Гялдангийн Цоодол
Харагдац
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1916 он |
| Нас барсан огноо | 2008 (91–92 насалсан) |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын арслан |
| Улсын арслан | 1948 |
| Улсын заан | 1944 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Үзүүрлэсэн | 2 (1947, 1948) |
| Шөвгөрсөн | 11 (1944, 1945, 1947, 1948, 1950, 1951, 1952, 1954, 1955, 1956, 1958) |
Гялдангийн Цоодол (1916 - 2008) нь Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан цолтой бөх юм. Үндэсний их баяр наадамд 2 удаа үзүүрлэжээ.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]18 насандаа аймгийн арслан цол хүртсэн.
- 1944 онд анх улсын наадамд зодоглон долоо давж улсын заан болов
- 1945 онд 7 давсан
- 1947 онд 8 давж үзүүрлэсэн
- 1948 онд Ш.Батсуурь аваргад унаж хоёр дахь удаагаа үзүүрлэн улсын арслан цол хүртсэн
- 1950 онд 6 давсан
- 1951 онд 5 лавсан
- 1952 онд 7 давсан
- 1954 онд 7 давсан
- 1955 онд 6 давж дөрөвт үлдсэн
- 1956 онд 7 давсан
- 1958 онд 5 давж шөвгөрч байжээ
Онцлог
[засварлах | кодоор засварлах]Өндөр гуалиг биетэй, ачих, тонгорох, дэгээдэх мэхийг бахдам сайхан хийдэг, буух, буулгахыг ихээхэн цээрлэдэг хүчит бөх байв.