Моссын шатлал
Моссын шатлал (Эрдсийн хатуулаг тодорхойлох Моссын шатлал) нь эрдсийн харьцангуй хатуулгийг тодорхойлоход хэрэглэгддэг ангилал юм. Уг шатлалыг Германы эрдэс судлаач Фредрих Мосс 1812 онд зохиожээ.
Нэг эрдсийг нөгөө эрдсээр зурахад, хатуу эрдэс нь зөөлөн эрдсээ зурах бөгөөд энэ үзэгдэл дээр үндэслэн уг ангилалыг хийсэн болно. Жишээлбэл, ямар нэгэн материал апатитаар зурагдаад, харин хайлуур жоншоор зурагдахгүй байвал, уг материалын хатуулаг Моссын шатлалаар 4 ба 5-ийн хооронд байна.
Хатуулаг | Эрдэс | Үнэмлэхүй хатуулаг |
---|---|---|
1 | Тальк
(Mg3Si4O10(OH)2) |
1 |
2 | Гипс (CaSO4·2H2O) | 2 |
3 | Кальцит (CaCO3) | 9 |
4 | Хайлуур жонш (CaF2) | 21 |
5 | Апатит
(Ca5(PO4)3(OH-,Cl-,F-)) |
48 |
6 | Хээрийн жонш (KAlSi3O8) | 72 |
7 | Кварц (SiO2) | 100 |
8 | Топаз (Al2SiO4(OH-,F-)2) | 200 |
9 | Корунд (Al2O3) | 400 |
10 | Алмааз (C) | 1500 |
Харандааны балны хатуулаг Моссын шатлалаар - 1; хүний хумс - 2.5; зэс зоос - ойролцоогоор 3.5; хутганы төмөр - 5.5; цонхны шил - 5.5; төмрийн хуурай - 6.5 байдаг байна[1]. Эдгээр гарын доорхи материалыг ашиглан эрдсийн хатуулгийг хялбарханаар тодорхойлж болно.
Ашигласан хэвлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ ""The Hardness of Minerals and Rocks" by William S. Cordua". Lapidary Digest. 1998. Эх хувилбараас архивласан: 2021-03-09. Татаж авсан: 2007-08-19. Hosted at International Lapidary Association
- American Federation of Mineralogical Societies. "Mohs Scale of Mineral Hardness". Last Revised on April 21, 2007. Retrieved on August 19, 2007.
- Cordua, William S. "The Hardness of Minerals and Rocks". Lapidary Digest, c. 1998.