Зэвэгийн Ойдов
| тамирчны тухай | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Төрсөн өдөр | 5 сарын 25, 1949 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Төрсөн газар | Монгол улсын Өвөрхангай аймгийн Хархорин сум | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Ажил, үүрэг | тамирчин (-1980), дасгалжуулагч | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Улс, орон | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Тамир, спорт | эрэгтэй чөлөөт бөх барилдаан | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Тамирчин | эрэгтэй чөлөөт барилдааны бөх | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Хураасан медаль
| |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Зэвэгийн Ойдов (1949 оны 5 сарын 25-нд Монгол улс (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн) Монгол улсын XX зууны манлай тамирчин, чөлөөт бөх барилдааны дэлхийн хошой аварга (1974, 1975), Олимпын мөнгөн медальт (1976), Монгол улсын хөдөлмөрийн баатар. Зэвэгийн Дүвчин түүний дүү юм.
Бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]З.Ойдов 1965 оноос чөлөөт бөхөөр хичээллэж 1980 онд дасгалжуулагч болох хүртлээ улс, тив, дэлхийн олон тэмцээнд 62, 68 кг жинд хүч үзэн барилдаж иржээ.
- 1970 он Социалист орнуудын Найрамдал олон улсын тэмцээний аварга,
- 1971 он Бүх ард түмний IV спартакиадын аварга
- 1972 он Олон улсын Интернациональ тэмцээний аварга, Улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль
- 1973 он Ази тивийн аварга, Интернациональ, ах дүү армиудын Найрамдал, Унгарын олон улсын тэмцээнүүдийн аварга, Улсын аварга
- 1974 он Дэлхийн аварга, Интернациональ, Дан Колов-ын олон улсын тэмцээний аварга, Азийн наадмын мөнгө, Унгарын олон улсын тэмцээний хүрэл медаль,
- 1975 он Дэлхийн аварга, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Польшийн олон улсын тэмцээний мөнгө,
- 1976 он Монреалийн Олимпын мөнгөн медаль, Интернациональ, Найрамдал тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медаль
- 1977 он Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн оюутны Универсиад наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
- 1978 он Азийн наадмын аварга, Улсын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV байрын шагналт
- 1979 он Бүх ард түмний VI спартакиадын аварга, Нөхөрлөл олон улсын тэмцээний аварга
- 1980 он Интернациональ, Румын, Германы олон улсын тэмцээний аварга, Тбилисийн олон улсын тэмцээний мөнгөн медальт
Олимпын үр дүн[1]
[засварлах | кодоор засварлах]- АНУ-ын Жин Дэвист хожигдсон, 8-15 оноогоор хожигдсон, торгуулийн оноо - 3.
- Унгарын Михал Фодорыг ялсан, техникийн цэвэр ялалт, торгуулийн оноо - 0.
- Францын Теодул Тулоттыг ялсан, цэвэр ялалт, торгуулийн оноо - 0.
- БНАГУ-ын Хелмут Штрумпфыг ялсан, техникийн цэвэр ялалт, торгуулийн оноо - 0.
- Болгарын 3 удаагийн Европын аварга болон 1980 оны Олимпын мөнгөн медальт хүчтэн Иван Янковыг ялсан, цэвэр ялалт, торгуулийн оноо - 0.
- Ираны Дэлхийн аварга Мохсен Фарахвашийг ялсан, техникийн цэвэр ялалт, торгуулийн оноо - 0.
- БНСУ-ын Ян Жон-муг ялсан, 10-8 оноогоор хожиж, торгуулийн оноо - 1. Нийлбэр торгуулийн оноо - 4.[2]
Зэвэгийн Ойдовын хэлснээр тэрээр Америкийн Жин Дэвисийг нуруун дээрээ хоёр ч удаа цэвэр дарахад шүүгчид ялалт байтугай, бүр оноо ч өгөөгүй.[3] Энэ нь бичлэгээр нотлогдож байна.[4] Энэ тэмцээнд чөлөөт бөхийн 62 кг-ын жинд Ойдов бусад бөхчүүдээс илүү даваатай барилдсан, - Ойдов 7 тойрогт, БНСУ-ын Ян Жон-му АНУ-ын Жин Дэвис хоёр 6 тойрогт, бусад бөхчүүд 5 буюу 2 тойрогт оролцов. Монгол бөх хоёрдугаар байр эзэлсэн, - Ойдов, Солонгосын Ян Жон-му хоёр ижил тооны нийлбэр торгуулийн оноо (4 оноо) авсан тул Олимпын алтан медалийг АНУ-ын Жин Дэвистэй хийсэн өмнөх тоглолтын үр дүнд үндэслэн олгосон: Ойдов оноогоор хожигдсон (торгуулийн оноо - 3), харин Ян Жон-му цэвэр ялсан (торгуулийн оноо - 0):
- Алтан медаль - Ян Жон-му (БНСУ)
- Мөнгөн медаль - Зэвэгийн Ойдов (Монгол)
- Хүрэл медаль - Жин Дэвис (АНУ)[5]
Багш, дасгалжуулагч
[засварлах | кодоор засварлах]Ойдов 1980-1992 онд Улсын Багшийн Дээд Сургуульд багш, 1993 онд Энэтхэг улсын чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, 1994-1996 онд улсын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, 1997-2002 онд НИК спорт клубын дасгалжуулагчаар ажиллаж байсан. 2002 оноос Биеийн Тамирын Дээд Сургуульд багшаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.
Цол, тэмдэг
[засварлах | кодоор засварлах]- 1971 он — спортын мастер
- 1974 он — спортын гавьяат тамирчин
- 1975 он — Сүхбаатарын одон
- 1994 он — Монгол улсын хөдөлмөрийн баатар
- 1999 он — Olympic Gala ёслолоос Монгол улсын зууны манлай тамирчнаар өргөмжлөгдөв
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Featherweight, Freestyle (≤62 kilograms), Men". Татаж авсан: 2025-06-09.
- ↑ Evans, Hilary; Gjerde, Arild; Heijmans, Jeroen; Mallon, Bill; et al. "Zevegiin Oidov". Olympics at Sports-Reference.com. Sports Reference LLC. Эх хувилбараас архивласан: 2016-12-04. Татаж авсан: 2019-09-30.
- ↑ Д., Өлзийсайхан (2018-10-05). "Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд". Moнцамэ. Татаж авсан: 2025-06-05.
- ↑ МУГТ, Хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов
- ↑ "Games of the XXI Olympiad - Montreal 1976 - Official Report" (PDF). LA84Foundation.org. Эх хувилбараас (PDF) архивласан: 2008-04-09. Татаж авсан: 2008-04-02.
- Бөхийн азийн наадмын аварга
- Бөхийн дэлхийн аварга
- Монголын бөх
- Монголын олимпын мөнгөн медальтан
- 1972 оны зуны олимпод оролцогч
- 1976 оны зуны олимпод оролцогч
- 1980 оны зуны олимпод оролцогч
- Монголын олимпын оролцогч
- Монголын азийн наадамд оролцогч
- Монгол улсын хөдөлмөрийн баатар
- XX зууны манлай
- Хархорины хүн
- Монголчууд
- 1949 онд төрсөн