Jump to content

Телангана

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Телангана
Телангана муж
Уриа: 
Санскрит: Сатьямева Жаяте, ш.о.'Зөвхөн үнэн ялдаг'
Дуулал: Телүгү: Jaya Jaya He Telangana, ш.о.'Теланганагийн ялалт'
The map of India showing Телангана
Энэтхэг дахь байршил
Солбицол: 17°49′28″N 79°11′16″E / 17.824400°N 79.187900°E / 17.824400; 79.187900Солбицол: 17°49′28″N 79°11′16″E / 17.824400°N 79.187900°E / 17.824400; 79.187900
Улс Энэтхэг
Бүс нутагӨмнөд Энэтхэг
Өмнө ньАндра Прадешийн нэг хэсэг
Байгуулагдсан
(хуваалтаар)
2014 оны 6 сарын 2 (11 жилийн өмнө) (2014-06-02)
Теланганагийн өдөр
НийслэлХайдарабад
Томоохон хотХайдарабад
Тойрог33
Засаг захиргаа
  ТөрөлМужийн засгийн газар
  ЗахирагчЖишну Дэв Варма[1]
  Ерөнхий сайдРевант Редди
  Ерөнхий сайдын орлогчМаллу Бхатти Викрамарка
Хууль тогтоох байгууллагаХоёр танхимт
Теланганагийн хууль тогтоох байгууллага
 • ЗөвлөлТеланганагийн хууль тогтоох зөвлөл (40 суудал)
 • АссамблейТеланганагийн хууль тогтоох ассамблей (119 суудал)
Үндэсний парламентЭнэтхэгийн Парламент
 • Рааже сабха7 суудал
 • Лок сабха17 суудал
Дээд шүүхТеланганагийн дээд шүүх
Газар нутаг
  Нийт112,077 км2 (43,273 бээр2)
  Байр11-р байр
Хэмжээ
  Урт770 км (480 бээр)
  Өргөн515 км (320 бээр)
Өндөр256 м (840 фут)
Хамгийн өндөр цэг965 м (3,166 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2011)[2]
  НийтNeutral increase 35,003,674
  Байр12-р байр
  Нягтрал312/км2 (810/бээр2)
  Хотын
38.88%
  Хөдөөгийн
61.12%
Иргэдийн нэршилТеланганачууд
Телугучууд
Хэл
  Албан ёсныТелугу хэл[5]
  Нэмэлт албан ёсныУрду хэл[5][6]
  Албан бичигТелугу бичиг
ДНБ
  Нийт (2025–26) 18.000 их наяд ($230 тэрбум)
  Байр8-р байр
  Нэг хүнд ноогдох 390,564 ($4,900) (5-д)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
ISO 3166 кодIN-TS[10]
Тээврийн хэрэгслийн бүртгэлTG[11]
ХХИ (2022) 0.660 дундаж[12] (22-т)
Бичиг үсэг тайлагдал (2024)76.9%[13] (31-т)
Хүйсийн харьцаа (2011)988/1000 (27-д)
Вэб сайтtelangana.gov.in
Мужийн хурдны замын тэмдэг
Телангана мужийн хурдны зам
TG SH1 - TG SH24
Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт

Телангана (лат-га. Telangana) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд биед оршдог муж.

112 мянган км² газар нутаг, 35 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тэлүгү, урдү.

Физик газрын зураг

Энэтхэгийн хойгийн дорно өмнөд хэсэгт оршдог.

Махараштра, Чаттисгар, Карнатака, Андра Прадеш мужтай хиллэдэг.

Кришна, Годавари гэсэн хоёр мөрний сав газрын ихэнх хэсэг Телангана мужаар дайрдаг.

Газар тариаланд тохиромжтой үржил шимт газартай. Жилд 700-1500 мм хур тунадастай.

Өвөлдөө 22–23 °C температур, зундаа 42 °C температур халуун дулаан байдаг.

Хүн амын 77% тэлүгү, 12% урдү хэлээр хэлэлцэнэ. Тус хоёр хэл мужид албан ёсоор хэрэглэгдэгддэг.

2011 оны байдлаар хүн амын 66.46% бичиг үсэгт тайлагдсан. Үүнээс эрэгтэйд 74.95%, эмэгтэйд 57.92% байгаа.

Нутгийн хүн амын 85% хиндү, 12.7% лал, 1.3% христийн шашин шүтлэгтэй.

Томоохон хот (2011 оны байдлаар):

Хайдарабад нутаг 1948 оныг хүртэл нутгийн хаант ёстой байсан. Олон нэрийн улс халалцан оршжээ.

1724-1948 оны хооронд Их Могол Улсын залгамж болсон урдү хэлт Асаф Жахын улс Хайдарабадыг эзэн мэдэж байв.

1947 онд Энэтхэг улс Британийн колоничлолоос гарч тусгаар тогтноход Хайдарабадын эзэн ноён нэгдэхийг хүсээгүй болохоор 1948 онд Энэтхэг цэргийн хүчээр Хайдарабадыг нэгтгэжээ. Албан ёсны хэлийг англи болгов.

1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар ард түмний хэл яриаг үндэслэн Хайдарабадыг Андра Прадеш, Бомбей (дараа нь Махараштра, Гужарат болж хуваагдсан), Карнатака гурван мужид салган хувааж өгчээ.

1969 оноос эхлэн Андра Прадеш мужид нэгдсэн Хайдарабадын хэсэг салан тусгаарлах хөдөлгөөн эхлүүлжээ.

2000-аад он гарсанаас хойш хөдөлгөөн улам идэвхжиж 2014 онд Телангана муж нутаг тасдан байгуулагдсан.

  1. "Jishnu Dev Varma is new Governor of Telangana; Radhakrishnan moves to Maharashtra". NDTV. 2024-07-28. Татаж авсан: 2025-07-04.
  2. 2.0 2.1 Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named stats
  3. "Telangana State Wind Power Profile" (PDF). Архивласан (PDF) огноо 2023-03-26.
  4. "Doli Gutta (965m) - Telangana Chhattisgarh border. Possibly highest point in Telangana". wikimapia.org (Англи хэлээр). Архивласан огноо 2018-12-26. Татаж авсан: 2025-07-04.
  5. 5.0 5.1 "Urdu is Telangana's second official language". The Indian Express. 2017-11-16. Архивласан огноо 2018-02-27. Татаж авсан: 2025-07-04.
  6. "Urdu is second official language in Telangana as state passes Bill". The News Minute. 2017-11-17. Архивласан огноо 2018-06-03. Татаж авсан: 2025-07-04.
  7. Мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн (Одоогийн үнэ) (Report). Энэтхэгийн засгийн газар. Эх хувилбараас архивласан: 2024-11-26. Татаж авсан: 2025-07-04.
  8. Нэг хүнд ногдох мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн (Одоогийн үнэ) (Report). Энэтхэгийн засгийн газар. Татаж авсан: 2025-07-04.
  9. "Anirudh TR anirudh@prsindia.org March 28, 2025 PRS Legislative Research ◼ Institute for Policy Research Studies 3rd Floor, Gandharva Mahavidyalaya ◼ 212, Deen Dayal Upadhyaya Marg ◼ New Delhi – 110002 Tel: (011) 2323 4801, 4343 4035 ◼ www.prsindia.org Telangana Budget Analysis 2025-26" (PDF). PRS India. Татаж авсан: 2025-07-04.
  10. "Standard: ISO 3166 — Codes for the representation of names of countries and their subdivisions". Архивласан огноо 2016-06-17. Татаж авсан: 2025-07-04.
  11. Notification - Зам тээвэр, авто замын яам (PDF). Gazette of India. 2024-03-12. ISSN 0254-6779. OCLC 1752771. Архивласан (PDF) огноо 2024-03-20. Татаж авсан: 2025-07-04.
  12. "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-07-04.
  13. "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны газар, Статистик, хөтөлбөрийн хэрэгжилтийн яам, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.