Магни
| Магни | ||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Дуудлага | /magˈni/ | |||||||||||||||||||||||||
| Гадаад байдал | гялтгар саарал хатуу (хуурай) | |||||||||||||||||||||||||
| Стандарт атомын жин Ar°(Mg) | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
| Үелэх систем дэх Магни | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
| Атомын дугаар (Z) | 12 | |||||||||||||||||||||||||
| Бүлэг | 2-р бүлэг (газрын шүлтийн металл) | |||||||||||||||||||||||||
| Үе | 3-р үе | |||||||||||||||||||||||||
| Блок | s-блок | |||||||||||||||||||||||||
| Электрон байгуулалт | [Ne] 3s2 | |||||||||||||||||||||||||
| Давхарга бүрт | 2, 8, 2 | |||||||||||||||||||||||||
| Физик шинж чанарууд | ||||||||||||||||||||||||||
| Төлөв | хатуу | |||||||||||||||||||||||||
| Хайлах температур | 923 K (650 °C, 1202 °F) | |||||||||||||||||||||||||
| Буцлах температур | 1363 K (1091 °C, 1994 °F) | |||||||||||||||||||||||||
| Нягт (20° C) | 1.737 г/см3[3] | |||||||||||||||||||||||||
| шингэн үед (х.т.) | 1.584 г/см3 | |||||||||||||||||||||||||
| Хайлах энтальп | 8.48 кЖ/моль | |||||||||||||||||||||||||
| Уурших энтальп | 128 кЖ/моль | |||||||||||||||||||||||||
| Хувийн дулаан шингээлт | 24.869[4] Ж/(моль·K) | |||||||||||||||||||||||||
Уурын даралт
| ||||||||||||||||||||||||||
| Атомын шинж чанар | ||||||||||||||||||||||||||
| Исэлдэлтийн зэрэг | нийтлэг: +2 0,[5] +1[6] | |||||||||||||||||||||||||
| Цахилгаан сөрөг чанар | Полингийн шаталбар: 1.31 | |||||||||||||||||||||||||
| Ионжилтын энерги |
| |||||||||||||||||||||||||
| Атомын радиус | эмпирик: 160 пм | |||||||||||||||||||||||||
| Ковалент радиус | 141±7 пм | |||||||||||||||||||||||||
| Ван дер Ваальсийн радиус | 173 пм | |||||||||||||||||||||||||
| Бусад шинж чанарууд | ||||||||||||||||||||||||||
| Байгалийн тархац | анхдагч | |||||||||||||||||||||||||
| Талст бүтэц | гексагонал нягт бүтэцтэй (гнб) (hP2) | |||||||||||||||||||||||||
| Торны тогтмолууд | a = 320.91 pm c = 521.03 пм (20 °C)[3] | |||||||||||||||||||||||||
| Дулааны тэлэлт | 25.91×10−6/K (20 °C)[3][a] | |||||||||||||||||||||||||
| Дулаан дамжуулалт | 156[7] Вт/(м⋅K) | |||||||||||||||||||||||||
| Цахилгаан эсэргүүцэл | 43.9[8] nΩ⋅м (20 °C) | |||||||||||||||||||||||||
| Соронзон чанар | парасоронзон | |||||||||||||||||||||||||
| Моляр соронзон мэдрэмж | +13.1×10−6 см3/моль (298 K)[9] | |||||||||||||||||||||||||
| Юнгийн модуль | 45 ГПа | |||||||||||||||||||||||||
| Хөдөлгөх модуль | 17 ГПа | |||||||||||||||||||||||||
| Эзлэхүүний модуль | 35.4[10] ГПа | |||||||||||||||||||||||||
| Дууны хурд нимгэн саваа | 4940 м/с (т.т.) (шатаасан) | |||||||||||||||||||||||||
| Пуассоны коэффициент | 0.290 | |||||||||||||||||||||||||
| Моосын хатуулаг | 1–2.5 | |||||||||||||||||||||||||
| Бринеллийн хатуулаг | 44–260 МПа | |||||||||||||||||||||||||
| CAS дугаар | 7439-95-4 | |||||||||||||||||||||||||
| Түүх | ||||||||||||||||||||||||||
| Нэрийн үүсэл | Магнезиа, Грекийн нэгэн ЗЗ нэгж[11] | |||||||||||||||||||||||||
| Нээсэн | Жосеф Блэк (1755[11]) | |||||||||||||||||||||||||
| Анх ялгасан | Хемфри Дэви (1808[11]) | |||||||||||||||||||||||||
| Хамгийн тогвортой изотопууд | ||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||
Магни нь мөнгөлөг цагаан өнгөтэй металл, хөнгөн цагаанаас хөнгөн. Агаарт хялбархан исэлдэж MgO үүсгэнэ. Магни галогенуудтай хялбархан харилцан үйлчлэлцэх ба хүхэр, азоттой халаахад урвалд орж исэлдэнэ.
Гарган авах
[засварлах | кодоор засварлах]Магнийг MgCl2 –г электролизод оруулан гарган авна. Хайлах температурыг багасгахын тулд KCl эсвэл NaCl-г нэмж өгдөг. Катодод төмөр электрод, анодод бал чулуун элекродыг хэрэглэдэг. Электролиз явагдсаны үр дүнд катод дээр магни, анод дээр хлор ялгарна. Мөн магнийг металлотермийн ба нүүрстермийн аргаар гаргаж болно. Эхлээд доломитыг улайсган дараа нь түүнийг 1200-1300°С-т ферросилициум буюу алюмосилициумаар ангижруулна.
Хоёр дахь тохиолдолд 2100°С-т нүүрсээр ангижруулан магнийг гарган авдаг.
MgO + C = Mg + CO
Хими шинж
[засварлах | кодоор засварлах]Магни устөрөгчтэй шууд харилцан үйлчлэлцэхгүй. MgH2 ковалент холбоот нэгдэл бөгөөд дулаанд тогтвортой нэгдэл байдаг. Усны үйлчлэлээр задарна.
Магни HF ба H3PO4-ээс бусад хүчилтэй эрчимтэй харилцан үйлчлэлцэнэ.
Шингэлсэн HNO3 магнитай харилцан үйлчлэлцэж, N2O буюу NH4NO3 болтлоо ангижирна.
4Mg + 10HNO3(шин) = 4Mg(NO3)2 + N2O + 5H2O
4Mg + 10HNO3(их шин) = 4Mg(NO3)2 + N2O + NH4NO3 + 3H2O
Магнийн исэл
[засварлах | кодоор засварлах]MgO Магнийн оксид цагаан өнгөтэй нунтаг, усанд муу уусдаг бодис юм.
Магнийн исэл нь суурийн исэл бөгөөд химийн идэвхтэй. CO2-г шингээж карбонат болон хувирна. Өндөр температурт халаавал хатуурч, химийн идэвхгүй болно.
Магнийн гидроксид
[засварлах | кодоор засварлах]Mg(OH)2. Энэ нь цагаан өнгөтэй, дунд зэргийн хүчтэй суурь юм.
Mg2+-н ихэнх давсууд усанд уусдаг, харин Mg3PO4, MgCO3 ба MgF2 усанд муу уусдаг. Магнийн ихэнх нэгдлүүдийн шинж чанар Li+-н нэгдлүүдийн шинж чанартай адил төстэй байдаг. Магнийн +2 цэнэгтэй ионы усан уусмалуудад координацын тоо 6-тай тэнцүү гексааквакомплексууд үүссэн байх ба комплекс ион нь хүчлийн шинж чанар үзүүлдэггүй. Магнийн давсуудыг усан уусмалаас талсжуулахад 6 молекул устай талст гидратуудыг Mg(NO3)2 үүсгэдэг.
Магни ба түүний нэгдлүүдийг хэрэглэх
[засварлах | кодоор засварлах]Цэвэр магни хөнгөн, бөх бат чанар бага учир хэрэглэгдэх хүрээ бага байдаг. Цэвэр магнийг гол төлөв далайн онгоцны эд ангийг зэврэлтээс хамгаалахад сөрөг электрод болгон хэрэглэнэ. Магнийн хөнгөн цагаан, цайр ба мангантай үүсгэсэн хайлшууд ихээхэн ач холбогдолтой байдаг. Тийм хайлшийг агаарын болон сансрын техникт, магнийг цөмийн реакторт хэрэглэнэ. Магнийн ионыг (Mg2+) таньж илрүүлэхийн тулд аммонийн гидроксид ба аммонийн хлоридын байлцаатайгаар (магнийн гидроксид үүсэхээс хамгаалж) натрийн гидрофосфаттай харилцан үйлчлэлцүүлж магни аммонийн фосфатын цагаан тунадас үүсгэх урвалыг ашигладаг.
Магнийг нээсэн нь
[засварлах | кодоор засварлах]Асбест, тальк, доломит, нефрит зэрэг магнийн нэгдлүүдийг өнө эртнээс янз бүрийн зорилгоор хэрэглэж байжээ.
Гэхдээ тэднийг биеэ даасан бодис биш харин шохойн нэг төрлүүд гэж үзэж байжээ. 1618 онд Г.Викер Англид Эпсомын дэргэд рашаан нээсэн байна. 1695 онд энэ рашааны уснаас эмчилгээний зорилгоор хэрэглэдэг нэгэн гашуун давс болох магнийн сульфатыг илрүүлжээ. Хожим эрдэмтэд давснаас нь ялгасан далайн усан дээр хүхрийн хүчил нэмэх замаар эпсомын давсыг зохиомлоор гаргаж болно гэж үзжээ. Эпсомын ба глауберийн давсны (натрийн сульфат) ялгааг тогтоосон авч шохой, цагаан магнези хоёрын ялгааг удаан хугацаагаар гаргаж чадаагүй юм. Үүнийг дараа тэдгээр бодисуудын сульфатууд усанд янз бүр уусдаг болохыг тогтоож Ж.Блэк анх удаа нээсэн байна. К.Ньюманы саналаар пиролюзит болох хар магнезигаас ялгаж авсан магнийн оксидыг цагаан магнези гэж нэрлэж байв. 1808 онд Хэмфри Дэви чийглэсэн цагаан магнезийг HgO-той холин электролиз явуулж шинэ металлын амальгама гаргажээ. Амальгамаас ялган авсан металлыг магни гэж нэрлэжээ. Тэрээр үнэндээ тийм ч цэвэр биш, маш бага хэмжээний металл гаргасан юм. Харин ихээхэн хэмжээний цэвэр металлыг 1831 онд Францын химич А.Бюсси гарган авч “магнезия” гэсэн үгнээс үндэслэн уг элементийг магни гэж нэрлэжээ.
Байгальд орших
[засварлах | кодоор засварлах]Магни бараг 200 шахам эрдсийн найрлагад оролцдог. Чухал эрдсүүдийн тоонд доломит CaCO3∙MgCO3, магнезит MgCO3, карналлит KCl∙MgCl2∙6H2O, шпинель (Mg,Fe)2Al2O4 орно. Ихээхэн хэмжээний магни тэнгисийн усанд, ургамлын ертөнцөд байдаг.
Карналлит
[засварлах | кодоор засварлах]KMgCl3∙6H2O. Химийн найрлагад Mg-8.7%, K-14.1%, Cl-38.3%, H2O-38.9%. Хольц байдлаар Br, Rb, Cs, Li, Ga орно. Ромбо сингонид талстжина. Симметрийн төрөл 3L23PC. Байгаль дээр мөхлөгт агрегатын байдлаар их байна. Талст байдлаар ховор тохиолдоно. Карналлит өнгөгүй буюу цагаан өнгөтэй байна. Шилэн гялбаатай, хатуулаг 2-3, бутрамхай, нягт 1.60 г/см3. Карналлит нь галит, сильвины хамт тунамал процесст их үүснэ. Ассоциаци үүсгэдэг эрдэс нь гипс, ангидрит, галит, полигалит, кизерит, камнит, сильвин. Кали буюу магнийн хүдэр болж ашиглагдана.
Доломит
[засварлах | кодоор засварлах]CaMg[CO3]2. Химийн найрлаган CaO-30.4%, MgO-21.7%, CO2-47.9%, хольц байдлаар Fe, Mn, Zn, Ni, Co ордог. Тригональ сингонид талстжина. Симметрийн төрөл L36C. Доломит нь гантиг маягийн цул нягт агрегатыг үүсгэнэ. Энгийн дүрсүүд нь ромбоэдр байна. Доломит цайвар саарал өнгөтэй шилэн гялбаатай, ромбоэдрийн талын дагуу сайн хуваагдалтай, хатуулаг 3.5-4, нягт 2.8-2.9 г/см3. Таних гол онцлог шинж нь химийн найрлага оптикийн шинжүүдээр танигдана. Экзогин процесст үүснэ. Хамгийн их үүсэх тохиромжтой нөхцөл нь магнийн давс буюу шохойн чулуун дундуур халуун усан уусмал үйлчлэхэд үүснэ.
Доломит нь сидерит, серпентин, тальк, брусит зэрэг эрдсүүдтэй хамт дайралддаг. Доломит галд тэсвэртэй материал болохоос гадна металлурги, барилга, химийн үйлдвэрт өргөнөөр хэрэглэгдэнэ.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Стандарт атомын жин: Магни". CIAAW. 2011.
- ↑ Прохаска, Томас; Иргер, Йоханна; Бенефилд, Жаклин; Бөхлке, Жон К.; Чессон, Лесли А.; Коплен, Тайлер Б.; Дин, Типин; Данн, Филип Ж. Х.; Грёнинг, Манфред; Холден, Норман Э.; Мейжер, Харро А. Ж. (2022-05-04). "Элементүүдийн стандарт атомын жин 2021 (IUPAC Техникийн тайлан)". Pure and Applied Chemistry (англи хэлээр). doi:10.1515/pac-2019-0603. ISSN 1365-3075.
- ↑ 3.0 3.1 3.2 3.3 Арбластер, Жон В. (2018). Элементүүдийн кристаллографийн шинж чанарын сонгосон утгууд. Материалын Парк, Охайо: ASM International. ISBN 978-1-62708-155-9.
- ↑ Rumble, х. 4.61
- ↑ Mg(0) has been synthesized in a compound containing a Na2Mg22+ cluster coordinated to a bulky organic ligand; see Rösch, B.; Gentner, T. X.; Eyselein, J.; Langer, J.; Elsen, H.; Li, W.; Harder, S. (2021). "Strongly reducing magnesium(0) complexes". Nature. 592 (7856): 717–721. Bibcode:2021Natur.592..717R. doi:10.1038/s41586-021-03401-w. PMID 33911274. S2CID 233447380
- ↑ Bernath, P. F.; Black, J. H. & Brault, J. W. (1985). "The spectrum of magnesium hydride" (PDF). Astrophysical Journal. 298: 375. Bibcode:1985ApJ...298..375B. doi:10.1086/163620.. See also Low valent magnesium compounds.
- ↑ Rumble, х. 12.137
- ↑ Rumble, х. 12.28
- ↑ Rumble, х. 4.70
- ↑ Гшнайдер, К. А. (1964). Physical Properties and Interrelationships of Metallic and Semimetallic Elements. Solid State Physics. Vol. 16. х. 308. doi:10.1016/S0081-1947(08)60518-4. OCLC 646775097.
- ↑ 11.0 11.1 11.2 Rumble, х. 4.19
- ↑ Кондев, Ф. Г.; Ван, М.; Хуан, В. Ж.; Наими, С.; Ауди, Г. (2021). "The NUBASE2020 evaluation of nuclear properties" (PDF). Chinese Physics C. 45 (3): 030001. doi:10.1088/1674-1137/abddae.
Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "lower-alpha", but no corresponding <references group="lower-alpha"/> tag was found
