Өвөрхангай аймаг дахь Политехник коллеж

Өвөрхангай аймаг дахь Политехник Коллеж
Товч нэрӨвөрхангай ПК
УриаЧанартай орчин

Чадварлаг багш Чадамжтай мэргэжилтэн

Чинээлэг амьдрал
Байгуулагдсан он1974
ТөрөлУлсын
Эрдэмтэн багш нар70
Захиргааны ажилтан40
Оюутан800
БайршилАрвайхээр, Өвөрхангай, Монгол Улс
Хэлмонгол
Цахим хаягhttps://uvcollege.edu.mn/
Map


Өвөрхангай аймаг дахь МСҮТ-ийн лого /2013-2019/
Өвөрхангай МСҮТ

Монгол улсын гавъяат багш Ж.Жанцандоржийн нэрэмжит Өвөрхангай аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод байх политехник коллеж юм.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль нь анх 1974 онд Зөвлөлт Холбоот Улсын хөрөнгө оруулалтаар “Усны аж ахуйн ТМС” нэртэй байгуулагдан, 1992 оноос мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв болон өргөжсөн. 1998 оноос дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх шаталсан сургалттай сургууль болон ажиллаж байгаад 2013 онд Хөдөлмөрийн сайдын 161-р тушаалаар "Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв" болон зохион байгуулагджээ. 2019 оноос тус сургууль политехник коллеж болон өргөжиж техникийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх боломжтой болсон.

Бүтэц бүрэлдэхүүн[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль нь “Барилгын баг”, “Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн баг”, "Компьютер, эдийн засгийн баг", "Авто, хөдөө аж ахуйн баг", "Байгалийн ухааны баг", "Нийгмийн ухааны баг" гэсэн 6 мэргэжлийн багийн 68 багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нийт багш нарын 70 орчим хувь нь магистр зэрэгтэй.

Гадаад, дотоод харилцаа[засварлах | кодоор засварлах]

Тус сургууль мэргэжлийн салбарынхаа аж ахуйн нэгж, төрийн ба төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, зэргэлдээх аймгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтран ажилладаг. Мөн Япон, ОХУ, Австрали, Герман, БНХАУ, БНСУ зэрэг гадаад орнуудын ижил чиглэлийн их дээд сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байна.

Элсэлт авч буй техникийн боловсролын мэргэжлүүд[засварлах | кодоор засварлах]

  1. Мэдээллийн технологич
  2. Оёдлын техник-технологич
  3. Автомашины механикч
  4. Иргэний барилгын техникч

Элсэлт авч буй мэргэжлийн боловсролын мэргэжлүүд[засварлах | кодоор засварлах]

  1. Барилгын засал чимэглэлч
  2. Барилгын цахилгаанчин
  3. Барилгын сантехникч
  4. Барилгын өрөг угсрагч
  5. Арьсаар гар урлалын зүйл урлагч
  6. Фермерийн аж ахуй эрхлэлт /Газар тариалан/
  7. Фермерийн аж ахуй эрхлэлт /ГТ-МАА/
  8. Оёмол бүтээгдэхүүний оёдолчин
  9. Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
  10. Усжуулагч, усжуулах агрегатын машинч
  11. Хэвлэлийн график дизайнч
  12. Компьютерийн операторч
  13. Цахим тоног төхөөрөмжийн үйлчилгээний ажилтан
  14. Аяллын хөтөч
  15. Тогооч
  16. Авто машины засварчин
  17. Модон эдлэлийн мужаан
  18. Гоо засалч /Үсчин/
  19. Гагнуурчин
  20. Худалдааны газрын үндсэн ажилтан
  21. Авто зам, гүүрийн ажилчин, замчин
  22. Оператор, хүнд машин механизмын
  23. Жолооны сургалт
    1. В - ангилал
    2. BC- ангилал
    3. Мэргэшсэн жолооч

Сургалтын орчин[засварлах | кодоор засварлах]

  • 840 оюутан суралцагч суралцах хичээлийн байр
  • 600 оюутны интернетэд холбогдсон 4 давхар 2 байр
  • 28000 гаруй номын фонд, 120 уншигчийн суудал бүхий номын сан
  • Биеийн тамирын заал
  • Соёл хүмүүжлийн танхим
  • 200 суудалтай сургуулийн нийтийн хоолны газар буюу гуанз
  • Автомашины граж
  • Нэгдсэн халаалтын уурын зуух
  • Компьютерын 4 лаборатори
  • Оёдол эсгүүрийн дадлагын газар
  • Нэхмэл сүлжмэлийн дадлагын газар
  • Захиалга гутлын дадлагын газар
  • Автомашины засвар-оношилгооны лаборатори
  • Автомашины оношилгооны төв
  • Автомашины засварын газар
  • Модон эдлэлийн мужааны дадлагын газар
  • Хоол үйлдвэрлэлийн технологийн дадлагын газар
  • Хүнс үйлдвэрлэлийн дадлагын газар
  • Фермерийн аж ахуйн дадлагын газар
  • Үнээний ферм, 25,9 га тариалангийн талбай
  • Нарийн ногоо тариалах 3 хүлэмж
  • Хүнд машин механизмын дадлагын газар
  • Барилгын дадлагын байр
  • Өөрийнхөө сонины редакц
  • Мэдээллийн технологи, инновацын төв
  • Дата центр мэдээллийн баазын төв

Холбоос[засварлах | кодоор засварлах]