Jump to content

Латакия

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

ЛатакияСири улсын хот. Латакия мужийн засаг захиргааны төв. 383 мянган хүнтэй.

Латакия хотын зургийн цомог

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Латакия Газрын дундад тэнгисийн эрэгт оршдог, Сири улсын гол боомт юм.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Латакия 2004 оны байдлаар 383,786 хүнтэй байсан Сири улсын 4-р их хот юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Латакия НТӨ 2-р зуунаас грек Селевкийн суурин болон үүсчээ. Ром, Умаян, Аббасын улсын мэдэлд орж байв. Грек Визант хотыг удаа дараа довтлосоор байсныг араб Фатимын улс зогсоожээ. Дараа нь сельжук түрэг, загалмайтан, аюб, мамляк, Османы мэдэлд орж байв.

Дэлхийн нэгдүгээр дайны Францын эрхт Сирийн үед Латакия Алавит өөртөө засах нутгийн засаг захиргааны төв болсон бөгөөд өдгөө Сири улсын Латакия мужийн засаг захиргааны төв байж мужийн нийгэм, эдийн засгийн гол хот байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Latakia – Викимедиа зураг, бичлэг, дууны сан