Таримал хөх тариа

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Таримал хөх тариа
Ear of rye.jpg
Биологийн ангилал
Аймаг: Ургамал
(зэрэглэлгүй) Нэг талт үрт
(зэрэглэлгүй) Commelinids
Баг: Цэцэгт үетэн
Овог: Үетэн
Дэд овог: Pooideae
Бүл: Triticeae
Төрөл: Хөх тариа
Зүйл: Таримал хөх тариа
Латин нэр
Secale cereale
L.
Ижил утгатай нэршил

Secale fragile Trautv.


Таримал хөх тариа (лат. Secale cereale L.) нь үетний овгийн, өвслөг, нэг наст, хөх тарианы төрлийн нэгэн зүйл ургамал.[1] Хөх тариаг хүнсний, бүрхүүл ургамлын, тэжээлийн зориулалтаар тариалдаг. Хөх тариа нь арвай (Hordeum төрөл) ба улаан буудайны (Triticum төрөл) ойрын хамаатан юм. Англиар rye, cerial rye, орсоор рожь посевная гэж тус тус нэрлэдэг. Хөх тариаг гурил, хөх тарианы талх, хөх тарианы шар айраг, шажигнуур талх (шагшуургатай адил), зарим төрлийн виски ба водка зэргийг үйлдвэрлэхэд ашигладаг.

Үйлдвэрлэл[засварлах | edit source]

Дэлхийн томоохон үйлдвэрлэгчид, 2012
(метрик тонн)
ГерманГерман Герман 3 893 000
ПольшПольш Польш 2 888 137
Оросын Холбооны УлсОросын Холбооны Улс Орос 2 131 519
БеларусьБеларусь Беларусь 1 082 405
Хятад улсХятад улс Хятад 678 000
УкрайнУкрайн Украйн 676 800
ДаниДани Дани 384 400
ТуркТурк Турк 370 000
КанадКанад Канад 336 600
ИспаниИспани Испани 296 700
Дэлхийн нийт 14 615 719
Эх сурвалж: FAOSTAT, НҮБ-н хүнс ба газар тариалангийн байгууллагын статистикийн хэлтэс[2]
Эрдэс
Ca 33 mg
Fe 2.67 mg
Mn 121 mg
P 374 mg
K 264 mg
Na 6 mg
Zn 3.73 mg
Cu 0.450 mg
Mg 2.680 mg
Se 0.035 mg

Хөх тарианы дийлэнхийг, Европын зүүн, төв ба хойд нутагуудаар ургуулдаг. Гол бүслүүр нь Германы хойд нутгаас, Польш, Украин, Беларус, Литва, Латвиар дамжин, ОХУ-ын төв хэсэгт хүртэлх нутагт оршино. Хөх тариаг мөн өмнөд ба хойд америк (Канад, АНУ, Аргентин, Бразил, Чили), Австрали, Шинэ Зеланд, Казахстан болон Хятадын хойд нутагуудаар тариалдаг.

Бүрхүүл ургамал[засварлах | edit source]

Тэжээл баригч[засварлах | edit source]

Хөх тариа нь сэрүүн улиралд ургах, хөрсний ашиглагдаагүй азотыг шингээгч хамгийн сайн үет бүрхүүл ургамал юм. Хөх тариа нь гол үндэсгүй ч түүний богино хугацаанд ургах утаслаг үндэсний систем нь 60-130 кг/га, дээд тал нь 250 кг/га хүртэл азотыг шингээн барьж дараагийн хавартай залгуулдаг (422). Түүнийг эрт тариалах тусам азотын барилт нэмэгддэг (46).

Мэрилэндэд хийсэн судалгаагаар, хөх тариа нь лагархаг холимог хөрсөнд тариалсан, хэт бордсон эрдэнэ шишийн ашиглаагүй үлдээсэн азотын 60 хувийг барисан нь тогтоогдсон (372). Жоржиад хийсэн судалгаагаар, хөх тариа нь эрдэнэ шишийн дараа үлдсэн азотыг 69-100% барисан байна (220).

Хөх тариа нь хөрсний гадаргууд ойрхон орших солигдох калийн концентрацийг/агууламжыг, илүү гүний даврхагуудаас авч ирэх замаар нэмэгдүүлдэг (123).

Хөрсний элэгдэл[засварлах | edit source]

Өвлөөр үхүүлсэн хөх тариа нь их хэмжээний цасыг тогтоон барьж хаврын хөрсний чийгийн агууламжийг нэмэгдүүлдэг. Түүний үндэсээр үүссэн сүвшил нь хөрсний ус шингээлтийг нэмэгдүүлдэг.

Арвин органик матери[засварлах | edit source]

Хөх тариа нь ноу-тилл ба минимум-тилл системүүдэд гайхамшигтай сүрлэн хучлагын эх үүсвэр бөгөөд 3-5 тн/га, зарим тохиолдолд 12 тн/га хүртэл хуурай биомассыг бий болгодог (118, 361).

Дарангуйлагч[засварлах | edit source]

Хөх тариа нь хог ургамлыг дарангуйлагч, сэрүүн улиралын шилдэг бүрхүүл ургамлуудын нэг юм. Ялангуя жижиг үртэй, гэрэлд мэдрэмтгий нэг наст хог ургамлууд болох луулийн зүйлүүд (лат. Chenopodium), урвуу гагадай (лат. Amaranthus retroflexus), дунд ажигана (лат. Stellaria media), үнэгэн сүүл (лат. Alopecurus) зэргийг сайн дарангуйлдаг. Хөх тариа нь мөн, багваахай (лат. Taraxacum), арзгар азаргана (лат. Cirsium arvense), г.м. олон ургамлуудыг аллелопатаар дарангуйлдагаас гадна, триазинд (гербицид) тэсвэртэй зарим хог ургамлуудын соёололтыг сааруулдаг (336).

Мэрилэнд ба Калифорни мужуудын ноу-тилл фермүүдэд хийсэн судалгаагаар, талбайн 90 дээш хувийг хөх тариа бүрхсэн тохиолдолд хог ургамлын ургалтыг харгалзан 78 ба 99 хувь бууруурлж дарангуйлсан байдаг (410, 422). Хог ургамлын дарангуйлалыг нэмэгдүүлэх зорилгоор хөх тариаг үслэг гиш г.м. нэг наст буурцагтантай холин тариалдаг. Мэдээж хэрэг их хэмжээний хог ургамалтай талбайг бүрэн хяналтад авах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Ашигтай шавьж цуглуулагч[засварлах | edit source]

Хөх тариа нь бусад үетэн ургамлуудтай нэгэн ижил хортон шавьжуудад нэрвэгддэг ч ихээр нэрвэгдэх нь ховор. Хөх тариаг сэлгээнд тариалахад хортон шавьжны тархалт буурдаг. Хөх тариа нь шүрэн цох мэт ашигтай шавьжуудыг их хэмжээгээр татдаг (56).

Харьцуулалт[засварлах | edit source]

  • Хөх тарианы хүйтэн ба ган тэсвэрлэх чадвар нь улаан буудайнаас илүү.
  • Хошуу будаа ба арвай нь хөх тарианаас илүү халууныг даадааг.
  • Хөх тариа нь улаан буудайнаас илүү өндөр ургадаг ч цөөн буталдаг. Хөх тариа нь ядмаг, хуурай хөрсөнд улаан буудай болон бусад зарим үетэнүүдээс илүү хуурай биомассыг үүсгэдэг ч түүнийг үхүүлэх нь улаан буудай эсвэл тритикалитай харьцуулахад илүү төвөгтэй байдаг (241, 361).
  • Хөх тариа нь хошуу будаатай харьцуулахад хөрсийг илүү сайжруулдаг ч тоноолжин цэцэгтэнүүд ба суданы өвсний үндэс нь илүү гүнд нэвтэрдэг (451).
  • Тоонолжин цэцэгтнүүд илүү хурдан задарч, шингээсэн азотоо дараагийн ургамалд богино хугацаанд чөлөөлж өгдөг.

Эх сурвалж[засварлах | edit source]

Ном зохиол[засварлах | edit source]

  • Schlegel, Rolf (2006). “Rye (Secale cereale L.): A Younger Crop Plant with Bright Future”, Genetic Resources, Chromosome Engineering, and Crop Improvement. Boca Raton, Florida: CRC Press, 365–394. ISBN 0-8493-1430-5.  Schlegel provides a 2011 updated version online.


Гадаад холбоос[засварлах | edit source]

Загвар:Subject bar Загвар:Cereals