Зэвэгийн Дүвчин

Mongolian traditional wrestling ttf.svg Зэвэгийн Дүвчин
Төрсөн он1954 оны 2 сарын 7 (1954-02-07) (69 настай)
Төрсөн газарМонгол улсын Өвөрхангай
аймгийн Хархорин сум
Алдар цол
Төрийн цолгавьяат тамирчин (1984)
гавьяат дасгалжуулагч (2010)
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан1987
Улсын начин1977
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн10 (1977, 1979, 1983, 1985, 1987,
1989, 1990, 1992, 1994, 1995)
Бусад бөх барилдааны амжилт
Улс оронМонгол Улс Монгол (БНМАУ)
Тамир, спортэрэгтэй чөлөөт бөх

Зэвэгийн Дүвчин (1954-02-07 ) нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан, чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт бөх, Монгол улсын Гавьяат Тамирчин (1984), Монгол Улсын Гавьяат Дасгалжуулагч (2010 оны 9 сарын 15) юм. Өдгөө Монголын эмэгтэй чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчийн ажил эрхэлдэг.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Үндэсний бөх[засварлах | кодоор засварлах]

  • 1977 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг хүртсэн
  • 1979 онд 6 давж "Өрнөн дэлгэрэх" чимэг хүртэв
  • 1983 онд 6 давж "Үлэмж бадрах" чимэг нэмсэн
  • 1985 онд 6 давж "Уран мэхт" чимэг хүртжээ
  • 1987 онд 7 давж улсын заан цолд хүрчээ
  • 1989 онд 5 давж "Хурдан шаламгай" чимэг нэмэв
  • 1990 онд 5 давж мөн "Хурдан шаламгай" чимэг хүртжээ
  • Мөн онд Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж "Хуурнин шуугигч" чимэг нэмжээ
  • 1992 онд 5 давсан
  • 1994 онд 5 давсан
  • 1995 онд 5 давж шөвгөрчээ

Чөлөөт бөх[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 3 олимпод оролцсон бөгөөд 1980 оны Москвагийн олимпод Монголын багийн тугчийн үүргийг гүйцэтгэж байв.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Төрсөн ах Зэвэгийн Ойдов нь олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга бөх бөгөөд гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар юм. Түүний эхнэр Доржийн Солонго (1957-07-10) нь Гар бөмбөгийн спортын Олон Улсын хэмжээний мастер (1981) цолтой тамирчин. Хүү Д.Лхагваа (1984-07-25) нь мэргэжлийн сумод барилддаг.