Jump to content

Цэрэндоржийн Дашдорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэрэндоржийн Дашдорж (1944 оны 8-р сарын 25-нд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд төрсөн) -Монгол Улсын Гавьяат багш, Монголын математикч, эрдэмтэн. Кембриджийн Олон Улсын Намтрын Төвөөс Дэлхийн шилдэг 500 хүн номд намтрыг нь оруулсан.

Цэрэндоржийн Дашдорж

МУИС-д математикийн ангид сурч байх үеэр Монгол улсын гавьяат багш Ү.Санжмятав, профессор нэрт математикч Абишийн Мекей нарын гарын шавь болжээ. 1975 оноос Монголын оюутны математикийн олимпиадыг санаачлан, 2008 он хүртэл уг олимпиадыг гардан удирдаж явуулсан. Олон улсын олимпиадад сурагчдыг бэлтгэж, амжилттай оролцуулсан, Монгол улсдаа математикийн олимпиадыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн.

  • 1954-1961 он Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын бага, дунд сургууль
  • 1961-1964 он Улаанбаатар хотын 23-р сургуулийн 10-р ангийг төгссөн
  • 1964-1969 онд МУИС-ийн математикийн ангийг математикч мэргэжлээр төгссөн
  • 1973-1974 онд ЗХУ-ын Новосибирскийн математикийн хүрээлэнд мэргэжил дээшлүүлсэн
  • 1987 онд Новосибирскийн математикийн хүрээлэнд “Баруун альтернатив алгебрын бүтэц ба дүрслэл” сэдвээр математикийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан
  • 2005 онд МУИС-ийн профессор цол хүртсэн.
  • 1969-2015 онд МУИС-ийн алгебрын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч
  • 2015-2017 онд Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 1965-2015 онд Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, дарга
  • 2007 онд Монгол Улсын Гавьяат багш цол тэмдэг
  • 1996 онд Алгебрын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Кембриджийн Олон Улсын Намтрын Төвөөс гавьяаны тусгай зэргийн үнэмлэх олгож, Дэлхийн шилдэг 500 хүн номд намтрыг нь оруулсан
  • 1997 онд Өвөрхангай аймгийн 01 дугаар бүхий соёрхлыг олгосон
  • 2018 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын сургуулийг профессор Ц.Дашдоржийн нэрэмжит болгосон.
  • Ц.Дашдорж “Дээд Алгебр”, I, II дэвтэр 2009 он
  • Ц.Дашдорж “Дээд Алгебр”, III, IV дэвтэр 2010 он
  • Ц.Дашдорж “Математикийн мэргэжлийн курс”, I, II, 6-12 ангийн сурагчдад зориулсан