Сикким
Сикким | |
|---|---|
| Сикким муж | |
Карток хийдийн лам нар | |
"Будааны хөндий" | |
Kham sum wangdu (Гурван ертөнцийн байлдан дагуулагч) | |
Энэтхэг дахь байршил | |
| Улс | |
| Бүс нутаг | Зүүн хойд Энэтхэг |
| Өмнө нь | Сиккимийн хаант улс |
| Холбоонд элссэн | 5 сарын 16, 1975 |
| Нийслэл ба томоохон хот | Ганток |
| Тойрог | 6 |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Ом Пракаш Матхур |
| • Ерөнхий сайд | Прем Сингх Таманг (СХФ) |
| Хууль тогтоох байгууллага | Нэг танхимт |
| • Ассамблей | Сиккимийн хууль тогтоох ассамблей (32 суудал) |
| Үндэсний парламент | Энэтхэгийн Парламент |
| • Рааже сабха | 1 суудал |
| • Лок сабха | 1 суудал |
| Дээд шүүх | Сиккимийн дээд шүүх |
| Газар нутаг | |
| • Нийт | 7,096 км2 (2,740 бээр2) |
| • Байр | 27-р байр |
| Хэмжээ | |
| • Урт | 116 км (72 бээр) |
| • Өргөн | 65 км (40 бээр) |
| Өндөр | 1,650 м (5,410 фут) |
| Хамгийн өндөр цэг | 8,586 м (28,169 фут) |
| Хамгийн нам цэг (Баруун Бенгалтай хиллэх хил[2]) | 280 м |
| Хүн ам (2011)[3] | |
| • Нийт | |
| • Байр | 32-р байр |
| • Нягтрал | 86/км2 (220/бээр2) |
| • Хотын | 25.15% |
| • Хөдөөгийн | 74.85% |
| Хэл | |
| • Албан ёсны | [4][5] |
| • Нэмэлт албан ёсны | [6] |
| ДНБ | |
| • Нийт (2025-26) | ▲($6.7 тэрбум) |
| • Байр | 29-р байр |
| • Нэг хүнд ноогдох | ▲
$10,000 [7] (1-т) |
| Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
| ISO 3166 код | IN-SK |
| Тээврийн хэрэгслийн бүртгэл | SK |
| ХХИ (2022) | ▲ 0.712 өндөр[8] (9-д) |
| Бичиг үсэг тайлагдал (2024) | 84.7%[9] (19-д) |
| Хүйсийн харьцаа (2011) | 890♀/1000 ♂ (10-т) |
| Вэб сайт | www |
| Мужийн хурдны замын тэмдэг | |
| Сикким мужийн хурдны зам SK SH1 – SK SH27 | |
| Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт | |
Сикким (лат-га. Sikkim) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно умард биед оршдог муж.
7 мянган км² газар нутаг, 600 мянган хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн ардын 11 янз хэл бий.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Сикким нутаг Энэтхэг орны дорно умард хэсэгт оршдог. Газар нутаг бага.
Өрнөд Бенгал муж, Балба, Бутан, Хятад улстай хиллэдэг.
Үндсэндээ уулархаг. Далайн түвшнээс дээш 280-8586 м өргөгдсөн газар нутагтай.
Дэлхийн гуравдугаар өндөр уул Канченжунга Сикким-Балбын хилийн зурваст сүндэрлэсэн. 28 өндөр оргил, 80 мөсөн гол, 5 рашаан, 100 гаруй уулын гол горхитой.
Нутгийн гуравны хоёр нь ой. Уул хад их, газар тариаланд тохиромжгүй.
Төвөд, Бутан, Балба руу гарсан 8 даваа харгуйтай.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Сикким муж хүн амын тооны цөөн, сийрэг нягтшилаар Энэтхэгийн мужуудыг тэргүүлдэг.
Хотын хүн амын эзлэх хувь - 11%.
Олон хэлтний нутаг. Балба, сикким, жонха, гурум, линху зэрэг 11 хэлийг албан ёсоор баталжээ.
Үүнээс хүн амын 68%-ийн төрөлх хэл нь балба, 7% сикким, 6.6% хинди, 6.5% лепча хэлтэй.
Хүн ардын 57.8% хиндү, 27.3% будда, 9.9% христийн шашин шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
- Ганток – 98,658 хүнтэй.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Сиккимийн эрт үеийн түүх сурвалж бичигт ховор тэмдэглэгдсэн.
Төвөдөөс ирсэн Пунцагнамжил 1642 онд улс байгуулан эзэн суужээ.
Британийн Энэтхэг-Манж Чин хоёрын хооронд завсрын улс байн оршин тогтнов.
Энэтхэг тусгаар тогтносны дараа Сикким Энэтхэгийн ивээлийн орон (проктерат) болсон.
Хиндү шашинт балба хэлтэн олонхын тэмцэл, Энэтхэгийн дэмжлэгээр 1975 онд хаант ёсыг халж Энэтхэгийн муж болжээ.
Зураг
[засварлах | кодоор засварлах]-
Зулукийн үзэсгэлэнт зам
-
Тутрагийн талбай
-
Нутгийн охин
-
Ганток хотын гудамж
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Kangchenjunga – Peakware World Mountain Encyclcopedia". 20 February 2009. Эх хувилбараас архивласан: 2009-02-20. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Sikkim Information". cus.ac.in. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCens2011Up - ↑ "1977 Sikkim government gazette" (PDF). sikkim.gov.in. Сикким мужийн захирагч. х. 188. Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-07-22. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Энэтхэг дэх Хэлний цөөнхийн комиссарын 50 дахь илтгэл" (PDF). 2014-07-16. х. 109. Эх хувилбараас (PDF) архивласан: 2018-01-02. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Сиккимийн албан ёсны хэлний тухай хууль" (PDF). sikkim.gov.in. Сиккимийн засгийн газар. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Sikkim Budget Analysis 2025-26". PRS Legislative Research. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.
{{cite book}}: CS1 maint: date and year (link)