Бундесвер
| Холбооны хамгаалах хүчин | |
|---|---|
| Bundeswehr | |
| Уриа | Wir. Dienen. Deutschland.[1] ("Бид. Германд. Үйлчилдэг.") |
| Байгуулагдсан | 1955 оны 11 сарын 12 |
| Одоогийн хэлбэр | 10 сарын 3, 1990 |
| Салбарууд | |
| Штаб | Берлин, Бонн, болон Потсдам |
| Вэбсайт | Албан ёсны цахим хуудас |
| Удирдлага | |
| Ерөнхий командлагч | |
| Канцлер | |
| Батлан хамгаалахын сайд | |
| Ерөнхий байцаагч | |
| Хүн хүч | |
| Цэргийн нас | 17 |
| Хугацаат цэргийн алба | Үгүй (Цэрэг татлагыг 2011 оноос хойш хуулиар түдгэлзүүлсэн) |
| Цэргийн жинхэнэ алба хаагч | 186,221 (2 сарын 28, 2026)[4] (30-д) |
| Бэлтгэл бие бүрэлдхүүн | ≈ 860,000 (2025)[5] |
| Дайчилсан бие бүрэлдхүүн | 2,000 |
| Зардал | |
| Төсөв | €108.2 тэрбум (2026)[6] ($127 тэрбум) Тусгай хөрөнгийн 4 дэх хэсгийг багтаан[6] |
| ДНБ-нд эзлэх хувь | 2.39% (2024)[7] |
| Аж үйлдвэр | |
| Дотоодын нийлүүлэгчид | Airbus Rheinmetall Howaldtswerke-Deutsche Werft KNDS Deutschland Hensoldt MBDA Deutschland GmbH Heckler & Koch Diehl Defence Carl Walther GmbH |
| Гадаадын нийлүүлэгчид | |
| Жилийн импорт | $85 сая (2014–2022)[8] |
| Жилийн экспорт | $1.53 сая (2014–2022)[8] |
| Холбогдох өгүүллүүд | |
| Цолнууд | Бундесверийн цолны тэмдэг |



Бундесвер (герман. Bundeswehr, МФА: [ˈbʊndəsˌveːɐ̯], Bund — «холбоо» Wehr — «зэвсэг, хамгаалах, эсэргүүцэл», орч. Холбооны хамгаалах хүчин) - Холбооны Батлан Хамгаалах Яамны харьяан дор үйл ажиллагаагаа явуулдаг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын зэвсэгт хүчин бөгөөд түүнд захиргааны алба болон бусад хэлтэс байгууллагууд бас ордог. Холбооны Батлан Хамгаалах Яам нь хуваарилалтын хувьд ч тэр боловсон хүчний хувьд ч тэр Бундесверд хамаардаггүй. Батлан хамгаалахын сайд нь Холбооны Германы Засгийн газарт харьяалагдана.
Батлан хамгаалах бодлого
[засварлах | кодоор засварлах]Батлан хамгаалах бодлогын удирдамжид заасны дагуу Бундесвер нь Герман улс ба түүний иргэдийг хамгаалах, германы гадаад бодлогын хүрээнд ажиллах чадварыг хангах, холбоотнуудын батлан хамгаалаx үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, олон улсын хүрээнд тогтвортой байдал ба хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах болон Европын нэгтгэл ба үндэстэн дамнасан хамтын ажиллагааг дэмжин ажиллахыг заасан байдаг.
Халдлагаас хамгаалах тохиолдол
[засварлах | кодоор засварлах]Энхийн үед батлан хамгаалахын сайд нь Бундесверийн ерөнхий командлагч (коммандогевалт) байна.[9] Халдлагаас хамгаалах тохиолдолд энэ үүрэг нь үндсэн хуулийн Art. 115a зүйлийн дагуу тухайн үед ажиллаж буй Холбооны канцлерт шилжин очно.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойш 10 жилийн дараа буюу 1955 оны 6-р сарын 7-нд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчин байгуулагдсан бөгөөд мөн өдөр Германы Батлан хамгаалах яам үүд хаалгаа нээсэн байна. Германы шинээр байгуулагдсан армийн эхний 100 сайн дурынхан 1955 оны 11-р сарын 12-нд Бонн хотноо "хуучин Германы арми"-ын уламжлал, зан үйлийн дагуу эх орондоо үнэнч байх тангараг өргөсөн юм. Гэсэн хэдий ч "Бундесвер" гэсэн нэр сүүлд 1956 онд гарсан.
Германы армийн үндэс суурийг тавихын өмнө 1954 онд Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан бөгөөд үүний дагуу Германы нутаг дэвсгэрт эзлэгдсэн дэглэмийг устгаж, төрийн бүрэн эрхт байдлыг сэргээсэн байна. Герман НАТО-д элссэн байна. Канцлер Конрад Аденауэрийн танхим парламентын хяналтан дор армийн тухай шинэ үндсэн хуулийн үзэл баримтлалыг баталжээ. Тус улсын Үндсэн хуульд Герман гадаадад цэрэг армиа ашиглахыг хориглосон байв. 1957 он хүртэл ФРГ-ын Зэвсэгт хүчинд хөлсний цэргүүд элсдэг байсан бол 1957 оноос хугацаат цэргийн алба хаах журамтай болжээ.
Бундесвер байгуулагдсанаас хойших эхний 40 жилийн хугацаанд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн хуулийн дагуу байлдааны ажиллагаанд оролцоогүй. 1994 онд байдал өөрчлөгдөж хуульд засвар оруулж Германы цэргийн албан хаагчид гадаадад энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсэн байна.
Холбооны канцлер Олаф Шолц 2022 оны 2-р сард Германы зэвсэгт хүчнийг шинэчлэх зорилгоор 100 тэрбум еврогийн тусгай сан байгуулжээ. Улмаар Герман улс анх удаа батлан хамгаалах зардлаа ДНБ-ийхээ 2 хувьтай тэнцэх хэмжээнд хүрсэн юм.
Бүтэц
[засварлах | кодоор засварлах]ХБНГУ-ын Зэвсэгт хүчин нь гурван хэсгээс бүрддэг (хуурай газар, агаарын хүчин, тэнгисийн цэргийн хүчин). Мөн 2000 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Зэвсэгт хүчний бие даасан бүрэлдэхүүн хэсэг болох хамтарсан туслах хүчин, эмнэлгийн алба байгуулагдсан.
Бундесвер нь Зэвсэгт хүчин, иргэний засаг удирлага гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. ХБНГУ-ын зэвсэгт хүчний тэргүүн нь энхийн цагт цэргийн ерөнхий командлагч болох Холбооны Батлан хамгаалахын сайд юм.
Бундесверийн боловсон хүчний тоо мэдэгдэхүйц хэлбэлзэлтэй байж ирсэн. Хүйтэн дайны үед: 1958 онд: 174,700 цэргийн албан хаагч, 55,600 энгийн албан хаагч, 1962 онд - 389,400, 127,600 хүн, 1972 онд - 467,200 ба 171,100 хүн байв. 1979 онд Бундесверийн албан хаагчдын тоо 496,000 хүн байсан бол 1992 онд 534,500 цэргийн албан хаагч болж өссөн байна. Дараа нь Бундесверийн ажилтнуудын тоо буурч эхлэв. Батлагдсан боловсон хүчний загварт зааснаар 2011 он гэхэд Германы зэвсэгт хүчний тоо 204 мянган цэргийн албан хаагч, 75 мянган энгийн иргэн байх ёстой байв.
2001 оноос хойш эмэгтэйчүүдэд цэргийн алба хаах бүх хязгаарлалтыг цуцалсан. Тэр болтол эмэгтэйчүүд зөвхөн эмнэлгийн болон хөгжмийн ангид алба хаах эрхтэй байв. 2006 оны байдлаар 12000 орчим эмэгтэй ХБНГУ-ын Зэвсэгт хүчинд алба хааж байв. Тэдний тал орчим хувь нь эмнэлгийн ангиудад ажилдаг. Гэрээт цэргүүдийн 6.2 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэнгисийн цэргийн хүчинд тэдний эзлэх хувь 8.4%, явган цэрэгт 6.9%, агаарын цэргийн хүчинд 4.9% байна.
2011 оны 7-р сарын 1 хүртэл ХБНГУ-ын насанд хүрсэн бүх иргэн цэргийн алба хаах ёстой (6 сар цэргийн алба хаах эсвэл нийгмийн болон буяны байгууллагад алба хаах) байв. ХБНГУ-ын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдын дунд 6 сарын алба бүхий 60-80 мянган иргэн байв. Мөн Германы Зэвсэгт хүчинд гэрээт цэргүүд (тэдгээрийн хугацаа 2-оос 12 жил) ба карьерын цэргийн албан хаагчид багтдаг бөгөөд тэдний тоо 250 мянга гаруй хүн байдаг ажээ.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "'Wir. Dienen. Deutschland.' Das Selbstverständnis der Bundeswehr". Архивласан огноо 2022-02-17. Татаж авсан: 2026-03-19.
- ↑ "Art 65a Basic Law". Gesetze-im-internet.de. Архивласан огноо 2012-11-03. Татаж авсан: 2026-03-19.
- ↑ "Art 115b Basic Law". Gesetze-im-internet.de. Архивласан огноо 2012-11-03. Татаж авсан: 2026-03-19.
- ↑ "Personalzahlen der Bundeswehr" (Герман хэлээр). bundeswehr.de. 2026-02-28. Татаж авсан: 2026-04-10.
- ↑ "Reserve der Bundeswehr" (Герман хэлээр). bundeswehr.de. Татаж авсан: 2026-04-10.
- 1 2 "Deutschland investiert in Verteidigung und stärkt das Bündnis" (Герман хэлээр). bmvg.de. 2025-11-26. Татаж авсан: 2026-01-01.
- ↑ "The Secretary General's Annual Report" (PDF) (Англи хэлээр). NATO. 2026-03-26. Татаж авсан: 2026-04-10.
- 1 2 "TIV of arms imports/exports data for India, 2014–2022". Stockholm International Peace Research Institute. 26 January 2024.
- ↑ abgekürzt umgangssprachlich auch „IBUK“. Die Bezeichnung „Oberbefehlshaber“ wird innerhalb der Bundeswehr nicht verwendet.