Азийн наадам

(Азийн тоглолт-с чиглүүлэгдэв)

Азийн наадам (Азийн тоглолт) нь Дэлхийн хоёрдугаар дайны дараа Энэтхэгийн санаачилгаар зохиогдох болсон, Ази тивийн улсуудын спортын наадaм юм. Азийн Олимпийн Зөвлөл (OCA) ерөнхий зохион байгуулагч нь тул "Азийн олимп” хэмээн нэрлэгддэг.

Ерөнхий зүйл[засварлах | кодоор засварлах]

Ерөнхийдөө олимпын наадамд багтдаг спортын төрлүүдээс бүрдэх боловч боулинг, бильярд, кабади, сепак такрау зэрэг Азид өргөн тархсан, олимпод багтдаггүй спортын төрлүүд ч бий.

OCA-ийн гишүүн орнуудын спортын соёлыг хөгжүүлэхийг зорилгоо болгон 1951 онд Энэтхэгийн Шинэ Дели хотноо анхны наадам зохиогдсон. Түүнээс хойш ерөнхийдөө зуны олимп зохиогддоггүй тэгш тоотой жилүүдэд зохиогдсоор иржээ. Мөн 1986 оноос зуны наадмаас гадна Азийн өвлийн наадам зохиогдох болсон.

Тайланд улсын нийслэл Бангкок хотноо хамгийн олон буюу дөрвөн удаа болж байсан түүхтэй. Азийн улсуудын хувьд дараа жил нь болох олимпын сонгон шалгаруулалт, 2 жилийн дараах олимпод амжилт гаргах найдлага бүхий залуу тамирчдын томоохон сорилго болдог билээ.

Азийн наадам зохиогдсон газрууд[засварлах | кодоор засварлах]

Доорхи нь Азийн зуны наадам болсон газруудын жагсаалт болно.

Азийн өвлийн наадам гэсэн сэдвээс өвлийн наадам болсон газруудыг харна уу.
д.д. Cар өдөр Xот Улс Оролцсон орон Тамирчид Спортын төрөл
1 1951 3 сарын 4 - 11 Шинэ Дели ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг 11 489 6
2 1954 5 сарын 1 - 9 Манила ФилиппинФилиппин Филиппин 18 970 8
3 1958 5 сарын 24 - 1 Токио ЯпонЯпон Япон 20 1820 13
4 1962 8 сарын 24 - 4 Жакарта ИндонезИндонез Индонез 17 1460 14
5 1966 12 сарын 9 - 20 Бангкок ТайландТайланд Тайланд 18 1945 14
6 1970 12 сарын 9 - 20 Бангкок ТайландТайланд Тайланд 18 2400 13
7 1974 9 сарын 1 - 15 Тегеран Иран Иран 25 3010 16
8 1978 12 сарын 9 - 20 Бангкок ТайландТайланд Тайланд 27 3842 19
9 1982 11 сарын 19 - 4 Шинэ Дели ЭнэтхэгЭнэтхэг Энэтхэг 33 3411 20
10 1986 9 сарын 20 - 5 Сөүл Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 27 4839 25
11 1990 9 сарын 22 - 7 Бээжин ХятадХятад Хятад 37 6122 27
12 1994 10 сарын 2 - 16 Хирошима ЯпонЯпон Япон 43 6828 34
13 1998 12 сарын 6 - 20 Бангкок ТайландТайланд Тайланд 41 6554 36
14 2002 9 сарын 29 - 14 Пусан Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос 44 7711 38
15 2006 12 сарын 1 - 15 Доха КатарКатар Катар 45 9520 39
16 2010 11 сарын 12 - 27 Гуанжоу ХятадХятад Хятад 45 9704 42
17 2014 9 сарын 19 - 4 Инчон Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Өмнөд Солонгос - - -

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]