Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Төмөрбаатарын Санчир
|
| Төрсөн огноо | 1980 он
|
|---|
|
| Бөхийн цол | Улсын заан |
|---|
|
| Улсын заан | 2013 |
|---|
| Улсын харцага | 2012 |
|---|
| Улсын начин | 2010 |
|---|
|
| Шөвгөрсөн | 3 (2010, 2012, 2013) |
|---|
| Шинэчлэгдсэн огноо: 2013-7-13 |
Төмөрбаатарын Санчир (1980 онд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн) нь үндэсний бөхийн улсын заан цолтой бөх юм.
| Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2010
|
АХ-ын 89 жилийн ойн баяр наадамд улсын харцага Т.Мөнгөнцоожоор дөрөв, улсын гарьд И.Доржсамбуугаар тав давж " Монгол улсын начин " цолыг хүртсэн.
|
512
|
| 2012
|
АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд улсын харцага Ө.Даваабаатараар дөрөв, улсын арслан Б.Ганбатаар тав, улсын арслан Д.Азжаргалаар зургаа давж, долоогийн даваанд улсын арслан Х.Мөнхбаатарт өвдөг шороодон шөвгөрч " Монгол улсын харцага " цол хүртсэн.
|
512
|
| 2013
|
2012 онд улсын арслан Х.Мөнхбаатар сэргээш хэрэглэсэн байсан тул АХ-ын 92 жилийн ойн баяр наадмын өмнөхөн давааг нь нөхөн олгож " Монгол улсын заан " цол хүртсэн.
|
3
|
| 2013
|
АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд аймгийн арслан (улсын начин) Б.Дэлгэрсайханаар дөрөв, улсын харцага Л.Пүрэвжаваар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
|
512
|
| Он
|
Амжилт
|
Бөхийн тоо
|
| 2000
|
Өвөрхангай аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн.
|
128
|
| 2004
|
Өвөрхангай аймгийн баяр наадамд аймгийн арслан Т.Ганбаатараар долоо даван түрүүлж " Аймгийн арслан " цол хүртсэн.
|
128
|