Мцхета
Мцхета
მცხეთა | |
|---|---|
Суурин | |
| Улс | |
| Муж | Мцхета-Мтианети |
| Хотын захиргаа | Мцхета |
| Байгуулагдсан | МЭӨ 5-р зуун |
| Өндөр | 460 м (1,510 фут) |
| Хүн ам (2020) | |
| • Нийт | 7,584 |
| Цагийн бүс | UTC+4 (Гүржийн цаг) |
| Шуудангийн код | 3300 |
| Уур амьсгал | Cfa |
| Вэб сайт | www |
![]() | |
| Мцхетагийн түүхэн дурсгалт цогцолбор* | |
|---|---|
| ЮНЕСКО-гийн Дэлхийн өв | |
| Светицховели цогчин дуган | |
| Улс | |
| Төрөл | Соёлын |
| Шалгуур | iii, iv |
| Дугаар | 708 |
| Бүс** | Ази, Австрали ба Далайн орнууд дахь дэлхийн өвүүд |
| Бүртгэсэн түүх | |
| Бүртгэсэн | 1994 (18-р чуулган) |
| * Нэр нь Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэний дагуу. ** Бүс нь ЮНЕСКО-гийн тогтоосны дагуу. | |
Мцхета (Гүрж хэл:მცხეთა) нь Гүржийн нийслэл Тбилиси хотоос зүүн хойд зүгт ойролцоогоор 20 км зайд Арави, Мтквари буюу Кура голуудын бэлчирт орших, 8 мянга орчим хүн амтай, тус улсын хамгийн эртний хотуудын нэг юм. Уг хотод олон тооны түүхийн үнэт дурсгал байдаг тул 1994 онд дэлхийн өвд бүртгэгджээ.
Уг хотыг МЭӨ 1000 оны орчимд үндэслэгдсэн гэж үздэг бөгөөд МЭӨ III зуунаас МЭ V зууны Иберийн Гүржийн хаант улсын нийслэл байв. 317 онд Гүржид Христийн шашныг анх нэвтрүүлсэн газар нь Мцхета хот юм. VI зууны үед Мцхета хотоос нийслэлийг шилжүүлж, илүү хамгаалалт сайтай Тбилиси хотыг сонгон авчээ. Хэдий тийм боловч XIX зууны үеийг хүртэл Гүржийн хаад хаан ширээнд суух ёслолоо Мцхетад хийж байжээ.
Энд орших 6-р зуунд байгуулагдсан Жвари сүм онцгой байр суурь эзэлдэг.
Уг хотод орших XI зууны үед баригдсан Светицховели цогчин дуган, VI зууны үед баригдсан Жвари хийд нь Гүржийн Үнэн алдартны шашны уран барилгын чухал дурсгал бөгөөд Кавказын дундад зууны уран барилгын хөгжлийн сонгодог жишээ болдог. Ялангуяа Гүржийн цагаан толгойн анхны хувилбарын үнэлж баршгүй өв эндхийн сүмүүдийн хананд хадгалагдан үлджээ. Үүнээс гадна Армазцихе цайз (МЭӨ III зуун), Армазцихе акрополь (МЭӨ 1000 оны орчим), Их Помпейн гүүр (МЭӨ I зуун), Хааны ордны туурь, ойролцоох булшууд, IV зууны үеийн жижиг сүмүүд, Самтарво хийд (XI зуун), Бебрис Цихе (XIV зуун) гэх мэт асар олон дурсгалууд байдаг.
