөвт буй бодис бүтэцийн хувьд тогтвортой, өөрийн хэлбэр болон эзлэхүүнтэй бөгөөд хэлбэр болон эзлэхүүнийг нь өөрчлөхөд эсэргүүцэл үзүүлнэ. Хатуу төлөвт буй бодисын атомууд бие биентэйгээ нягт, бат бөх холбогдсон байдаг. Тухайн хатуу бодисыг бүрдүүлж буй атомуудын хоорондоо холбогдсон бүтцээр нь талст болон аморф хэмээн ангилдаг. Хатуу биеийг судалдаг хатуу биеийн физик, хатуу биеийн хими зэрэг шинжлэх ухааны салбарууд байдаг.

Талст[засварлах | кодоор засварлах]

Талст хатуу бодисын атом, молекулууд нь эзэлхүүнийхээ бүх хэсэгт чанд зүй тогтолтой дараалалтай, давтагдсан жигд "алсын эрэмбэтэй" байрладаг. Талстын торд бөөмс тогтвортой байрлах төвүүдийг торын зангилаа гэнэ. Давс, элсэн чихэр, мөс, металл зэрэг бодисууд талст бүтэцтэй. Мөн нүүрстөрөгч нь алмаз болон бал чулуу гэсэн хоёр түгээмэл тохиолдох талст бүтэцтэй.

Онцлог[засварлах | кодоор засварлах]

  • Геометрийн тэгш тогтоц, эзлэхүүнтэй.
  • Тодорхой температур болмогц хайлдаг. Үүнийг хайлах цэг гэнэ.
  • Анизотроп чанартай.
  • Хоорондоо холилддоггүй.

Аморф[засварлах | кодоор засварлах]

Атом, молекулууд нь тэнцвэрт байрлалын орчимд зүй тогтолт байршилтай, "ойрын эрэмбэтэй", эзлэхүүний бүх хэсэгт эрэмбэ алдагдсан тогтоцтой. Шил, лааны тос, давирхай зэрэг нь аморф бодис юм.

Онцлог[засварлах | кодоор засварлах]

  • Изотроп чанартай.
  • Хайлах цэг байхгүй.
  • Температур өсөхөд шингэний төрхтэй болно.