Jump to content

Тамил Наду

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тамил Наду
Үгийн гарал: Тамил улс
Хоч: 
"Сүм хийдийн нутаг"
Уриа: 
Vāymaiyē vellum (Зөвхөн үнэн ялдаг)
Дуулал: "Tamil Thai Valthu"
(Тамил эхийн тарни)
The map of India showing Тамил Наду
Энэтхэг дахь байршил
Солбицол: 11°N 79°E / 11°N 79°E / 11; 79Солбицол: 11°N 79°E / 11°N 79°E / 11; 79
Улс Энэтхэг
Бүс нутагӨмнөд Энэтхэг
Өмнө ньМадрас муж
Байгуулагдсан11 сарын 1, 1956
Нийслэл
ба томоохон хот
Ченнай
Томоохон бөөгнөрөлЧеннай их хотын бүс
Тойрог38 (5 хэлтэс)
Засаг захиргаа
  ЗахирагчР. Н. Рави
  Ерөнхий сайдМ. К. Сталин (ДДХ)
  Ерөнхий сайдын орлогчУдхаянидхи Сталин (ДДХ)
Хууль тогтоох байгууллагаНэг танхимт
 • АссамблейТамил Надугийн хууль тогтоох ассамблей (234 суудал)
Үндэсний парламентЭнэтхэгийн Парламент
 • Рааже сабха18 суудал
 • Лок сабха39 суудал
Дээд шүүхМадрасын дээд шүүх
Газар нутаг
  Нийт130,058 км2 (50,216 бээр2)
  Байр10-р байр
Хэмжээ
  Урт1,076 км (669 бээр)
Өндөр
189 м (620 фут)
Хамгийн өндөр цэг2,636 м (8,648 фут)
Хамгийн нам цэг
0 м
Хүн ам
 (2011)[1][2]
  Нийт72,147,030
  Байр6-р байр
  Нягтрал554.7/км2 (1,437/бээр2)
  Хотын
48.4%
  Хөдөөгийн
51.6%
Иргэдийн нэршил
Хэл
  Албан ёсныТамил хэл[3]
  Нэмэлт албан ёсныАнгли хэл[3]
  Албан бичигТамил бичиг
ДНБ
  Нийт (2024-25) 31,159.98 billion ($390 тэрбум)
  Байр2-р байр
  Нэг хүнд ноогдох 353,483 ($4,400) (9-д)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
ISO 3166 кодIN-TN
Тээврийн хэрэгслийн бүртгэлTN
ХХИ (2022) 0.692 Дундаж (15-д)
Бичиг үсэг тайлагдал (2024)85.5%[6] (17-д)
Хүйсийн харьцаа (2011)996/1000 (3-т)
Вэб сайтtn.gov.in
Мужийн хурдны замын тэмдэг
Тамил Наду мужийн хурдны зам
TN SH1 - TN SH223
Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт

Тамил Наду (лат-га. Tamil Nadu) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорно өмнөд биед оршдог муж.

130 мянган км² газар нутаг, 77 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь тамил.

Физик газрын зураг

Тамил нутаг Энэтхэгийн хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.

Керала, Карнатака, Андра Прадеш муж, Пүдүчерри нутагтай хиллэдэг.

Дорнод талаараа Бенгалын буланд тулдаг. Эргийн урт 1076 км.

Полк, Маннарын хоолойгоор Шри Ланкааас тусгаарлагдана.

Энэтхэгийн хойгийн өмнөд үзүүр Канякумари хушуу Тамилнаду нутагт байна.

Нутгийн өмнө, өрнөд, умард хязгаар уулархаг. Өрнө Гат, Дорно Гат, Нилгирийн нуруу сунайна.

Нутгийн төв хэсэг харьцангуй хуурай, тэгш өндөрлөг. Дорно хэсэг нам доор, үржил шимтэй.

Нутгийн дундуур Кавери мөрөн урсдаг. Ургамал амьтнаар баян. Жилийн хур тунадас - 922 мм.

Тамил Наду газар нутаг харьцангуй том мужуудыг харьцуулахад хотжилтын хувь 50% байгаагаар 1-р байранд ордог.

2011 оны байдлаар хүн амын 80.3% бичиг үсэгт тайлагдсан.

Хүний хөгжлийн илтгэлцүүрээр улсдаа 6-р байрт буюу 0.736 нэгж байна.

Нутгийн хүн амын 88% нь мужийн албан ёсны хэл болох тамил хэлээр хэлэлцэнэ. Тэлүгү (8%), каннада (2%), урдү (2%) хэлтэн мөн бий.

Хүн амын 88% хиндү, 6% лал, 6% христ шашин шүтлэгтэй.

Томоохон хот (2011 оны байдлаар):

Тамил хэл эртнээс эдүгээ хүртэл өөрчлөгдөлгүй хадгалагдан үлдсэн хэл юм.

Тамилнаду нутагт Чера, Чола, Пандя зэрэг хаант засагт улсууд оршин байв.

9-р зуунаас Чола улс хүчирхэгжин хол ойрыг нэгтгэсэн гүрэн болсон. 14-р зуунаас Вижаянагар улсын харьяанд оров.

18-р зуунаас Франц, Британийн колоничлол Тамилнадуд нэвтэрсэн.

1947 онд Энэтхэг тусгаар тогтноход Мадрас муж болон өөрчлөн байгуулагдсан.

1956 оны засаг захиргааны өөрчлөн байгуулалтаар зарим нутгийг зэргэлдээх мужид шилжүүлсэн.

1969 онд мужийн нэрийг Тамилнаду (нутгийн хэлээр «тамил орон» гэсэн утга) болгон өөрчлөв.

  1. Decadal variation in population 1901-2011, Tamil Nadu (PDF) (Report). Энэтхэгийн засгийн газар. х. 2. Архивласан (PDF) огноо 2024-02-29. Татаж авсан: 2025-07-04.
  2. Primary census abstract (PCA) data, India & States/UTs - State and district level - 2011 (Report). Энэтхэгийн засгийн газар. х. 2. Архивласан огноо 2022-08-11. Татаж авсан: 2025-07-04.
  3. 3.0 3.1 Загвар:Cite act
  4. Тамил Надугийн төсөв 2025-26. Тамил Надугийн засгийн газар (Report). Эх хувилбараас архивласан: 2025-03-21. Татаж авсан: 2025-07-04.
  5. "Tamil Nadu state budget analysis 2025-26" (PDF). PRS Legislative Research. Татаж авсан: 2025-07-04.
  6. "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (aged 7 & above, rural+urban) column 6". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF) (Report). Үндэсний түүвэр судалгааны газар, Статистик, хөтөлбөрийн хэрэгжилтийн яам, Энэтхэгийн засгийн газар. 2024-09-23. х. A-10.{{cite report}}: CS1 maint: date and year (link)