Мануул

Мануул
Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэн дэх Мануул
Швейцарын Цюрих хотын амьтны хүрээлэн дэх Мануул
Ховордолтын зэрэглэл

Ховордох дөхсөн (ОУБХХ) [1]
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Мийнхэн
Төрөл: Felis
Зүйл: Мануул
Латин нэр
Felis manul
Паллас, 1776


Мануул (Felis manul) буюу Палласын муур нь Төв Азид тархсан жижиг муур юм. Гэрийн муурны дайтай хэмжээтэй 60 см урт биетэй, 25 см урт сүүлтэй, дунджаар 3.6 кг жинтэй. Үс нь босоо судал бүхий зосон улаан өнгөтэй боловч их үстэй тул бараг харагддаггүй.

Мануул бусад мийнээс ялгагдах хэд хэдэн өвөрмөц шинжтэй. Хамгийн сонирхолтой нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө. Өвөл нь сааралдуу, хээ багатай байдаг. Чих нь доошоо байдаг тул ууль мэт төрхтэй болдог. Харьцангуй хавтгай нүүртэй тул мануулыг Перс муурны үүлдэрийн өвөг гэж ташаа үзэж байсан.

Мануул Азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг. Мэрэгч, шувуудаар хооллоно.

Удаан хугацааны турш мануулыг арьсыг нь авах гэж агнаж байсан бол одоо ихэнх газар, жишээ нь Хятадад хамгаалагдсан. Хөдөө аж ахуйн хортон мэрэгчдээр хооллодог тул, ашигтайд тооцогддог. Гэхдээ мэрэгчдийг хордуулж устгаж байгаа нь мануулд мөн нөлөөлж байна.

Мануулыг тэжээмэл нөхцөлд үржүүлэхэд хэцүү. Хэдий зулзагалдаг боловч халдварын улмаас амьд гарах хувь нь бага байдаг. Мануул бие биеэсээ халдвар авахааргүй хол тусгаар амьдардаг тул дархлалын систем нь муу хөгжсөн байдагтай энэ холбоотой.[2]

Дэд зүйлүүд[засварлах | кодоор засварлах]

Хүлээн зөвшөөрөгдсөн гурван дэд зүйл бий:

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Ross, S., Murdoch, J., Mallon, D., Sanderson, J. & Barashkova, A. (2008). Otocolobus manul. IUCN 2008. IUCN ховордсон зүйлүүдийн улаан ном. 18 January 2009-д авсан. Database entry includes justification for why this species is near-threatened
  2. "Captive-bred Pallas' kitten at [[Howletts Wild Animal Park|Howletts]], UK" (Video). BBC. {{cite web}}: URL–wikilink conflict (help)

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Pallas cat – Викимедиа дуу дүрсний сан
Викизүйлд Pallas cat-тай холбоотой мэдээлэл байна.