Jump to content

Инерт хий

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Инертийн хий-с чиглүүлэгдэв)
Инерт хийнүүд
Устөрөгч Гели
Лити Берилли Бор (химийн элемент) Нүүрстөрөгч Азот Хүчилтөрөгч Фтор Неон
Натри Магни Хөнгөн цагаан Цахиур Фосфор Хүхэр Хлор Аргон
Кали Кальци Сканди Титан Ванади Хром Манган Төмөр (химийн элемент) Кобальт Никель Зэс Цайр Галли Германи Хүнцэл Селени Бром Криптон
Рубиди Стронци Иттри Циркони Ниоби Молибден Технеци Рутени Роди Паллади Мөнгө (химийн элемент) Кадми Инди Цагаан тугалга Сурьма Теллур Иод Ксенон
Цези Бари Лантан Цери Празеодим Неодим Промети Самари Европи Гадолини Терби Диспрози Гольми Эрби Тули Иттерби Лютеци Гафни Тантал Вольфрам Рени Осми Ириди Цагаан алт Алт Мөнгөн ус Талли Хар тугалга Висмут Полони Астат Радон
Франци Ради Актини Тори Протактини Уран Нептуни Плутони Америци Кюри Беркли Калифорни (химийн элемент) Эйнштейни Ферми Менделеви Нобели Лоуренси Резерфорди Дубни Сиборги Бори Хасси Мейтнери Дармштадти Рентгени Коперници Нихони Флерови Москови Ливермори Теннессин Оганесон
IUPAC бүлгийн дугаар 18
Элемент нэр гелигийн бүлэг эсвэл
неоны бүлэг
Уламжлалт нэр Инерт хийнүүд
VIIIA
хуучин IUPAC дугаар
(Europe, pattern A-B)
Бүлэг 0

↓ Үе
1
Image: Helium discharge tube
Гели (He)
2
2
Image: Neon discharge tube
Неон (Ne)
10
3
Image: Argon discharge tube
Аргон (Ar)
18
4
Image: Krypton discharge tube
Криптон (Kr)
36
5
Image: Xenon discharge tube
Ксенон (Xe)
54
6 Радон (Rn)
86

Тайлбар
Анхдагч элемент
Цацраг идэвхт задралын элемент
Атомын дугаарын өнгө: улаан=хий
Ү · Х · З

Инерт хий (мөн инертийн хийнүүд эсвэл үнэт хийнүүд) нь ижил шинж чанартай химийн элементүүдийн нэгэн бүлэг. Стандарт нөхцөлд тэд бүгд үнэргүй, өнгөгүй, моноатомт, химийн идэвхи маш сул хий. Долоон инерт хий байх бөгөөд үүнд байгалийн гаралтай гели (He), неон (Ne), аргон (Ar), криптон (Kr), ксенон (Xe) таван элемент болон цацраг идэвхт гаралтай радон (Rn), зохиомлоор гаргаж авсан мөн л цацраг идэвхт унунокти багтана. Энэ бүлэг нь үелэх системийн үндсэн 8-р бүлэг буюу шинээр хуваарилсан үелэх системийн дагуу 18-р бүлэг гэж нэрлэгдэх ба үелэх системийн баруун захад галогенуудын дэргэд байрладаг.

Эдгээр элементийн үндсэн ижил шинж чанарт электрон давхарга нь бүгд бүрэн электроноор дүүрсэн байх буюу эсвэл хоосон байна. Атомын орбиталууд нь бүгд дүүрэн байх учраас инертийн хийнүүд нь маш онцгой нөхцөлд химийн урвалд ордог ба эдгээр нь хоорондоо ч мөн молекулын холбоо үүсгэдэггүй, харин нэг атомт хийнүүд юм. Энэхүү химийн идэвхгүй байдлаас нь шалтгаалан энэ бүлгийн элементүүдийг үнэт хийнүүд (англ. Noble gas) хэмээн нэрлэх бөгөөд учир нь инертийн хийнүүд нь түүнтэй яг адилхан химийн идэвx маш муутай үнэт металл гэсэн нэршилтэй адилтган нэрлэсэн нэршил юм.[1].

Гели нь хамгийн ихээр тохиолдох инерт хий. Дэлхий дээр хамгийн их байх хий нь аргон бол үлдсэн бүх элемент нь ховор элементүүдийн тоонд орно. Бүх хий нь агаарыг бүрдүүлэгч хийнүүдийн хэсэг бөгөөд харин газар доор гелигээс бусад нь байгалийн хийн найрлагад маш бага хэмжээгээр бас байдаг. Инертийн хийнүүдийг 2006 онд нээсэн унуноктигоос бусдыг нь 1868-аас (гели) 1900 оны (радон) хооронд богино хугацаанд дараалуулан нээсэн аж. Ихэнх инертийн хийг их британы химич Уильям Рамзай хамгийн анх тусгаарлан гаргаж авчээ.

Хими шинж чанар

[засварлах | кодоор засварлах]
An atomic shell diagram with neon core, 2 electrons in the inner shell and 8 in the outer shell.
Неон нь, бусад инерт хийнүүдийн нэгэн адил, бүрэн электрон давхаргатай. Инерт хийнүүд нь, гелийг эс тооцвол, гадаад давхаргадаа найман электроныг агуулдаг. Гелийгийх хоёр байдаг.

Стандарт нөхцөлд үнэргүй, өнгөгүй, амтгүй, шатдаггүй хийнүүд. Өмнө тэднийг үелэх системийн 0-р бүлгийн элементүүд гэж нэрлэдэг байсан. Учир нь, тэднийг, 0 валент чанартай ба бусад химийн элементтэй химийн нэгдлийг үүсгэдэггүй гэж үздэг байсанд оршино. Хожим тэдний зарим нь химийн нэгдэл үүсгэдэг болохыг тогтоосон ба үүнээс хойш тэгж нэрлэхээ больсон.[2]


Бусад бүлгүүдтэй адил, инерт хийнүүд электрон бүтэцдээ нь өөрийн онцлогтой. Ялангуяа гадаад давхраа нь тухайн бүлгийн химийн шинж чанарыг тодорхойлох хандлагатай байдаг.

Z Элемент Давхарга дахь электроны тоо
2 гели 2
10 неон 2, 8
18 аргон 2, 8, 8
36 криптон 2, 8, 18, 8
54 ксенон 2, 8, 18, 18, 8
86 радон 2, 8, 18, 32, 18, 8
Инерт хийнүүдийн цахилгаан цэнэгийн өнгө ба спектр (доод мөр); цэвэр хийний үзүүлэх өнгийг дунд мөрөөс үзнэ үү.
Glass tube shining violet light with a wire wound over it Glass tube shining orange light with a wire wound over it Glass tube shining purple light with a wire wound over it Glass tube shining white light with a wire wound over it Glass tube shining blue light with a wire wound over it
Glass tube shining light red Glass tube shining reddish-orange Glass tube shining purple Glass tube shining bluish-white Glass tube shining bluish-violet
Illuminated light red gas discharge tubes shaped as letters H and e Illuminated orange gas discharge tubes shaped as letters N and e Illuminated light blue gas discharge tubes shaped as letters A and r Illuminated white gas discharge tubes shaped as letters K and r Illuminated violet gas discharge tubes shaped as letters X and e
Helium line spectrum Neon line spectrum Argon line spectrum Krypton line spectrum Xenon line spectrum
Гели Неон Аргон Криптон Ксенон
  1. Horst Briehl: Chemie der Werkstoffe. 2. Auflage 2007, Springer, ISBN 978-3-8351-0223-1, S. 14.
  2. "Noble Gas", Британика толь, 2008, <http://www.britannica.com/eb/article-9110613/noble-gas>