Аръяагийн Хайдав
Аръяагийн Хайдав нь доктор Ph.D, профессор, Монгол улсын гавьяат багш хүн юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]А.Хайдав нь 1946 онд Сайн ноён хан аймгийн Илдэн Бэйлийн хошууны нутаг, одоогийн Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг “Захын Булаг”-хэмээх газарт аав Аръяа, ээж Амгалангийн тав дахь хүү болон төрсөн.
- 1965 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн бүрэн дунд сургууль
- 1973 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү хотын Техникийн их сургуулийг ил уурхайн механик инженер мэргэжил
- 1977 онд Улаанбаатарын Марксизм-Ленинизмын оройн дээд сургуулийг эдийн засгийн чиглэлээр тус тус төгссөн.
1973 оноос ШУТИС-д багш, тэнхимийн эрхлэгч, салбарын эрхлэгч, тэргүүлэх профессор, профессороор тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан.
А.Хайдав нь 1994 оноос Уулын цахилгаан механикийн тэнхимийг анх шинээр зохион байгуулан тэнхимийн эрхлэгчээр ажилласан.
Судалгаа шинжилгээ
[засварлах | кодоор засварлах]А.Хайдав нь аж ахуйн гэрээт 10, улсын захиалгатай 3 эрдэм шинжилгээний ажилд хариуцлагатай гүйцэтгэгч, сэдвийн удирдагчаар ажиллажээ. Эрдэм шинжилгээний 10 гаруй тайлан бичихэд оролцож, сургалт эрдэм шинжилгээний болон сурталчилгааны чиглэлээр 60 гаруй өгүүлэл бичиж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн. Бүтээлүүдийг нь дурдваас 4 ном сурах бичиг, 15 гарын авлага бичиж хэвлүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээний ажлын үр дүнгээр Монгол Улсад патент 3-ыг , оновчтой санал 2-ыг хамгаалж,улсын хэмжээний үзэсгэлэнд 5 удаа оролцжээ.
Доктор (Ph.D), профессор А.Хайдав Эрхүүгийн УТИС-ийн доктор профессор В.А.Перетолчины хамт өрмийн хошууны чиглэлээр:
- 1977 онд “Шарын голын нүүрсний ил уурхайн технологийн процессуудын иж бүрэн судалгаа”
- 1986 онд “Шарын голын нүүрсний ил уурхайны өрөмдлөг, уулын ажлыг боловсронгуй болгох нь"
- 1999 онд “2-6 хатуулагтай чулуулаг өрөмдөх эргэлтэт өрөмдлөгийн өрмийн хошуу үйлдвэрлэх техник ба технологи”
- 1998 онд “Шарын голын нүүрсний ил уурхайн нөхцөлд эргэлтэт өрмийн хошуу турших” нь судалгааны ажил
Манай орны нүүрсний уурхайнуудын геологийн нөхцөлд зориулагдсан онолын үндэслэл бүхий шинэлэг шийдэлтэй РДМ-160Ш, 1РДМ-160Ш загварын эргэлтэт өрөмдлөгийн өрмийн хошуунууд зохион бүтээгдэн Багануур, Шарын гол болон орон нутгийн нүүрсний уурхайнуудад хэрэглэгдэж байна.
Эрдмийн ажил
[засварлах | кодоор засварлах]Профессор А.Хайдав бакалавр, магистр, докторын сургалтын төлөвлөгөөнүүдийг зохиосон. Иж бүрэн кабинет байгуулж 200 гаруй үзүүлэн, 80 гаруй зурагт альбом тайлбарын хамт, 40 гаруй стенд хийж сургалтад хэрэглэсний зэрэгцээ 3 анги дааж амжилттай төгсгөсөн. Үүнээс 2 докторант, 5 магистр, 70 гаруй бакалаврын диплом, 1000 гаруй курсийн (төсөл) ажил удирдсан байна.
1992 онд А.Хайдав нь ОХУ-д “Монгол улсын ил уурхайнууд дахь эргэлтэт өрмийн машины ажлын хэсгийг судлах, сонгох, зохион бүтээх нь” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. 1993 онд дэд профессор, 2002 онд профессор цол, мөн 2003 онд Монгол Улсын зөвлөх инженерийн зэрэг хүртсэн.
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]2023 онд Монголы улсын гавьяат багш цол