Үслэг гиш
Үслэг гиш | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Vicia villosa Roth | ||||||||||||||||||
Ижил утгатай нэршил | ||||||||||||||||||
Vicia ambigua Guss. |
Үслэг гиш (Латин: Vicia villosa Roth) нь буурцагтны овгийн, өвслөг, нэг наст, гишийн[1] төрлийн нэгэн зүйл ургамал. Дийлэнх дохиолдолд гадуураа үслэг. Үслэг гишийг тэжээлийн, ногоон бордуурын, бүрхүүл ургамлын зориулалтаар тариалдаг. Англиар hairy vetch, fodder vetch, winter vetch, орсоор горошек мохнатый гэж тус тус нэрлэдэг.
Дэд зүйлүүд
[засварлах | кодоор засварлах]Мэдэгдэж буй дэд зүйлүүд:
- Vicia villosa ssp. ambigua (Guss.) Kerguelen (= ssp. elegantissima, ssp. pseudocracca)
- Vicia villosa ssp. eriocarpa (Hausskn.) P.W.Ball
- Vicia villosa ssp. microphylla (d'Urv.) P.W.Ball
- Vicia villosa ssp. varia (Host) Corb. (= ssp. dasycarpa)
- Vicia villosa ssp. villosa
Ногоон бордуур ба бүрхүүл ургамал
[засварлах | кодоор засварлах]Азотын эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]Үслэг гиш нь эрдэс азотын агууламжид ихээхэн хувь нэмэрийг оруулдаг. Үслэг гиш бүрхүүл ургамлын дараа тариалсан үндсэн ургамлын ургац мэдэгдэхүйц нэмэгддэг. Үслэг гиш нь нэг га талбайн хөрсөнд 100 кг азотыг, тэжээл ба ус хангалттай үед 220 кг азотыг тус тус хуримтлуулдаг
Дан гиш эсвэл гиш ба хөх тариа агуулсан бүрхүүл ургамлын багцийн дараах хаврын хөрсний чийгийн агууламж, дан хөх тариан бүрхүүлтэй эсвэл огт бүрхүүлгүй талбайгаас өндөр байдаг. Үхүүлж талбай дээр орхисон гиш нь намар ба өвлийн чийгийг хуримтлуулж, дараах тарималын ургацыг нэмэгдүүдэг.[2][3][4][5][6][7]
Хөрс сайжруулагч
[засварлах | кодоор засварлах]Үслэг гишийн үхсэн үндэсний оронд бий болсон орон зай нь хөрсний өнгөн хэсгийн сүвшлийг нэмэгдүүлж, усны шингээлтийг сайжруулж, усны гадаргуун урсалтаас хамгаалдаг (143). Гиштэй хамт тариалсан үетэн нь илүүдэл чийгийг шингээж, хөрснөөс тэжээл угаагдах рискийг бууруулдаг. Ялангуяа хошуу будаа ба үслэг гишээс тогтох бүрхүүл ургамлын багц нь хөрсний гадаргууд ус тогтохыг бууруулахаас гадна, холимог ба эслсэрхэг хөрсний гадаргууд хатсан/хатуу хучлага үүсэхээс сэргийлнэ. Энэ хос бүрхүүл ургамал нь хөрсний агрегатуудыг усны нөлөөгөөр задрах аюулаас сэргийлдэг гэж судлаачид үздэг (143).
Фосфор баригч
[засварлах | кодоор засварлах]Кримсоны хошоонгор, улаан хошоонгор эсвэл кримсоны хошоонгор ба хөх өвс хоёрын багцаас тогтох бүрхүүл ургамлуудтай харьцуулахад, ургамал дахь фосфорын агууламж үслэг гиш ихтэй байдаг (121).
Өргөн хүрээнд нутагшмал
[засварлах | кодоор засварлах]Их хэмжээний азотыг үйлдвэрлэдэг, эрчимтэй ургадаг, янз бүрийн хөрсний нөхцөл тэсвэртэй байдаг, тэжээл бага шаарддаг, хүйтрэлийг тэсвэрлэдэг зэрэг чанар нь үслэг гишийг хамгийн өргөн тархсан өвөлжих буурцагтан бүрхүүл ургамал болгосон.
Харьцуулалт
[засварлах | кодоор засварлах]Үслэг гиш нь элсэрхэг хөрсөнд кримсоны хошоонгортой харцуулахад илүү ургадаг (344) ч халуун тэсвэрлэх чадвараар өөрийн дэд зүйл болох ЛАНА гишд (Латин: Vicia villosa ssp. dasycarpa) хүрдэггүй.
Эх сурвалж
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Монгол орны гуурст дээд ургамлын хураангуйлсан нэрийн жагсаалт" (PDF). Монголын Бэлчээрийн Менежментийн Холбоо. Archived from the original (pdf) on 2013-12-06. Татаж авсан: 2017-02-06.
- ↑ [1], Clark, A. J. 2007. Personal communication. Sustainable Agriculture Network. USDA-SARE. Beltsville, MD.
- ↑ [2], Clark, A. J. et al. 1995. Hairy vetch kill date effects on soil water and corn production. Agron. J. 87:579-585.
- ↑ [3], Clark, A. J. et al. 1997b. Kill date of vetch, rye and a vetch-rye mixture: II. Soil moisture and corn yield. Agron. J. 89:434-441.
- ↑ [4], Clark, A. J. et al. 2007a. Effects of a grass-selective herbicide in a vetch–rye cover crop system on corn grain yield and soil moisture. Agron. J. 99:43-48.
- ↑ [5], Hanson, J. C. et al. 1993. Profitability of no-tillage corn following a hairy vetch cover crop. J. Prod. Ag. 6:432-436.
- ↑ [6], Lichtenberg, E. et al. 1994. Profitability of legume cover crops in the mid-Atlantic region. J. Soil Water Cons. 49:582-585.
Гадаад холбоос
[засварлах | кодоор засварлах]- Managing Cover Crops Profitably
- Alternative Field Crops Manual
- TurfFiles Hairy Vetch Weed ID
- Photo gallery