Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Франци нь радио идэвхт химийн элемент бөгөөд атомын дугаар нь 87 болон түүний товчилсон химийн тэмдэглэгээ нь Fr юм. Энэ элемент нь үелэх системийн 7-р үе, 1-р бүлэгт байрладаг шүлтийн металл юм. Франци нь атомын дугаар 104 хүртэлx бүх элементүүд дотроос хамгийн тогтворгүй изотоптой металл. Түүний хамгийн тогтвортой изотоп л гэхэд 223Fr дөнгөж 21,8 минутын хугацаанд тогтвортой байдаг байна.[4] Түүний энэ шинж чанар болон Францийг гаргаж авах цөмийн урвалын бүтээмж муутайгаас шалтгаалан (227Ac-ын задралаар 1% 223Fr үүсдэг) их хэмжээгээр гаргаж авах бололцоогүй юм.
- ↑ 1.0 1.1 1.2 Арбластер, Жон В. (2018). Элементүүдийн кристаллографийн шинж чанарын сонгосон утгууд. Materials Park, Ohio: ASM International. ISBN 978-1-62708-155-9.
- ↑ ISOLDE Collaboration, J. Phys. B 23, 3511 (1990) (PDF online)
- ↑ Кондев, Ф. Г.; Ван, М.; Хуан, В. Ж.; Наими, С.; Ауди, Г. (2021). "The NUBASE2020 evaluation of nuclear properties" (PDF). Chinese Physics C. 45 (3): 030001. doi:10.1088/1674-1137/abddae.
- ↑ William M. Haynes CRC Handbook of Chemistry and Physics, 96th Edition CRC Press 978-1-4822-6097-7 2015