Атомын жингийн нэгж
Атомын жингийн нэгж буюу дальтон (Англи: unified atomic mass unit, dalton, Орос: атомная единица массы, углеродная единица) — молекул, атом, цөм ба бөөмүүдийн жинг тодорхойлоход хэрэглэгддэг, жинг хэмжих системийн бус нэгж. А.ж.н. эсвэл Da гэж тэмдэглэдэг. Атомын жингийн нэгж (а.ж.н.) нь нүүрстөрөгчийн нуклидын жингээр илэрхийлэгддэг ба
12C нуклидын жингийн 1⁄12-тэй тэнцүү.
1960 онд ИЮПАП ба 1961 онд ИЮПАК албан ёсоор, англи хэлээр atomic mass unit (a.m.u.) эсвэл илүү тодорхой, unified atomic mass unit (u.a.m.u.) гэсэн томъёололыг нэвтрүүлсэн.
1997 онд ИЮПАК нэр томъёоны тайлбар толийн 2-р хэвлэлд а.ж.н.-ийн тоон утгыг дараах байдлаар тогтоосон:
1 а.ж.н. = 1,660 540 2(10)X10−27 кг = 1,660 540 2(10)X10−24 г
Граммаар илэрхийлсэн 1 а.ж.н.-ийн тоон утга нь Авогадрогийн тоотой урвуу харьцаатай, ө.х. 1/NA, молиор илэрхийлэгдвэл моль−1. Тухайн элементийн грамм/моль-оор илэрхийлэгдсэн моль массын тоон утга нь уг элементийн а.ж.н.-ээр илэрхийлсэн молекулын жингийн тоон утгатай ижил байдаг.
Бөөмсийн жин нь электрон-вольтоор [1] хэмжигддэг ба электрон-вольт ба а.ж.н. хёорыг хооронд нь шилжүүлэх коэффициентыг [2] дор үзүүлэв:
- 1 а. ж. н. = 0,931 494 028(23) ГэВ/c²;
- 1 ГэВ/c² = 1,073 544 188(27) а. ж. н.
Үүнд, c — гэрлийн хурд.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ CERN — Glossary: «Electronvolt (eV): A unit of energy or mass used in particle physics». (англ.)
- ↑ Atomic mass unit-electron volt relationship (англ.)