Эрдэнэбатын Эрдэнэчулуун

Эрдэнэбатын Эрдэнэчулуун (1962 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн) нь Тод манлай уяач цолтой уяач юм. Түүний уясан морьд улс, бүсийн наадмуудаас нийт 21 түрүү, 45 айраг авч байжээ.

2001 онд Алдарт уяач, 2005 онд Манлай уяач, 2007 онд Тод манлай уяач цол хүртсэн.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • Том шарга
    • 1997 АХ-75 жилийн ойд даага айрагдсан
    • 2000 АХ-79 жилийн ойд соеолон түрүүлсэн
    • 2000 Даншигт түрүүлсэн
  • Хар
    • 1999 АХ-78 жилийн ойд даага түрүүлсэн аман хүзүүдсэн
    • 2001 АХ-80 жилийн ойд улсын наадамд хязаалан насанд
  • Амгалан төрийн ажнай шарга азаргаа улс бүсэд 10 түрүүлж 4 айрагдуулсан
    • 2000 АХ-79 жилийн ойд улсын наадамд шүдлэн насанд түрүүлсэн
    • 2001 АХ-80 жилийн ойд улсын наадамд хязаалан насанд айрагдсан
    • 2002 АХ-81 жилийн ойд улсын наадамд соеолон насанд түрүүлсэн
    • 2003 АХ-82 жилийн ойд улсын наадамд азарган насанд айрагдсан
    • 2004 АХ-83 жилийн ойд улсын наадамд азарган насанд түрүүлсэн
    • 2004 Их хурд-3 түрүүлсэн
    • 2007 АХ-86 жилийн ойд улсын наадамд азарган насанд түрүүлсэн
    • 2007 Их хурд-5 аман хүзүүдсэн
    • 2008 АХ-87 жилийн ойд улсын наадамд азарган насанд түрүүлсэн
    • 2009 АХ-88 жилийн ойд улсын наадамд азарган насанд түрүүлсэн