Jump to content

Дашогуз

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашогуз (туркм. Daşoguz, хуучин цагт Ташауз, Дашховуз гэдэг байв) — Туркменистан Улсын гуравдугаар их хот, Дашогуз мужийн төв.

Улсынхаа умард хязгаарт, Узбекистаны хилтэй ойр, Амударья мөрний сав газарт байрладаг. 2012 оны байдлаар 275,278 оршин суугчтай байгаа. Нийслэл Ашхабадаас умар зүгт 630 км, Узбекистаны Нукусаас өмнөш 101 км, Үргенчээс баруун хойш 68 км-т байдаг. Төмөр замаар Узбекистаны хотуудаар дамжиж улсынхаа Түркменабат хоттой, агаарын болон авто цардмал замаар нийслэлтэйгээ холбогддог.