Jump to content

Галенит

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Галенит
(Англи: Galena, lead glance)
Галенит
Ерөнхий
АнгилалСульфидийн эсдэс, октагедрал дэд бүлэг
ТомъёоPbS
Эрдсийн ангилал2.CD.10
Данагийн ангилал2.8.1.1
Талст системКуб
Талстын ангиХексоктагедрал (m3m)
H-M тэмдэг: (4/m 3 2/m)
Кристаллографын бүлэгFm3m
Нэгжийн үүрa = 5.936 Å; Z = 4
Тодорхойлолт
ӨнгөТугалган саарал ба мөнгөлөг
Талст зуршилКуб ба октагедрал, салангид (Англи: blocky), хүснэгтэн
ИхэрлэлтШүлгэлцсэн, нэвчисэн, ялтсан
Хагарал[001] дээр төгс куб, [111] дээр салдаг
ХугаралДэд конхоидал
ЭсэргүүцэлХэврэг, бутрамхай
Моосын хатуулаг2.5–2.75
ГялтганалтНалуу тал дээр металлын
СудалТугалган саарал
Тунгалаг чанарТунгалаг бус
Хувийн жин7.2–7.6
Оптик шинж чанарИзотоп ба тунгалаг бус
Хайлалт2
Бусад шинж чанарБайгалийн хагас дамжуулагч
Эх сурвалж[1][2][3]
Galena with baryte and pyrite
Барит ба пиритийг агуулсан галенит, Серро-де-Паско, Перу; 5.8 cм × 4.8 cм × 4.4 cм (2.3 инч × 1.9 инч × 1.7 инч)
Галенитын талст бүтэц
Эрдсийн давсан (куб) талст бүтэц. Октагедрал геометрт атом бүр зургаан хөрштэй.

Галенит (Латин: galena – хар тугалга) буюу хар тугалганы гялтгана нь хар тугалганы сульфидээс (PbS) тогтох галены бүлгийн эрдэс. Галенит нь хамгийн өргөн ашиглагддаг хар тугалганы хүдэр бөгөөд мөнгөний чухал эх үүсвэр юм.[4]

Галенит нь хамгийн өргөн тархсан сульфидийн эрдэс юм. Ихэвчлэн, октагедрал хэлбэртэй куб талс системээр талстжина. Галенит нь сфалерит, кальцит ба флюориттэй ихэвчлэн хослодог.

Хар тугалганы орд

[засварлах | кодоор засварлах]
Кальциттай нийлж ургасан (Герман: druse) галенит

Галенит нь эрт дээр үеээс ашиглагдсаар ирсэн хар тугалганы үндсэн хүдэр. Нам температурт хайлдаг тул түүнийг хялбар хайлуулан ялгадаг байсан.

Зарим ордууд 1-2% мөнгийг агуулдаг ба энэ дайвар бүтээгдэхүүнээс орох орлого нь үндсэн бүтээгдэхүүн болох хар тугалганы орлогоос хол илүү байдаг. Галенитийн ордууд ихэвчлэн, мэдэгдэхүйц хэмжээний мөнгийг, эрдсийн фазад багтах мөнгөний сульфид байдлаар эсвэл галенитийн бүтэцэд хатуу уусмал байдалтай агуулдаг.

  1. Anthony, John W.; Bideaux, Richard A.; Bladh, Kenneth W.; Nichols, Monte C., eds. (1990). "Galena". Handbook of Mineralogy (PDF). Vol. 1. Chantilly, VA: Mineralogical Society of America. ISBN 0962209708. Эх хувилбараас (PDF) архивласан: 2009-09-17. Татаж авсан: 2017-02-06.
  2. Galena. Webmineral
  3. Galena. Mindat.org
  4. Young, Courtney A.; Taylor, Patrick R.; Anderson, Corby G. (2008). Hydrometallurgy 2008: Proceedings of the Sixth International Symposium. SME. ISBN 9780873352666.
 Commons: Галенит – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Ores Загвар:Portalbar