Дагвадоржийн Азжаргал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Дагвадоржийн Азжаргал
Azjargal.jpg
Нэр Дагвадоржийн Азжаргал
Цол Улсын арслан
Төрсөн өдөр 1978 оны 10 сарын 24
Төрсөн газар Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум
Амжилт
Түрүүлсэн тоо 0
Үзүүрлэсэн тоо 1
Шөвгөрсөн тоо 4
Цол хүртсэн он
Аймгийн арслан 1997
Улсын начин 2002
Улсын арслан 2006
Тайлбар
2012 оны 7 сарын 13-ны байдлаар
Загвар, Хэлэлцүүлэг)

Булган аймгийн Сайхан сумаас гаралтай Дагвадоржийн Азжаргал 1978 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төржээ. Тэрбээр айлын гурван хүүгийн хоёр дахь нь юмсанж. Аав Булган аймгийн арслан Б.Дагвадорж нь Булган аймгийн Сайхан сумын уугуул бөгөөд Даншигийн алдарт аварга Шагдарын Лувсанжамбаа, Шагдарын Намхай нарын төрөл удмын бөх юм. Түүний ах дүү хоёр ч басхүү аймгийн арслан цолтой улс байдаг. Тодруулбал, төрсөн ах Дагвадоржийн Түмэнжаргал нь 1998 онд Говьсүмбэр аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цолд хүрч, төрсөн дүү Дагвадоржийн Батжаргал нь мөн л 2001 онд аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртэж байжээ. Азжаргал 1996 онд Сүмбэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөөд УБИС-ийн биеийн тамирын тэнхимд багш дасгалжуулагчийн ангид орж суралцан, 2000 онд төгссөн байна. Тавдугаар ангиасаа бөхийн спортоор хичээллэж, "Боржигины хүүхдүүдийн урлаг спортын наадам"-аас бөхийн гараагаа эхлэн алтан медаль хүртжээ. Үүний хажуугаар чөлөөт бөхийн төрлөөр хичээллэж МУГТ А.Энхээгийн нэрэмжит залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөн залуучуудын улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авч бас Солонгос улсын Ширым бөхийн барилдаанд амжилттай барилдаж байсан билээ.

Амжилт[засварлах | edit source]