Арвай
Арвай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Арвай. Гар зураг
| ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Hordeum vulgare L. | ||||||||||||||||||
Ижил утгатай нэршил[2] | ||||||||||||||||||
Жагсаалт
|
Арвай буюу эгэл арвай (Латин: Hordeum vulgare L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, арвайн төрлийн нэгэн зүйл ургамал.[3] Арвай нь 10'000 жилийн өмнөөс тариалагдаж эхэлсэн анхны таримал ургамлуудын нэг.[4] Арвай нь хүнсний, малын тэжээлийн, шар айраг болон согтууруулах ундааны түүхий эдийн зориулалттайгаар ашиглагдсаар ирсэн. Арвай нь мөн хэд хэдэн эрүүл хүнсний бүрдүүлэгч болдог ч, түүний дийлэнхийг соёолж ургуулахад ашигладаг. Англиар barley, оросоор ячмень гэж тус тус нэрлэдэг.
2014 онд арвайн нь үйлдвэрлэлийн хэмжээгээрээ (144 сая тн) эрдэнэ шиш, тутарга, улаан буудайн дараа дөрөвдүгээрт орсон.[5][6]
Биологи
[засварлах | кодоор засварлах]Арвай нь үетний овгийн гишүүн, өөрөө тоос хүртдэг, 14 хромосомтой диплоид зүйл юм. Таримал арвайн өвөг болох зэрлэг арвай Hordeum vulgare subsp. spontaneum нь Үржил шимт Хавирган сарын тал хээр ба ойт хээрийн нутгаар дамжин Баруун Ази болон зүүнхойд Африкт элбэг таардаг. Мөн хөндөгдсөн хөрс, талбайд элбэг тохиолдоно. Бусад газарт ховор ургана.[4] Хожим, генийн судалгаагаар Төвөд арвайг тарималжуулсан бас нэг төв болох нь тогтоогдсон.[7]
Тарималжуулсан нь
[засварлах | кодоор засварлах]Хоёр ба зургаан эгнээт арвай
[засварлах | кодоор засварлах]Зэрлэг арвайн болон арвайн эртний зүйлүүд нь гурвалсан хэлбэртэй түрүүтэй байсан. Эдгээрийн зөвхөн төвийнх нь үржил шимтэй, нөгөө хоёр нь үгүй. Энэ шинж тэмдэг нь хоёр эгнээт арвай гэж нэрлэгдэх зарим зүйл ургамалуудад хадгалагдан үлдсэн. Нэг доминант ба нэг рецессив мутацийн үр дүнд хажуугийн эгнээнүүд үржил шимтэй болж зургаан эгнээт арвай үүснэ.[4] Сүүлийн генийн судалгаагаар, vrs1 ганц генийн мутаци л хоёр эгнээтийг зургаан эгнээт болох шалтгаан нь болдог гэдгийг тогтоожээ.[8]
Хоёр эгнээт арвай нь зургаан эгнээттэй харьцуулахад уураг бага, ферментацид орох сахар өндөр агуулдаг. Уураг өндөртэй арвай мал тэжээхэд нэн тохиромжтой. Соёолжны арвай ихэвчлэн уургийн агууламж багатай байдаг [9] нь уургийн агууламж нь шар айргийг булингартуулдагтай холбоотой. Хоёр эгнээт арвайг Английн уламжлалт эйл маягийн болон Германы уламжлалт шар айргийг үйлдвэрлэхэд ашигладаг бол, зургаан эгнээт арвайг Америкийн лагер стилийн шар айрагт, ялангуяа эрдэнэ шиш, тутрага зэрэг нэмэлтүүдийг хэрэглэх тохиолдолд өргөн ашигладаг.
Хальсгүй арвай
[засварлах | кодоор засварлах]Ангилал
[засварлах | кодоор засварлах]Хими
[засварлах | кодоор засварлах]Эгэл арвай нь коффеиний хүчил ба р-кумариний хүчил зэрэг фенолыг, ферулын хүчил, 8,5'-диферулын хүчил, флавиноидууд болох катехин-7-О-глюкоз[10] сапонарин[11], катехин, процианидин В3, процианидин В2, проделфинидин В3, алкалоид болох хорденинийг агуулдаг.
Арвайн боловсорч гүйцсэн үр нь 15,8 хүртэл хувь уураг, 76 хүртэл хувь нүүрс ус, 3—5 хувь өөх тос, 9,6 хүртэл хувь эслэг, ферментүүд, В, D, Е, А-ийн төрлийн витаминуудыг агуулдаг.
Тархалт
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн олон оронд нийт 70 орчим сая га-д тариалдаг. Ургаж байгаа газар болгон хөрс, уур амьсгалын хувьд ихээхэн ялгаатай. Хойшоо умард өргөргийн 68-700, урагшаа экваторийн бүсэд хүрч байгаа бол далайн төвшинөөс дээшээ ихээхэн өгсөж, улаан буудай, хошуу будаа оршиж үл чадах өндөрлөг өөд өгсжээ. Манай орны хувьд үйлдвэрлэлийн хэмжээнд 1970-аад оноос тариалж эхэлсэн.
Үйлдвэрлэл
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид, 2014 | |
---|---|
Улс | Үйлдвэрлэл (сая тонн) |
2014 оны дэлхийн нийт үйлдвэрлэл 144 сая тн бөгөөд 20.4 хувиар ОХУ тэргүүлж, Франц ба Герман удаална.[6]
Бүрхүүл ургамал
[засварлах | кодоор засварлах]Хөрсний элэгдэл
[засварлах | кодоор засварлах]Зусах арвай нь өвөлжих арвайтай харьцуулахад өнгөц үндэслэдэг ч хурайшил ихтэй нутагуудад хөрсийг хүчтэй барьж элэгдлээс хамгаална.[12]
Тэжээл баригч
[засварлах | кодоор засварлах]Арвай нь их хэмжээний азотыг барин хадгалах чадвартай. Калифорнид хийсэн судалгаагаар, эгэл гишийн (Vicia faba) дараа өвөлжих бүрхүүл ургамал байдлаар тариалсан арвай нь 35.6 кг/га азотыг барисан бол ижил нөхцөлд, нэг наст хөх өвс (Англи: annual ryegrass) 22.2 кг/га азотыг барисан байдаг.[13] Өөр судалгаагаар, арвайг таримал вандуйтай (Pisum sativum) бүрхүүл ургамлын багц болгон тариалахад түүний азот барилт нэмэгддэг нь тогтоогдсон.[14] Арвайн үлдэгдлийг талбайгаас зайлуулаагүй тохиолдолд фосфор ба калийн циклийг сайжруулдаг.
Дарангуйлагч
[засварлах | кодоор засварлах]Арвай нь хурдан соёолдог учир амьдралынхаа эхний үеүүдэд хөрсний чийгийг авах замаар хог ургамлыг мэдэгдэхүйц дарангуйлдаг. Мөн сүүдэрлэж, аллелопат химийн бодисуудыг ялгаруулж дарангуйлна.
Арвай нь хэд хэдэн овгийн (Cicadellidae, Aphid, Spodoptera, Mythimna) хортон шавьж, үндэсний ялзралын нематод/дугуй өт болон бусад хортон шавьжуудыг дарангуйлдаг болох нь цөөнгүй судалгаагаар тогтоогдсон.
Ус шингээлтийг сайжруулагч хөрсний органик матери
[засварлах | кодоор засварлах]Арвай нь их хэмжээний биомассыг хурдан бий болгох эх үүсвэр ба энэ их биомасс нь түүний салаалсан үндэсний хамтаар хөрсний бүтцийг сайжруулж ус шингээлтийг нэмэгдүүдэг (273, 445). Калифорнийн тариалангийн системд ашиглагддаг UC476 ба COSINA сортын арвай нь 14.5 тн/га биомассыг үйлдвэрлэдэг.
Харьцуулалт
[засварлах | кодоор засварлах]- Арвай нь хошуу будаанаас бутлалт өндөртэй ба илүү ганд тэсвэртэй бол хошуу будааны өрсөлдөх чадвар арвайнаас бага тул илүү сайн хослогч ургамал (Англи: companion crop) эсвэл сувилагч ургамал (Англи: nurse crop) байдаг (397).
- Арвай бусад бүх үетэн бүрхүүл ургамлуудаас илүү шүлтлэг хөрсийг тэсвэрлэдэг.
- Арвайн өвөлжих хувилбар нь өвөлжилт тэсвэрлэх чадвараараа өвөлжих улаан буудай, хөх тариа, тритикалид хүрдэггүй.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Hordeum vulgare". Integrated Taxonomic Information System.
- ↑ The Plant List: A Working List of All Plant Species, archived from the original on 8 Дөрөвдүгээр сар 2020, Татаж авсан: 2 February 2016
- ↑ "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
- ↑ 4.0 4.1 4.2 Zohary, Daniel; Maria Hopf (2000). Domestication of Plants in the Old World: The Origin and Spread of Cultivated Plants in West Asia, Europe, and the Nile Valley (3rd ed.). Oxford University Press. pp. 59–69. ISBN 0-19-850357-1.
- ↑ "Worldwide production of grain in 2014, by type". Statista GmbH, Hamburg, Germany. 2016. Татаж авсан: 19 December 2016.
- ↑ 6.0 6.1 6.2 "Crops/Regions/World List/Production Quantity for Barley, 2014 (pick list)". UN Food and Agriculture Organization Corporate Statistical Database (FAOSTAT). 2016. Татаж авсан: 19 December 2016.
- ↑ Dai, F.; Nevo, E.; Wu, D.; Comadran, J.; Zhou, M.; Qiu, L.; Chen, Z.; Beiles, A.; Chen, G. (2012). "Tibet is one of the centers of domestication of cultivated barley". Proceedings of the National Academy of Sciences. 109 (42): 16969–16973. doi:10.1073/pnas.1215265109.
{{cite journal}}
: Unknown parameter|displayauthors=
ignored (|display-authors=
suggested) (help) - ↑ Komatsuda, T.; Pourkheirandish, M; He, C; Azhaguvel, P; Kanamori, H; Perovic, D; Stein, N; Graner, A; Wicker, T (2006). "Six-rowed barley originated from a mutation in a homeodomain-leucine zipper I-class homeobox gene". Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 104 (4): 1424–1429. doi:10.1073/pnas.0608580104. PMC 1783110. PMID 17220272.
{{cite journal}}
: Unknown parameter|displayauthors=
ignored (|display-authors=
suggested) (help) - ↑ Adrian Johnston; Scott Murrell; Cynthia Grant. "Nitrogen Fertilizer Management of Malting Barley: Impacts of Crop and Fertilizer Nitrogen Prices (Prairie Provinces and Northern Great Plains States)". International Plant Nutrition Institute. Archived from the original on 2008-12-23. Татаж авсан: 2009-05-28.
{{cite web}}
: Unknown parameter|last-author-amp=
ignored (|name-list-style=
suggested) (help) - ↑ Wolfgang Friedrich; Rudolf Galensa (2002). "Identification of a new flavanol glucoside from barley (Hordeum vulgare L.) and malt". European Food Research and Technology. 214 (5): 388–393. doi:10.1007/s00217-002-0498-x.
{{cite journal}}
: Unknown parameter|lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (help) - ↑ Kamiyama M, Shibamoto T (2012). "Flavonoids with Potent Antioxidant Activity Found in Young Green Barley Leaves". J. Agric. Food Chem. 60 (25): 6260–6267. doi:10.1021/jf301700j. PMID 22681491.
- ↑ [1], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 71
- ↑ [2], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 265
- ↑ [3], Managing Cover Crops Profitably, 3rd Edition. Хуудас 215, 218