Махараштра
Махараштра
महाराष्ट्र | |
|---|---|
| Махараштра муж | |
Үгийн гарал: "mahā" (Агуу) болон "Ратта угсаагийн" Санскритжуулсан хэлбэр | |
Хоч: "Энэтхэгийн хаалга" | |
Уриа: Pratipaccandralēkhēva vardhiṣṇurviśva vanditā Mahārāṣṭrasya rājyasya mudrā bhadrāya rājatē (Махараштрагийн алдар нь эхний өдрийн сар шиг өсөх болно. Энэ нь дэлхий даяар шүтэгдэж, зөвхөн хүмүүсийн сайн сайхны төлөө гэрэлтэх болно) | |
| Улс | |
| Бүс нутаг | Баруун Энэтхэг |
| Өмнө нь | Бомбей муж (1950–1960) |
| Байгуулагдсан (хуваалтаар) | 5 сарын 1, 1960 |
| Нийслэл | Мумбай Нагпур (winter) |
| Томоохон хот | Мумбай |
| Томоохон бөөгнөрөл | Мумбай хотын бөөгнөрөл |
| Тойрог | 36 (6 хэлтэс) |
| Засаг захиргаа | |
| • Биет | Махараштрын засгийн газар |
| • Захирагч | Ч. П. Радхакришнан |
| • Ерөнхий сайд | Девендра Фаднавис (ЭАН) |
| • Ерөнхий сайдын орлогч | Экнат Шинде (SHS) Ажит Павар (ҮКН) |
| Хууль тогтоох байгууллага | Хоёр танхимт Махараштрын хууль тогтоох байгууллага |
| • Зөвлөл | Махараштрын хууль тогтоох зөвлөл (78 суудал) |
| • Ассамблей | Махараштрын хууль тогтоох ассамблей (288 суудал) |
| Үндэсний парламент | Энэтхэгийн Парламент |
| • Рааже сабха | 19 суудал |
| • Лок сабха | 48 суудал |
| Дээд шүүх | Бомбейн дээд шүүх |
| Газар нутаг | |
| • Нийт | 307,713 км2 (118,809 бээр2) |
| • Байр | 3-р байр |
| Хэмжээ | |
| • Урт | 870 км (540 бээр) |
| • Өргөн | 605 км (376 бээр) |
| Өндөр | 100 м (300 фут) |
| Хамгийн өндөр цэг | 1,646 м (5,400 фут) |
| Хамгийн нам цэг | -1 м |
| Хүн ам (2011)[3] | |
| • Нийт | |
| • Байр | 3-р байр |
| • Нягтрал | 370/км2 (1,000/бээр2) |
| • Хотын | 45.22% |
| • Хөдөөгийн | 54.78% |
| Иргэдийн нэршил | Махараштрачууд |
| Хэл | |
| • Албан ёсны | Марати хэл[4][5] |
| • Албан бичиг | Деванагари бичиг |
| ДНБ | |
| • Нийт (2024–25) | ▲₹45.32 их наяд ($548.67 тэрбум) |
| • Байр | (1-р байр) |
| • Нэг хүнд ноогдох | ▲₹343,609 ($4,300) (12-т) |
| Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
| ISO 3166 код | IN-MH |
| Тээврийн хэрэгслийн бүртгэл | MH |
| ХХИ (2022) | ▲ 0.695 дундаж[9] (14-т) |
| Бичиг үсэг тайлагдал (2024) | 87.3%[10] (14-т) |
| Хүйсийн харьцаа (2021) | 966♀/1000 ♂[11] (23-т) |
| Вэб сайт | maharashtra |
| Мужийн хурдны замын тэмдэг | |
| Махараштра мужийн хурдны зам MH SH1-MH SH368 | |
| Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт | |
| ^1960 оны Бомбейг өөрчлөн байгуулах тухай хуулиар Бомбей мужийг Махараштра, Гужарат гэсэн хоёр муж болгон хуваасан.[12] †† Нийтлэг дээд шүүх | |
Махараштра (лат-га. Maharashtra) — Энэтхэг улсын харьяа, нутгийн өрнөд биед оршдог муж.
307 мянган км² газар нутаг, 112 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь марати.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Махараштра нутаг Энэтхэгийн хойгийн төв болон өрнөд хэсэгт оршдог.
Баруун талаараа Арабын тэнгисийн 840 км урт эрэгтэй. 50–80 км эрэг дагуу нам доор газрыг Конкан гэдэг. Түүнээс дорнод зүгт Өрнө Гатын нуруу эрэг дагуу сунайна. Нуруунаас дорно зүгийн өргөн уудам нутаг Декканы тэгш өндөрлөгт хамаарна.
Бусад талаараа Гужарат, Мадяпрадеш, Чаттисгар, Телангана, Карнатака, Гоа муж, Дадра-Нагархавели нутагтай хиллэдэг.
Ургамал амьтнаар баялаг. Нутгийн 20% ой.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Махараштра хүн амын тооны олноор улсын хэмжээнд 2-р байранд орно.
Хотын хүн амын эзлэх хувь 55% байна.
Нутгийн хүн амын олонх нь мужийн албан ёсны хэл болох марати хэлээр хэлэлцэнэ. Бусад хэлтэн бас бий.
Хүн амын 80% хиндү, 11% лал, 6% буддын шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
- Мумбай – 12,442,373 хүнтэй,
- Пуне – 3,124,458,
- Нагпур – 2,405,665,
- Тане – 1,818,872,
- Насик – 1,486,973,
- Аурангабад – 1,171,330.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Махараштра нутагт эртнээс олон янз хаант улс халалцан оршсоор ирсэн.
17-19-р зууны эхэн хүртэл Маратийн эзэнт гүрэн оршин байв.
16-р зуунд Португалынхан Бомбей буюу өнөөгийн Мумбай хавьд колони үүсгэн өргөжүүлж эхэлсэн.
Британи-Маратийн гурван дайны үр дүнд Британийн колоничлолд шилжиж Бомбей мужид хамааруулжээ. Нагпур гэх мэт хараат гүнт улсууд оршин байв.
Энэтхэг тусгаар тогтносны дараа 1956 онд хэлний байдлыг харгалзан Бомбей мужийн зарим хэсгийг өөр мужид шилжүүлж, Хайдарабад мужийн марати хэлт хэсгийг Бомбейд нэгтгэжээ. Мөн энэ үед хос хэлт муж байхыг эсэргүүцсэн хөдөлгөөн хоёр зэрэг дэгдэж үр дүнд хүрч 1960 онд Гужарат, Махараштра хоёр муж болон салсан.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "MAHARASHTRA SADAN NEW DELHI". Архивласан огноо 2022-06-18. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Калсубай". 2011-07-22. Эх хувилбараас архивласан: 2011-07-22. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Area, population, decennial growth rate and density for 2001 and 2011 at a glance for Maharashtra and the districts: provisional population totals paper 1 of 2011: Maharashtra". Ерөнхий бүртгэгч ба хүн амын тооллогын комиссар, Энэтхэг. Архивласан огноо 2012-01-07. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Махараштрын албан ёсны хэлний тухай хууль, 1964; Нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, 2015 он" (PDF). lawsofindia.org. Эх сурвалжаас архивласан огноо 2017-11-15.
- ↑ "Хэлний цөөнхийн асуудал эрхэлсэн комиссарын илтгэл: 52 дахь илтгэл (2014 оны 7 сараас 2015 оны 6 сар хүртэл)" (PDF). Энэтхэгийн Засгийн газрын цөөнхийн хэрэг эрхлэх яамны Хэлний цөөнхийн асуудал эрхэлсэн комиссар. х. 34–35. Эх хувилбараас (PDF) архивласан: 2017-12-28. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Maharsatra GSDP likely to expand by 10% in FY 2024-25". The Economic Times. PTI. 2024-03-01. Архивласан огноо 2024-03-01. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Махараштрын эдийн засгийн судалгаа 2022-23, Махараштрын засгийн газар" (PDF). Махараштрын засгийн газар. 2022-02-01. х. 21. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Энэтхэгийн муж ба Холбооны нутаг дэвсгэрийн ДНБ". Forbes India (Англи хэлээр). Архивласан огноо 2023-12-05. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Annual Report, Periodic Labour Force Survey (PLFS) (July 2023 – June 2024) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - ↑ "Sex ratio of State and Union Territories of India as per National Health survey (2019-2021)". Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн яам, Энэтхэг. Архивласан огноо 2023-01-08. Татаж авсан: 2025-06-20.
- ↑ Хууль зүйн яам, Энэтхэгийн Засгийн газар (1960). 1960 оны Бомбейн бүтцийн өөрчлөлтийн тухай хууль. Архивласан огноо 2016-01-01. Татаж авсан: 2025-06-20.