Жамбын Пүрэв
Жамбын Пүрэв | |
---|---|
Төрсөн | |
Харьяалал | Монгол үндэстэн |
Иргэншил | Монгол |
Мэргэжил | Зохиолч |
Жамбын Пүрэв (1921 оны 2-р сарын 18 - 2011 оны 4-р сарын 4) Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, зохиолч. Төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутаг Өргөн Ширэг гэдэг газар малчин ард Жамбын гэр бүлд төржээ. Бага насаа өвөг эцгийн гэрт өнгөрөөж 1937 онд Улаанбаатар хотод ирж Аж үйлдвэрийн комбинатын гутлын фабрикад ажилчин, 1939 онд Монгол Ардын Хувьсгалт цэрэгт татагдан улмаар офицерын сургууль төгсч, тэндээ курсын даргын алба хааж байгаад 1943 онд Намын боловсон хүчний дээд сургууль, Монгол Улсын Их сургууль, Москва хотноо А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд курсыг тус тус төгсчээ.
Ж.Пүрэв нь МУИС-ийн түүхийн багш, намын хорооны дарга, Улаанбаатар хотын намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, ХААЯамны орлогч сайд, Сангийн аж ахуйг удирдах ерөнхий газрын дарга, Хэвлэл, утга зохиол хянах ерөнхий газрын дарга, Соёлын яамны дэргэдэх Намын хорооны дарга, МАХН-ын Түүхийн институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан, “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, МЗЭ-ийн хороонд мэргэжлийн зохиолч зэрэг ажил хийж байгаад 1982 онд тусгай тэтгэвэрт гарчээ.
Ж.Пүрэв нь 1950 оноос уран зохиолын ажил туурвин, "Зүрхний хилэн", “Манан будан”, “Аянга”, "Хөгжмийн эгшиг" зэрэг 30 роман, 22 тууж, 200 өгүүлэл, 40 найруулал, тэмдэглэл зэрэг богино хэлбэрийн зохиол, "Түлхүүрийн нууц" жүжиг, "Хан бүргэд" дуурийн цомнол, "Их хааны удам", "Эртний нутгийн солонго" кинозохиол бичсэн байна.
Их зохиолчийн Төрийн шагнал хүртсэн “Зүрхний хилэн”, “Манан будан”, “Хөгжмийн эгшиг” романуудыг Болорсудар хэвлэлийн газар ХХ-р зууны шилдэг романаар өргөмжлөн, дахин нийтийн хүртээл болгосон байна.
Хэвлэгдсэн романы жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- Хөгжмийн эгшиг 1967 он
- Аянга 1968 он
- Гурван зангилаа 1971 он
- Ундрах инженер 1975 он
- Аадар бороо 1977 он
- Мянган захидал 1980 он
- Зүрхний хилэн 1983 он
- Манан будан 1988 он
- Сэтгэлийн дуулал 1991 он
- Сүмбэр хангай өршөөсөн заяа 1994 он
- Алтан очирт титэм 1996 он
- Гамшиг зовлон 1996 он
- Бүргэд харьд үүрлэдэггүй 1998 он
- Хөшөө чулууны захиас 1999 он
- Чонын үүр 2001 он
- Гэмшилухаарал 2001 он
- Буруу харсан хатиг 2001 он
- Боржин цохио доргилоо 2002 он
- Нууцалсан тайлан 2002 он
- Хүн чулуу 2003 он
- Хубилай хаан 2003 он
- Ичих нүүргүй ертөнц 2003 он
- Нүгэл нүглээ дагадаг 2003 он
- Босоо ороолон 2004 он
- Үхээрийн сүнс 2004 он
- Мөхөлтэй өрсөлдсөн он жил 2005 он
- Шуналын ян 2005 он
- Их өргөөний голомт 2006 он
- Үнэний эрэлд 2007 он
Гавьяа шагнал
[засварлах | кодоор засварлах]- БНМАУ-ын Төрийн шагнал /1984/ - “Зүрхний хилэн” романаараа,
- Соёлын Гавьяат Зүтгэлтэн /2006/ цол,
- Зохиолчдын эвлэлийн шагнал
- Соёлын тэргүүний ажилтан /1971/
- Сүхбаатарын одон,
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 2 удаа,
- Алтан гадас одон 2 удаа болон бусад хүндэт, ойн медалиудаар шагнагдсан байна.
- Монголын зохиолч
- Монгол Улсын Их Сургуулийн багш
- Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн
- Монгол Улсын Төрийн шагналтан
- Монгол улсын соёлын тэргүүний ажилтан
- БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон шагналтан
- Сүхбаатарын одон шагналтан
- Алтан гадас одон шагналтан
- Монгол Улсын Их Сургуулийн төгсөгч
- М. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөгч
- Түшээт хан аймгийн хүн
- Хайрхандулааны хүн
- Монголчууд
- 1921 онд төрсөн
- 2011 онд өнгөрсөн