Jump to content

Бихар

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бихар
बिहार
Бихар муж
Хоч: 
"Сүм хийдийн нутаг"
Уриа: 
Сатямева Жаяте (Зөвхөн үнэн ялдаг)
Дуулал: Mere Bharat Ke Kanthahar[1]
(Миний Энэтхэгийн титэм)
The map of India showing Бихар
Энэтхэг дахь байршил
Солбицол: 25°24′N 85°06′E / 25.4°N 85.1°E / 25.4; 85.1Солбицол: 25°24′N 85°06′E / 25.4°N 85.1°E / 25.4; 85.1
Улс Энэтхэг
Бүс нутагДорнод Энэтхэг
Өмнө ньБихар муж
Байгуулагдсан1912 оны 3 сарын 22
Нийслэл
ба томоохон хот
Патна
Тойрог38
Засаг захиргаа
  ЗахирагчАриф Мохаммад Хан[3]
  Ерөнхий сайдНитиш Кумар (ЖД(Н))
  Ерөнхий сайдын орлогчВижай Кумар Синха (БЖП)
Самрат Чоудхари (БЖП)
Хууль тогтоох байгууллагаХоёр танхимт
 • ЗөвлөлБихарын хууль тогтоох зөвлөл (75 суудал)
 • АссамблейБихарын хууль тогтоох хурал (243 суудал)
Үндэсний парламентЭнэтхэгийн Парламент
 • Рааже сабха16 суудал
 • Лок сабха40 суудал
Дээд шүүхПатнагийн дээд шүүх
Газар нутаг
  Нийт94,163 км2 (36,357 бээр2)
  Байр12-р байр
Хэмжээ
  Урт345 км (214 бээр)
  Өргөн483 км (300 бээр)
Өндөр53 м (174 фут)
Хамгийн өндөр цэг
880 м (2,890 фут)
Хамгийн нам цэг
11 м
Хүн ам
 (2023)[6]
  Нийт 130,725,310[2]
  Байр2-р байр
  Нягтрал1,388/км2 (3,590/бээр2)
  Хотын
11.29%
  Хөдөөгийн
88.71%
Иргэдийн нэршилБихарчууд
Хэл
  Албан ёсныХинди хэл
  Нэмэлт албан ёсныУрду хэл
  Албан бичигДеванагари
ДНБ
  Нийт (2024) 860,238 crore ($110 тэрбум)
  Байр(15-д)
  Нэг хүнд ноогдох59,637 ($750) (32-т)
Цагийн бүсUTC+05:30 (ЭСЦ)
ISO 3166 кодIN-BR
Тээврийн хэрэгслийн бүртгэлBR
ХХИ (2022) 0.577 (Дундаж)[8] (36-д)
Бичиг үсэг тайлагдал (2011) 61.80% (34-т)
Хүйсийн харьцаа (2019–20)1090/1000 [9]
Вэб сайтstate.bihar.gov.in
Бэлгэ тэмдэг
Бихар сүлд
SongMere Bharat Ke Kanthahar[1]
(Миний Энэтхэгийн титэм)
Foundation dayБихарын өдөр
ШувууГэрийн боршувуу
ЗагсЯвдаг соом
ЦэцэгХумсхан
FruitМанго
Сүүн тэжээлтэнГаур
Мужийн хурдны замын тэмдэг
Бихар мужийн хурдны зам
BR SH1 - BR SH82
Энэтхэгийн мужийн бэлгэдлийн жагсаалт

Бихар (лат-га. Bihar) — Энэтхэг улсын харьяа, нутгийн дорнод биед оршдог муж.

94 мянган км² газар нутаг, 103 сая хүн амтай. Албан ёсны хоёр хэл нь хинди, урдү.

Гол мөрний газрын зураг

Бихар нутаг Энэтхэг орны дорнод хэсэгт оршдог.

Уттар Прадеш, Өрнөд Бенгал, Жарканд муж, Балба улстай хил залгадаг.

Нутгийн тэг голоор баруунаас зүүнш Ганга мөрөн урсдаг.

Ганга мөрний цутгал Гандак, Коши, Орхани, Сон зэрэг гол мөн урсана.

Ганга мөрний нам доор газарт хамаарах ба үржил шимт хөрс шороотой.

Нутгийн хойд хязгаар Хималайн нурууны өвөр бэл болно. Нутгийн 7.2% ой.

Бихар муж хүн амын олноор (103 сая) Энэтхэг улсын мужийн дунд 3-р байр эзэлнэ.

Хүн ард шигүү (1012 хүн/км²) суудаг. Хотжилтын хувь - 11% буюу улсдаа хамгийн бага.

Бичиг үсэгт тайлагдсан хувь - 63.8%. Үүнээс эрэгтэйд 73.5%, эмэгтэйд 53.3%.

Хинди, божпур, магах, майтил, урдү, бенгал хэлээр хэлэлцдэг.

Хүн ардын 82.7%% хиндү, 16.7% лал шашин шүтлэгтэй.

Томоохон хот (2011 оны байдлаар):

Бихар нутагт эрт дээр үед Паталипутра нийслэлтэй Магада улс оршин байв.

Вайшал гэдэг бүгд найрамдах улс нийтийн тооллын өмнөх үед байжээ.

Гаутама Будда Магадад ном сургаалиа түгээж, Бодгая дахь Бодь модны доор даяанчилжээ.

Дараа нь Паталипутрад төвтэй Маврын улс оршин тогтнов. Ашока хааны үед ихэд хүчирхэгжсэн.

Нутгийн ноёд эзэн мэдэж байгаад Их Могол Улс, дараа нь Британийн Энэтхэгийн мэдэлд оржээ.

Бенгал мужийн харьяанд байгаад 1912 онд Бихар-Орисса муж болов. 1936 онд тус муж хоёр салж Бихар муж байгуулагдсан.

2000 онд Бихар мужийн өмнөд хэсэг Жарканд муж болон салжээ.

  1. Porwal, Vikas (2022-03-22). "Бихар Дивас мужийн дуулал: क्या है बिहार का राज्यगीत, यहां जानिए इसकी दिलचस्प कहानी". Zee News (хинди хэлээр). Татаж авсан: 2024-09-27.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named BiharCensus2023
  3. Неги, Манжет (2024-12-24). "Хуучин төрийн ажилтан Ажай Бхалла Манипурын захирагчаар томилогдож, Ариф Хан Бихар руу нүүжээ". India Today. Татаж авсан: 2024-12-24.
  4. "Мужийн мэдээлэл". Бихарын засгийн газар. Эх хувилбараас архивласан: 2017-09-22. Татаж авсан: 2017-09-27.
  5. "Бихарын байршил - Газарзүйн байршил Бихар Энэтхэг". www.bharatonline.com. Архивласан огноо 2023-03-24. Татаж авсан: 2023-03-24.
  6. "Bihar Profile" (PDF). census.gov.in. Эх хувилбараас (PDF) архивласан: 9 August 2021. Татаж авсан: 14 March 2020.
  7. "Бихарын төсвийн шинжилгээ 2024-25".
  8. "Дэд үндэсний ХХИ – Бүс нутгийн мэдээллийн сан". Global Data Lab (англи хэлээр). Радбоудын их сургуулийн менежментийн судалгааны хүрээлэн. Архивласан огноо 2024-09-23. Татаж авсан: 2024-09-28.
  9. "Үндэсний эрүүл мэндийн судалгааны I үе шат (2019-2020)-ын дагуу Энэтхэгийн муж ба холбооны нутаг дэвсгэрийн хүйсийн харьцаа" (PDF). Эрүүл мэнд, гэр бүлийн халамжийн яам, Энэтхэг. 2020-12-10. Архивласан (PDF) огноо 2022-11-25. Татаж авсан: 2022-11-25.