Jump to content

Дашзэвэгийн Галсантогтох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

"Тогдгор" хэмээх Дашзэвэгийн Галсантогтох (1940 онд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрж, 2001 онд нас барсан) нь Монгол улсын гавьяат жүжигчин (2006-01-26. №26) лимбэч юм.

Галсантогтох 1963 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчин, 1965 онд Дархан хотын Соёлын ордонд жүжигчин, 1967 онд Ардын цэргийн 017 дугаар ангийн Хөгжмийн салаанд байлдагч, 1968-1982 онд МААДБА-д хөгжимчин, 1982-1985 онд Монголын зохиолчдын эвлэлийн хорооны “Ардын үлгэрийн танхим”-д хошин шогч, лимбэчин, жүжигчин, 1985-2000 онд Улсын циркэд алиалагч, жүжигчин, 2000 оноос чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байв.

1968 онд байлдагч байхдаа Бүх ард түмний урлагийн наадмаас алтан медаль, 1971 онд Сэлэнгэ аймгийн Соёлын ордонд дагалдан жүжигчин байхдаа “Мэргэжлийн жүжигчдийн улсын уралдаан”-д тэргүүн байр, Дэлхийн залуучууд, оюутны IX их наадмаас хүрэл медаль хүртсэн. МААДБА-д хөгжимчнөөр орж, алдарт лимбэчин, МУГЖ Майдарын Доржийн шавь болсноор мэргэжлийн жүжигчин, гоцлол хөгжимчин болтлоо өсөж, чадварлаг уран бүтээлчдийн эгнээнд хүрч чадсан билээ.

Соёл урлагийг хөгжүүлэхэд нэгэн насны амьдрал, уран бүтээлээ зориулсан түүний хөдөлмөр зүтгэл, амжилтыг төр засгаас өндрөөр үнэлэн “Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”, “Байлдааны медаль”, Ардын хувьсгалын 50, 60, 70 жилийн ойн медаль, Зэвсэгт хүчний 50, 60 жилийн ойн медаль, “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Онц хилчин” тэмдэг, “Монгол Улсын Гавьяат жүжигчин” цолоор тус тус шагнажээ.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.