Jump to content

Абишийн Мекей

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Абишийн Мекей
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилбагш

Абишийн Мекей (1940 онд Баян-Өлгий аймгийн Толбонуур сумын нутагт төрсөн- 2013 онд нас барсан) Монгол Улсын Ардын Багш, Академич, профессор, нэрт математикч.

1949-1959 онд Баян-Өлгий аймгийн 1-р арван жилийн дунд сургууль, 1959-1963 онд МУИС-ийн математикийн салбарыг төгссөн.

1972 онд ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургууль (МГУ)-ийн Механик-математикийн факультетад Физик-Математикийн ухааны дэд эрдэмтэн, 1995 онд Шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан.

1963 оноос МУИС-д ажилласан МУИС-ийн шилдэг төгсөгч, багш, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч, удирдагч байсан билээ.

А.Мекей багшийн ном

А.Мекей 1963-1978 онд МУИС-д багш, 1978-1989 онд МУИС-ийн Физик Математикийн Факультетийн декан, 1990-1997 онд МУИС-ийн эрдэм шинжилгээ гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал, 1999-2008 онд магистр докторын сургалтын албаны эрхлэгч, 2000-2011 онд Математикийн хүрээлэнгийн захирал, 2011 оноос тус хүрээлэнгийн Алгебрийн секторын эрхлэгч, МУИС-ийн зөвлөх профессороор ажиллаж байжээ.

Тэрээр 1981 онд дэд профессор, 1992 онд профессор, 2004 онд Монгол улсын ШУА-ийн академич, Монгол улсын гавъяат багш, 2012 онд Монгол улсын Ардын багш цол олгожээ.

Түүний шавь нараас нь 2 академич, 2 шинжлэх ухааны доктор, 8 дэд доктор, 20 гаруй нь магистрын зэрэг хамгаалжээ.

Академич А.Мекей 1963 оноос хойш насан эцэслэтлээ багшлахдаа МУИС дээр Математик логик, Ли алгебр, Категорийн онол, Цагирагийн онол, Ерөнхий алгебр, Топологи ба алгебрын системүүд, Компьюторон алгебр, Криптограф, Элементар математик зэрэг олон хичээлийн хөтөлбөр анхлан боловсруулж, заасан юм. Мөн тэрээр 1984 онд их дээд сургуульд элсэгчдэд зориулж нөхдийн хамт зохион бичсэн “Математик” ном нь 2000 он хүртэл 10-р анги төгсөх бүх сурагчдын дунд “1000 бодлогын хураамж” нэртэйгээр алдаршсан гарын авлага болсон юм.