Дели
Дели
Delhi | |
Өмнөд Дели дэх Бахай шашны сүм | |
| |
Улс | Энэтхэг |
---|---|
Метрополитан хот | Нийслэл |
Түүх | |
Байгуулагдсан | 1958 оны арваннэгдүгээр сарын 1 |
Засаглал | |
- Захирагч | Аарти Мехра |
Газар нутаг | |
- Нийт | 1,483 км² |
Өндөр | 239 м м |
Хүн ам | |
- Нийт (2001) | 13,782,976 |
- Нягтрал | 11,463/км² |
- Хүй дүүргийн хамт | 25 сая |
Шуудангийн код | 110 xxx |
Утасны код | 9111 |
Цахим сүлжээ: delhigovt.nic.in |
Дели (хинд. दिल्ली; панж. ਦਿੱਲੀ; урдү. دلی; заримдаа Дилли гэдэг) нь Энэтхэгт хүн амаараа хоёрт орох 17 сая хүн амтай метрополис[1] бөгөөд Делийн Үндэсний Нийслэлийн Нутаг дэвсгэр хэмээх албан ёсны нэртэй холбооны засгийн газраас удирддаг нутаг дэвсгэр юм. Хойд Энэтхэгийн Панжаб бүс нутаг дахь Ямуна мөрний эрэг дээр байрладаг тус хот нь дэлхийн хамгийн эрт хүн суурьшсан хотуудын нэг болно.
Дели нь дундад зууны үед Энэтхэгийн хэд хэдэн эзэнт улсын нийслэл болж байсан бөгөөд баруун хойд Энэтхэг болон Энэтхэг-Гангын тал газрын хоорондох худалдааны эртний зам дагуу байрладаг нэгэн том хот юм. Энэ хотод эртний болон дундад зууны үетэй холбоотой түүхэн хөшөө дурсгал, археологийн олдвор, үлдэгдэл их бий. Моголын эзэн хаан Шахжахан өдгөө "Хуучин Дели" хэмээх хотыг байгуулсан нь 1649-1857 онд Моголын Эзэнт гүрний нийслэл болж байв.
Британийн Зүүн Энэтхэгийн Компани XVIII-XIX зууны үед Энэтхэгийн ихээхэн хэсгийг хяналтдаа оруулж, тус компани болон Британийн Ражийн удирдлага дор Калькуттаг нийслэл болгожээ. Нэгдсэн Вант Улсын V Жорж 1911 онд нийслэлийг Дели рүү буцаан нүүлгэж, Шинэ Дели хэмээх шинэ хот байгуулахаар болсноо зарлах хүртэл Калькутта ийнхүү нийслэлийн үүрэг гүйцэтгэжээ. 1947 онд Энэтхэг Британий ноёрхлоос тусгаар тогтносны дараа Шинэ Дели Энэтхэгийн нийслэл бөгөөд засаг захиргааны төв нь болсон. Ийнхүү Шинэ Делид холбооны засгийн газрын гол гол байрууд, үүний дотор Энэтхэгийн парламент байрлах болсон.
Улс орны өнцөг булан бүрээс хүмүүс цагаачлан ирсээр Дели олон соёлыг агуулсан космополитан хот болон өргөжжээ. Хотын түргэн хөгжил, урбанизаци, хүн амын харьцангуй өндөр дундаж орлого зэрэг нь хотыг өөрчилсөн.[2] Өнөөдөр Дели Энэтхэгийн соёл, улс төр, бизнесийн томоохон төв болсон.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эгч дүү хотууд
[засварлах | кодоор засварлах]- Америкийн Нэгдсэн Улс, Вашингтон хот[3]
- Америкийн Нэгдсэн Улс, Чикаго [4]
- Орос, Москва [4]
- Япон, Токио [4]
- Малайз, Куала-Лумпур [4]
- Өмнөд Солонгос, Сөүл [4]
- Нэгдсэн Вант Улс, Лондон [4]
Лавлах материал
[засварлах | кодоор засварлах]- ↑ Census of India - Projected Population
- ↑ Dayal, Ravi (2002). "A Kayastha's View". Seminar (web edition) (515). Татаж авсан: 2007-01-29.
{{cite journal}}
: Unknown parameter|month=
ignored (help) - ↑ Washington, Delhi to be 'sister' cities The Times of India
- ↑ 4.0 4.1 4.2 4.3 4.4 4.5 Delhi to London, it’s a sister act The Times of India