Одиша
Одиша | |
|---|---|
| Одиша муж | |
Үгийн гарал: Одиачуудын нутаг | |
Хоч: Энэтхэгийн сүнс Энэтхэгийн хамгийн сайн хадгалагдсан нууц | |
Уриа: Сатьямева Жаяте (Зөвхөн үнэн ялдаг) | |
| Улс | |
| Бүс нутаг | Зүүн Энэтхэг |
| Өмнө нь | Орисса муж |
| Байгуулагдсан | 1936 оны 4 сарын 1 Уткала Дибаса |
| Нийслэл | Бубанешвар |
| Томоохон хот | Бубанешвар |
| Тойрог | 30 (3 хэлтэс) |
| Засаг захиргаа | |
| • Захирагч | Камбхампати Хари Бабу |
| • Ерөнхий сайд | Мохан Чаран Мажи (БЖН) |
| • Ерөнхий сайдын орлогч | Канак Вардхан Сингх Део (БЖН) Правати Парида (БЖН) |
| Хууль тогтоох байгууллага | Нэг танхимт |
| • Ассамблей | Одишагийн хууль тогтоох ассамблей (147 суудал) |
| Үндэсний парламент | Энэтхэгийн Парламент |
| • Рааже сабха | 10 суудал |
| • Лок сабха | 21 суудал |
| Дээд шүүх | Одишагийн дээд шүүх |
| Газар нутаг | |
| • Нийт | 155,707 км2 (60,119 бээр2) |
| • Байр | 8-р байр |
| Хэмжээ | |
| • Урт | 500 км (300 бээр) |
| • Өргөн | 1,030 км (640 бээр) |
| Өндөр | 900 м (3,000 фут) |
| Хамгийн өндөр цэг | 1,672 м (5,486 фут) |
| Хамгийн нам цэг | -1 м |
| Хүн ам (2011)[5] | |
| • Нийт | |
| • Байр | 11-р байр |
| • Нягтрал | 269/км2 (700/бээр2) |
| • Хотын | 16.69% |
| • Хөдөөгийн | 83.31% |
| Иргэдийн нэршил | Одиачууд |
| Хэл | |
| • Албан ёсны | |
| • Албан бичиг | Одиа бичиг |
| ДНБ | |
| • Нийт (2023–24) | ▲₹8.65 их наяд ($110 тэрбум) |
| • Байр | 15-р байр |
| • Нэг хүнд ноогдох | ₹161,437 ($2,000) (2023-24) [7] ▲ (21-р байр) |
| Цагийн бүс | UTC+05:30 (ЭСЦ) |
| ISO 3166 код | IN-OD[9] |
| Тээврийн хэрэгслийн бүртгэл | OD[10] |
| ХХИ (2022) | ▲0.610 дундаж[11] (33-т) |
| Бичиг үсэг тайлагдал (2024) | 79.0%[12] (28-д) |
| Хүйсийн харьцаа (2023) | 1063♀/1000 ♂[13] (18-д) |
| Вэб сайт | odisha |
| Мужийн хурдны замын тэмдэг | |
| Одиша мужийн хурдны зам OD SH1 – OD SH57 | |
| Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт | |
Одиша (лат-га. Odisha; Orissa-Орисса 2011 он хүртэл) — Энэтхэг улсын дорнод хэсэгт далайн эрэг дагуу оршдог муж.
155 мянган км² газар нутаг, 42 сая хүн амтай. Албан ёсны бөгөөд нутгийн хэл нь ори.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]
Одиша нутаг Энэтхэгийн хойгийн төв дорнод хэсэг, Бенгалын булангийн эрэгт оршдог.
Эргийн урт - 480 км. Өрнөд Бенгал, Жарканд, Чаттисгар, Андра Прадеш мужтай хиллэдэг.
Нутгийн дорнод хэсэг нам доор газар, бусад талаараа уулархаг. 31% ой.
Эрэг дагуу 1100 км² талбайт Чилика нуур тогтжээ.
Субарнарека, Рушикуля, Маханади зэрэг гол мөрөн урсдаг.
Нутгийн хамгийн өндөр цэг нь Дорно Гат нурууны Деомали (1672 м) юм.
Зундаа 25 °C - 36 °C, өвөлдөө 15 °C - 28 °C халуун байна. 6-10-р сард хур ихтэй.
Хүн ам зүй
[засварлах | кодоор засварлах]Одиша мужийн хүн амын 81% төрөлхийн ориа хэлтэй. Бенгал, хинди, урдү, тэлүгү хэлтэн бас бий.
Хүн амын 73.0% бичиг үсэгт тайлагдсан үүнээс эрэгтэй- 82%, эмэгтэй- 64% байна. ХХИ нь 0.442 байгаа.
93.6% хиндү, 2.8% христ, 2.2% лал, бусад хэсэг сарна гэх мэт шүтлэгтэй.
Хот суурин
[засварлах | кодоор засварлах]Томоохон хот (2011 оны байдлаар):
- Бубанешвар – 837,737 хүнтэй,
- Каттак – 606,007,
- Рауркела – 552,970.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Эрт үед энэ нутгийг Калинга гэж нэрийдэж байсан. НТӨ 261 онд Маврын Ашока хаан Калингаг эзлэн авсан тухай дурджээ.
Дундад зуунд Дорно Ганга, Гажапати, Их Могол, Бенгал зэрэг улсын харьяанд орж явав.
18-р зуунд Британийн колоничлолын мэдэлд орж, Бенгал муж, Мадрас мужид салангид хамаарч байв. 1903 оноос ориа хэлтний өөрийн гэх муж байгуулах хөдөлгөөн өрнөсөн. 1912 онд Бихар-Орисса муж үүсэн байгуулагдсаны дараа хоёр хуваагдаж 1936 онд ориа хэлтний Орисса муж дангаараа байгуулагджээ.
1947 онд Одиша муж тусгаар тогтносон Энэтхэгийн муж болсон.
Зураг
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Orissa Annual Reference 2005". Архивласан огноо 2012-06-27. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Odisha Review 2016" (PDF). Архивласан (PDF) огноо 2018-04-02. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ Socio-economic Profile of Rural India (series II).: Eastern India (Orissa, Jharkhand, West Bengal, Bihar and Uttar Pradesh). Хөдөө орон нутгийн судалгааны төв, L.B.S. Үндэсний удирдлагын академи, Муссури. 2011. х. 73. ISBN 978-81-8069-723-4. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Deomali Peak in Koraput India". www.india9.com. Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ Иш татахад гарсан алдаа: Invalid
<ref>tag; no text was provided for refs namedCensusIndia2011PCA12018 - ↑ "Хэлний цөөнхийн асуудал эрхэлсэн комиссарын илтгэл: 47 дахь илтгэл (2008 оны 7 сараас 2010 оны 6 сар хүртэл)" (PDF). Хэлний цөөнхийн асуудал эрхэлсэн комиссар, Цөөнхийн хэрэг эрхлэх яам, Энэтхэгийн Засгийн газар. х. 122–126. Эх хувилбараас (PDF) архивласан: 2012-05-13. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "ODISHA Economic Survey Page 13" (PDF). ODISHA Economic Survey.[permanent dead link]
- ↑ "Odisha Budget analysis". PRS India. 2020-02-18. Архивласан огноо 2020-10-29. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Standard: ISO 3166 — Codes for the representation of names of countries and their subdivisions". Архивласан огноо 2016-06-17. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Vehicle registration number: OD to replace OR from today". Архивласан огноо 2024-03-18. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "India: Subnational HDI". Global Data Labs. Татаж авсан: 2025-07-03.
- ↑ "Appendix-A: Detailed tables, Table (7): Literacy rate (in per cent) of persons of different age groups for each State/UT (persons, age-group (years): 7 & above, rural+urban (column 6))". Жилийн тайлан, Ажиллах хүчний үечилсэн судалгаа (PLFS) (2023 оны 7 сараас 2024 оны 6 сар) (PDF). Үндэсний түүвэр судалгааны алба, Статистикийн яам, хөтөлбөрийн хэрэгжилт, Энэтхэгийн Засгийн газар. 2024-09-23. х. A-10.
{{cite book}}: CS1 maint: date and year (link) - ↑ "Sex ratio of State and Union Territories of India as per National Health survey (2019–2021)". Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн яам, Энэтхэг. Архивласан огноо 2023-01-08. Татаж авсан: 2025-07-03.